Бидний тухай

“Таймс Медиа Корпорейшн” ХХК нь олон улсын нэр хүнд бүхий Форбес сэтгүүлийг сар бүр эрхлэн гаргаад 9 жил болж байна. Форбес сэтгүүл нь бизнес, технологи, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн нийтлэл, мэдээлэл гаргахаас гадна дэлхийн тэрбумтнуудыг эрэмбэ, жагсаалтыг эрхлэн гаргадагаарай алдартай билээ.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд бид Монголын “ТОП-20 групп компани”, Монголын “30 шилдэг залуу”, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг санхүүгийн байгууллага, даатгалын компани, барилга үл хөдлөх, зоогийн газрууд гэх зэрэг олон салбарын компаниудын үйл ажиллагаа, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, улсад төлж буй татварын хэмжээ, хүний нөөцийн бодлого зэрэг хүчин зүйлсүүдийг харгалзан эрэмбэ жагсаалтыг гаргаж ирсэн билээ. Цаашдаа ч энэ эрэмбэ, жагсаалтууд уртаас урт үргэлжилсээр байх бөгөөд энэ нь бизнес эрхлэгчид, компани аж ахуйн нэгжүүдэд урам зориг өгөх, зах зээлийн түвшин тогтоох зэрэг онцлог, давуу талтай юм.

Манай баг Монголын бизнесийн салбарынхныг хөгжүүлэхийн төлөө, Монголын компаниудыг сурталчлан таниулахын төлөө хичээнгүйлэн ажилладгийг дуулгахад таатай байна.

Welcome Back!

Login to your account below

Create New Account!

Fill the forms below to register

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist