Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг Загварын ертөнц

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд
Share on FacebookShare on Twitter

“Ralph Lauren” аватаруудад зориулсан хувцас борлуулах төслөө Өмнөд Солонгосын “Zepeto” аппликэйшнаар дамжуулан хэрэгжүүлэхээр болжээ.

“Ralph Lauren” брэнд шинэ үеийн аватаруудад зориулж дижитал хувилбарын задгай энгэртэй цамц, эмэгтэй хүний ханцуйгүй даашинз зэргийг худалдаалахаар болжээ. Тус компани Өмнөд Солонгосын олон нийтийн сүлжээний “Zepeto”- ийн 200 мянган хэрэглэгчид зориулж виртуал хувцасны загвар зохион бүтээжээ.

Энэхүү хамтын ажиллагаа нь “Ralph Lauren”- ий хувьд дижитал бүтээгдэхүүн борлуулж байгаа анхны тохиолдол бөгөөд 50 төрлийн өвөрмөц бүтээгдэхүүн бүхий сонгодог загвараас эхлээд зуны коллекцыг хамруулсан нийт 12 брэндийг гаргажээ. Бодит хувцсанд зарцуулдаг шиг их мөнгийг цацах шаардлагагүй бөгөөд “Zepeto” доторх хувцас бүрийн үнэ төрлөөсөө шалтгаалаад 14-40 ZEM буюу тус аппликэйшны дижитал мөнгөн тэмдэгтээр хэмжигддэг. Энэ нь ойролцоогоор 0.57-2.86 ам.долларын үнэ хүрдэг байна. Хамгийн үнэтэй хувцаснуудад нь судалтай цамц, “Polo” баавгайтай цамцнууд багтах бол үнийн хувьд арай хямдад нь нүдний шил, бэйсболлын малгай зэрэг орно.

“Ralph Lauren” болон “Zepeto” нар Нью Йорк хотын бодит амьдрал дээрх гайхалтай газруудын виртуал хувилбаруудыг дахин бүтээжээ. Мэдисон өргөн чөлөөн дэх төв дэлгүүр, Централ паркаас гадна “Ralph Lauren”-ийн өөрийн “Ralph’s Coffee” кофе шоп болон кофены машиндаа зориулж дижитал орчныг бүрдүүлжээ. Есдүгээр сард тус компани “Zepeto”-д “Tomorrow x Together” K-pop хамтлагийг оролцуулсан амьд виртуал тоглолт хийсэн. Шоуны үеэр “TXT” хамтлаг виртуал сельфи хийж байхдаа “Ralph Lauren”-ий 3D цуглуулгыг өмссөн аватаруудаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцсан байна. “Ralph Lauren”-ийн дижитал контент хариуцсан захирал Алис Делахунт “Zepeto”-ийн олон сая дижитал барааг хэрэглэгчдэд хүргэх боломжтой аппликэйшны зах зээлийг онцолж байна. Энэ нь Ази, Номхон далайн зах зээл дэх хамгийн том виртуал ертөнц бөгөөд түүний хэлж буйгаар “маш чухал зах зээл” юм.

RELATED STORIES

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

27/06/2022
Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

15/06/2022

“Ральф Лорен эрэгтэй загвар зохион бүтээгчийн хувьд өөрөө бүтээгдэхүүнээ дэлхий даяар амилуулдгаараа алдартай байсан. Хэрэглэгчид бусадтай шууд мессежээр харьцах, мэдээ, туршлагаар солилцох гэх мэт боломжуудыг олгох ертөнцийг бий болгож байгаа тул бидний хувьд маш сонирхолтой байна” гэж тэр хэлэв.

“Ralph Lauren” нь “Zepeto”-той хамтран ажилласан анхны брэнд биш юм. 2021 оны хоёрдугаар сард “Gucci” хэрэглэгчдээ өөрсдийн “Gucci Villa” тосгоноор зочлонгоо хувцас дизайнеруудын цуглуулгаас аватаруудаа хувцаслахыг санал болгож эхэлжээ. Виртуал ертөнцөд “Nike”, “North Face” зэрэг бусад хувцасны брэндүүд нэгдсэн бөгөөд “Hyundai” хэрэглэгчдэдээ “Sonata N” загвараа виртуалаар турших боломжийг олгодог байна. Үүний зэрэгцээ “Disney”, “Universal Pictures” зэрэг энтертайнмент компаниуд ч мөн энэ платформын хүрээнд бүтээн байгуулалт хийсэн бөгөөд Нью-Йорк хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшигч асан Эндрю Янг зургадугаар сард виртуалаар сурталчилгаагаа хийж байжээ.

Маркетингууд ч алдарт виртуал ертөнцөд залуухан хэрэглэгчдийн туршлагыг хуримтлуулах сонирхолтой болж байна. Өнгөрөгч гуравдугаар сард “MGA Entertainment” “Roblox” брэндийнхээ дотор “LOL Suprise”- ийг үүсгэн байгуулжээ. Хэдхэн сарын дараа Бразилийн углааш үйлдвэрлэгч брэнд “Havaianas” “Fortnite”-тай хамтран алдарт видео тоглоомын зах зээлд нэвтэрсэн. Мөн наймдугаар сарын эхээр “Burberry” тоглогчдыг өвөрмөц дижитал тоглоомуудаар тоглох боломжийг олгодог блокчэйнд суурилсан “Blankos Block Party”-ийн дотор анхны “NFT” токеноо гаргасан. “Delahunt”-ийн мэдээлж буйгаар “Ralph Lauren” болон “Zepeto” нарын хамтын ажиллагаа нь “виртуал ертөнцөд шинэчлэл хийхийн тулд дараагийн үеийн хэрэглэгчдийг татан оролцуулахад чухал ач холбогдолтой гэсэн бидний итгэлийг илэрхийлж буй юм” гэжээ.

“Бидэнд хувцас нь байна, газар нь байна, Ralph’s Coffee-ийн зочломтгой байдал ч байгаа учир брэндээ төрөлжүүлэх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм санагдаж байна. Мөн энэ нь физик ертөнцөд байдаггүй цуглуулга, ертөнцийг хөгжүүлэх бүтээлч байдал, уран сэтгэмжийн шинэ дизайны орон зайг нээж өгч байгаа юм. Миний сэтгэлийг энэ бүхэн үнэхээр, үнэхээр их хөдөлгөж байна” гэж тэр хэлэв. “Delahunt”-ийн хэлж буйгаар компани нь дижитал бүтээгдэхүүнийг ирээдүйн орлогын урсгал хэмээн үздэг ч хэдэн хүн зочилж, тэд хэрхэн харилцаж, хэр их цаг зарцуулж, дижитал бүтээгдэхүүнээс хэр их орлого бий болгож байгаа зэрэг бусад хэмжигдэхүүнийг харгалзан үзэх болно. Харин туршлагыг бүтээж байх үедээ компани нь хэв маяг, бүтэц, загвар нь хэрэглэгчдийн аватартай хэрхэн нийцэж байгааг анхаарч үзсэн.

“Ralph Lauren” “Snapchat” болон тэдний “Bitmoji” цуглуулгатай хамтран ажилласнаас хойш нэг жилийн дараа “Zepeto”-д нэвтэрсэн бөгөөд хэрэглэгч өөрсдийн аватар дээрх хувцсыг хольж, тааруулах боломжийг олгож байна. Түүнээс хойш 20 сая хэрэглэгчид өөрсдийн дижитал дүрдээ “Ralph Lauren”-ийн хувцас өмсгөж байна. “Zepeto- оос бидний үнэлдэг гол зүйл бол технологи нь дизайн бүтээхэд найдвартай байдагт юм. Тиймээс та бидний Bitmoji болон рагби цамцанд франц хуниас байгааг анзаарсан биз дээ? Энэ нь бидний хувьд үнэхээр чухал байсан. Миний бодлоор энэ бүхэн Ralph Lauren брэндийн чухал хэсгүүд юм” гэж Делахунт хэлэв.

“Bitmoji”-оос гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Ralph Lauren” олон төрлийн шинэ дижитал платформуудтай хамтран ажилласан. 2020 оны арваннэгдүгээр сард тэд “Snapchat” дээр хэрэглэгчдийг логон дээр нь байрладаг давжаа морийг филтерт оруулжээ. Мөн тухайн сардаа “Ralph Lauren” анхны виртуал дэлгүүрээ нээсэн бөгөөд ингэснээр хүмүүс тэдний вэбсайтаар дамжуулан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой болсон юм. Өнгөрсөн зун тэд e-sport-ийн тоглогчдын баг G2 болон багийн тоглогч Мартин Ларссон (Рекклес хэмээх нэрээр алдаршсан) нарын албан ёсны хувцасны ивээн тэтгэгч болсноор тоглоомын ертөнцөд нэвтэрсэн юм. Тус компани нь “виртуал эдийн засгийн орон зайд маш тодорхой стратеги бий болгосон” гэж Делахунт хэлэв. Үүнд дараагийн 18 сарын хугацаанд гаргах гол бүтээгдэхүүнүүдийг багтаасан зураглалыг оруулсан. Бусад брэндүүд NFT гаргаж зарах туршилт хийж байгаа ч Ralph Lauren хараахан өөрсдийнхийгөө гаргана хэмээн зарлаагүй байна. Гэсэн хэдий ч түүний хэлж буйгаар компани нь “энэ орон зайг маш анхааралтай ажиглаж байгаа” бөгөөд “дижитал бараа, спорт, дэлхийн виртуал эдийн засгийн ирээдүйд итгэж, хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна” гэжээ. “Би хувьдаа дижитал орчинд цагаа зарцуулдаг хүмүүсийг цаг заваа шинэлэг, шинэ, дэвшилтэт зүйлд хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд юу хийх ёстой, ирээдүйгээ хэрхэн бүтээх ёстой гэдгээ мэддэг хүмүүс байдаг гэж боддог. Би ч бас Zepeto ашигладаг, Roblox, OpenSea, Metamask хүртэл байгаа. Бид өөрсдөө виртуал эдийн засгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид бөгөөд энэ орон зайг хайрлагчид шүү дээ” гэж тэр хэлэв.

Bat-Ochir

Related Posts

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?
Загварын ертөнц

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

27/06/2022
Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн
Загварын ертөнц

Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

15/06/2022
“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер
Загварын ертөнц

“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер

13/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist