Үйлчилгээний нөхцөл

FORBES.MN сайтад баримтлах үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг зүйл

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл”)-ийн зорилго нь сайтын хэрэглэгч, уншигчдын энэхүү сайтыг ашиглах, үйлчлүүлэх нөхцөл, “Таймс Медиа Корпорейшн” ХХК-ийн оюуны өмчийн эрхтэй холбогдох харилцааг зохицуулахад оршино.
    1. “Таймс Медиа Корпорейшн” ХХК нь албан ёсны эрхтэйгээр “Forbes Mongolia” сэтгүүлийг эрхлэн гаргах бөгөөд энэ хүрээнд сэтгүүлийн цахим хуудас “forbes.mn” (цаашид “Сайт” гэх)-ийн өмчлөгч байна. Сайтад нийтлэгдсэн бүх текст, бичвэр, гэрэл зураг, график, видео бичлэг, дуу авианы контентууд нь бүхэлдээ Компанийн оюуны өмч болно.
    1. Хэрэглэгч, уншигчид нь Үйлчилгээний нөхцөлд дурдсан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Сайтад хандах, үйлчлүүлэхээс татгалзах бүрэн эрхтэй.
    1. Компани нь сайтын бүтэц, агуулга, нийтлэгдсэн контентуудад Компани нь хэдийд ч өөрчлөх оруулах бүрэн эрхтэй бөгөөд оруулсан өөрчлөлттэй танилцсан, Сайтаар үйлчлүүлсэн тохиолдолд Үйлчилгээний нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Компанийн оюуны өмч, түүнд хамаарах эрх

  1.  Сайтад нийтлэгдсэн текст, дуу авиа, график, гэрэл зураг, лого, фото, видео болон бусад хамаарах бүх контент нь Компанийн зохиогчийн эрхийн бүтээл бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөх Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Компани нь зохиогчийн эрх эзэмшигчийн хувьд бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.
  2. Компанийн Сайтад нийтлэгдсэн аливаа контентыг уншигч, хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээнд болон олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор контентоос хэсэгчлэн ашиглахийг зөвшөөрнө. Энэ тохиолдолд хэсэгчлэн авсан контентод Компани болон эх сурвалжийг нийтэд иэлрхий байдлаар дурдана.
  3. Үйлчилгээний нөхцлийн 2.2-д зааснаас бусад тохиолдолд Компанийн Сайтад нийтлэгдсэн контентыг хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, нийтэд дэлгэж үзүүлэх, үүсмэл бүтээл болгон өөрчлөхийг хориглоно.
  4. Уншигч, хэрэглэгч нь сайтад үнэ төлбөртэй байршуулсан “Forbes Mongolia”, “Forbes Women” болон сэтгүүлийн эрхлэн гаргасан тусгай дугааруудын цахим хувилбарыг зөвхөн холбогдох үйлчилгээний нөхцлийн дагуу худалдан авч, ашиглах бөгөөд аливаа бусад байдлаар хуулах, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.

3. Гуравдагч этгээдийн нийтлэл, аливаа контент

  1. Компани нь Сайтад гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн дагуу нийтлэл, аливаа контентыг байршуулж болно.
  2. Гуравдагч этгээдийн нийтлэл, контентыг Сайтад байршуулах тохиолдолд Компани нь тус контентод тусгасан агуулга, үзэл санаа, мэдээ мэдээлэл, тоо баримтад хариуцлага хүлээхгүй бөгөөд байршуулах бүхий л нийтлэл, контентод “Forbes Mongolia” сэтгүүлийн стандартыг баримтлаж, шаардлага тавих эрхтэй.
  3. Сайтад нийтлэгдсэн аливаа контент нь гэрээнд зааснаас бусад тохиолдолд Компанийн оюуны өмч байна.

4. Гуравдагч этгээдийн зар сурталчилгаа

  1. Компани нь Сайтад гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдийн зар сурталчилгааг байршуулах эрхтэй.
  2. Компани нь хэрэглэгч, уншигч болон сурталчилгаа байршуулсан гуравдагч этгээдийн хоорондын харилцаанд оролцохгүй бөгөөд үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаанд хариуцлага хүлээхгүй.

5. Барааны тэмдэгт

  1. Сайтад нийтлэгдсэн бүх үйлчилгээ, бүтээгдэхүүн, тэдгээрийн логоны барааны тэмдэг эзэмшигч нь Компани байна.
  2. Гуравдагч этгээдийн нийтлэл, контент, зар сурталчилгааг Сайтад нийтэлсэн тохиолдолд гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

6. Бусад

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан бөгөөд Компанийн шийдвэрээр өөрчлөлт оруулж болно.

Welcome Back!

Login to your account below

Create New Account!

Fill the forms below to register

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist