Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Share on FacebookShare on Twitter

Гүйцэтгэх захирал Ясүо Такэүчи олонд сайшаагдсан ч ашиггүй ажиллаж байсан “Olympus” камерын бизнесээ зарж эмнэлгийн технологийн компани болгон хувиргах ажлыг гардан удирдаж байна.

Японы “Olympus” корпорацын түүх камертай салшгүй холбоотой. 1936 онд анхны камераа гаргаснаас хойш 1971 оны 35DC загварын дэлхийн анхны автомат гэрэлтэй камерыг зах зээлд нэвтрүүлсэн гээд “Olympus” чанар, шинэлэг санаагаараа нэр хүндээ олсон. Гэсэн хэдий ч “Olympus” камер болон дуу хураагуурын бизнесээ Токиод төвтэй “Japan Industrial Partners” компанид тодорхойгүй үнээр худалдсанаар энэхүү түүхт ноёрхол өнгөрсөн оны нэгдүгээр сард дуусгавар болсон юм. “Би энэ компанид өөрчлөлт хийхийг үнэхээр удаан хугацааны турш зорьсон” гэж ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Ясүо Такэүчи компанийн төв оффист өгсөн ярилцлагадаа дурдсан юм.

Энэ бол найман жилийн турш цогцлоосон бизнесээс зоригтойгоор салсан үйл явдал байлаа. Камерын бизнесээ орхиж байгаа юм бол “Olympus”-ийн дараагийн алхам юу байх вэ? гэсэн асуултад Такэүчи “Бид эмнэлгийн салбарт маш сайн бизнес дээр ажиллаж байгаа” хэмээх хариулт өгсөн бөгөөд тэрбээр одоогоор “Olympus”-ийн 102 жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээний корпорацын өөрчлөлтийг удирдаж, зөвхөн нэг бүтээгдэхүүн рүү чиглэсэн буюу эмнэлгийн технологийн (medtech) аварга компани бий болгохоор зорьж байна.

Энэхүү эргэлт нь “Olympus”-ийн үндсэн чиглэлтэй зарим талаараа эргээд холбогдож байгаа юм. Тэд хэдий камераараа алдартай ч гэсэн анагаах ухааны салбарт урт удаан хугацааны түүхтэй бөгөөд энэхүү туршлагаа ашиглан микроскоп болон дотор эрхтний дуран үйлдвэрлэж байна. Үнэндээ 1919 онд анх үүсгэн байгуулагдсанаас ердөө зургаан сарын дараа зах зээлд гаргасан анхны бүтээгдэхүүн нь микроскоп дуран байсан. Дараа нь дотор эрхтний дурангууд гарч ирсэн бөгөөд “Olympus” 1950 онд “ходоодны камер” гэж нэрлэсэн төхөөрөмжийг бүтээсэн нь орчин үеийн дурангуудын эхлэл болсон юм.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022

Энэхүү туршлага дээрээ суурилан “Olympus” ходоод гэдэсний дурангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компани болсон бөгөөд технологийн салбарын 70 хувь буюу 3.3 тэрбум ам.долларын зах зээлийг дангаар эзэлдэг гэж мэдэгджээ. Камерын бизнес нь багтаавал сүүлийн санхүүгийн жилд (2020 оны гуравдугаар сараар дуусгавар болсон) компанийн анагаахын салбарын технологи хариуцсан хоёр хэлтэс нь нийт орлогын 80 хувийг буюу 797 тэрбум иен (7.3 тэрбум ам.доллар) бүрдүүлсэн байна. Камер хариуцсан зургийн хэлтэс нь ердөө зургаан хувийн борлуулалт хийсэн бөгөөд өмнөх 10 жилийн хугацаанд нэг тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээжээ. Такэүчи камер үйлдвэрлэлээ зогсоосноос гадна 2022 онд бүрэн зэмшлийн охин компани болох учраас микроскоп дурангийн салбар дараагийн зорилт нь байж магадгүй юм. Ирэх оны эцэс гэхэд Такэүчи “Olympus”-ийг дотор эрхтний дуран, дотрын эмчилгээ, мэс заслын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болгон өөрчлөн шинэчлэлт хийхээр зэхэж байна.

Энэхүү өөрчлөлтийн шалтгаан их энгийн бөгөөд ухаалаг гар утасны камер, дижитал камерын зах зээлийг сүйтгэж, хяналтын камерын эрэлт ихэссэнтэй холбоотой. Микроскопийн хувьд компанийн хамгийн жижиг бизнес болсон бөгөөд сүүлийн санхүүгийн улиралд (гуравдугаар сарын 31-нд дуусгавар болсон) нийт 731 тэрбум иен буюу орлогын 13 хувийг бүрдүүлж байна.

64 настай Такэүчи нэг компанид насан туршдаа ажилладаг ихэнх япончуудын уламжлалыг дагажээ. Тэрбээр 1980 онд Японы Чуогийн их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөнийхөө дараа 23 насандаа “Olympus”-т ажилд орсон. Тэрбээр албан тушаал ахиж, 16 жилийн турш Европ болон АНУ-д “Olympus”-ийн үйл ажиллагааг явуулахад тусалж, улмаар 2015 онд корпорацын удирдлагын албыг ахлаж ажиллахаар буцаж ирснээс жилийн дараа санхүү хариуцсан захирал болсон. 1919 оны аравдугаар сард байгуулагдсан тус компанийн 100 жилийн ой болохоос хэдхэн сарын өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогджээ. Одоо түүний өмнө байгаа гол сорилт нь дөчин жилийн туршид ажилласан “Olympus”-ийг хоёр дахь зуунд нь тэс өөр салбар руу удирдан чиглүүлэх юм.

“Olympus”-ийн бүтцийн өөрчлөлт үр дүнгээ өгч байна. Такэүчи 2019 оны нэгдүгээр сард компанийн “Olympus-ийг өөрчлөн байгуулах нь” хэмээх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг танилцуулснаас хойш Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааных нь үнэ хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 2,200 иен болжээ.

Өнгөрсөнэ санхүүгийн жилийн эхний улиралд орлого нь өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсөж, 191.5 тэрбум иен (1.8 тэрбум ам.доллар) болсон байна. “Olympus” компани жилийн өмнө 2.7 тэрбум иений алдагдалтай байснаас 18.7 тэрбум иений цэвэр ашиг олсон нь удирдлагыг бүтэн жилийн ашгаа 101 тэрбум иенд хүрнэ гэж таамаглахад хүргэсэн бөгөөд хэрэв ингэж чадвал түүхэн дэх хамгийн дээд ашгийн хэмжээ болох юм.

Цар тахал хэдийгээр “Olympus”-ийн бүтцийн өөрчлөлтөд бага нөлөө үзүүлсэн ч олон зах зээл дэх эдийн засгийн өсөлт удааширч, хүмүүс үзлэгт орох гэх мэт яаралтай бус эмнэлгийн үйлчилгээг хойшлуулсны улмаас эмнэлгийн хэрэгслийн эрэлтэд сөрөг нөлөө ажиглагдсан (бүтээгдэхүүнийг нь Covid-19-ийг эмчлэхэд ашигладаггүй) нь үнэн. “Olympus”-т одоогоор сэргэлтийн шинж тэмдгүүд илэрч байна. Санхүүгийн жилийн гуравдугаар сар хүртэлх хугацаанд “Бид Covid-19-ээс үүдэлтэй урьд хожид байгаагүй сорилтуудтай тулгарсан ч бэрхшээлийг үл харгалзан орлого оны хоёрдугаар хагаст мэдэгдэхүйц сэргэсэн” гэж Такэүчи тавдугаар сард шинжээчидтэй хийсэн бага хурлын үеэр хэлжээ.

“Olympus”-ийн бүтцийн өөрчлөлтийн хурдасгуур нь Сан Францискод байрлах 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Microsoft”, “Rolls-Royce” зэрэг компаниудын эсрэг арга хэмжээ авсан АНУ-ын идэвхтний сан “ValueAct Capital” компаниас үүдэлтэй гэж үздэг.

2018 онд “ValueAct” таван хувийн хувьцаа эзэмшигч болоход “Olympus”-т түгшүүрийн хонх дуугарав. Үүний хариуд компани тухайн үеийн санхүү хариуцсан захирал байсан Такэүчид эрсдэлийн сантай холбогдохгүй байхыг ятгахаар зөвлөхүүд хөлсөлжээ. Такэүчи энэ зөвлөгөөнд дургүйцэл нь төрсөн бөгөөд “Тэд маш сайн хамтрагч болж чадна гэдгийг би зөнгөөрөө мэдэрсэн” гэв.

Зөвлөхүүдийг үл тоомсорлон Такэүчи компанийн “ValueAct”-тай харилцаа тогтоосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, “ValueAct” 2018 оны арванхоёрдугаар сард компанийн төлөөлөн удирдах зөвлөлдөө Японоос өөр иргэншилтэй гурван хүнийг оруулахгүй бол захирлуудыг солихын тулд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэж сүрдүүлсэн байна. Тухайн үед тэд энэ үйл явдлыг үгүйсгэж байсан ч 2019 оны нэгдүгээр сард “Olympus”-ийн зүгээс “ValueAct”-ийн түнш Роберт Хейл, “ValueAct”- ийн зөвлөх Жимми Бисли нар удирдах зөвлөлд орсныг мэдэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар “Olympus”-ийн гурван захирлын хоёр нь японы иргэн биш байна. (ValueAct энэ нийтлэлд тайлбар өгөхөөс татгалзсан.)

Такэүчи гаднын дарамт шахалтын талаарх асуултуудыг няцааж, “ValueAct”-ийн зөвлөгөө нь түүнийг ажлаа авахаас таван жилийн өмнө гүйцэтгэх захирлын албан тушаалд байсан Хироюки Саса зэрэг бусад удирдах албан тушаалтнуудтай хийж эхэлсэн төлөвлөгөөнд ихээхэн нэмэр болсон гэв.

“Olympus” нь ходоод гэдэсний дурангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компани болсон бөгөөд технологийн салбарын 70 хувь буюу 3.3 тэрбум ам.долларын дэлхийн зах зээлийг дангаар эзэлдэг гэж мэдэгджээ.

Тэр ТУЗ-ийн шинэчлэлийн дарамтын талаарх асуултад “Би бол яг ч үнэн гэж хэлэхгүй. Гэхдээ тийм хандлага ажиглагдсан бол харилцааны эхэн үед л гарах байсан. Тэд биднийг хэн бэ, бид энэ компанийг хэрхэн удирдах вэ, тэдний хандлагад хэрхэн хандах вэ гэдэг дээр ямар ч ойлголтгүй байсан” гэж тэр хэлэв. “Olympus”- ийн өөрчлөлтийн төлөвлөгөө зарлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 2021 оны нэгдүгээр сард тус сан хөрөнгө оруулалтаа худалдсан бөгөөд одоо дөрвөн хувийн хувьцааг эзэмшиж байна.

АНУ-ын “Jefferies” санхүүгийн группийн Токио дахь шинжээч Масахиро Наканомёгийн дүгнэснээр “ValueAct” үүнд оролцохгүй байсан ч өөрчлөлт хийгдэх байсан бөгөөд урт хугацааны турш эрхэлсэн камерын бизнесээ орхихоос болгоомжилж байсан өмнөх дарга нараас ялгаатай нь Такэүчи эмнэлгийн бизнест аль хэдийн анхаарлаа хандуулахаар шийдсэн байжээ. “Гайацу [гадаадын шахалт] байхгүй байсан ч тэд камерын бизнесээ орвонгоор нь эргүүлэх байсан. Такэүчи-сан болон “ValueAct” хоёрын санаа нэг чиглэлд байсан тул зөрчилдөөн үүсээгүй хэрэг” гэж тэр хэлсэн юм.

Такэүчи мөн ТУЗ-д өөрчлөлт оруулж, өмнө нь 11-ээс зургаа нь гаднын захирал байсныг 12-оос ес болгон нэмэгдүүлж хөндлөнгийн захирлаар ахлуулсан томилолт, нөхөн олговор, ёс зүйн хороодыг тус тус байгуулсан. “Olympus-ийг өөрчлөн байгуулах нь” төлөвлөгөө нь Такэүчи болон үйл ажиллагаа хариуцсан захирал Стефан Кауфманн тэргүүтэй таван гишүүнтэй олон улсын удирдах хороог байгуулахад хүргэсэн. “Olympus”-т 2003 оноос хойш ажиллаж байгаа Германы иргэн Кауфманнд төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүлээлгэжээ.

Такэүчи мөн шийдвэр гаргах үйл явцыг оновчтой болгосон. Өмнө нь томоохон хэмжээний аливаа шийдвэрт компанийн захирал, удирдах албан тушаалтнуудыг багтаасан 15 хүн зэрэг оролцдог байсан нь ажил гүйцэтгэхэд ихээхэн хүндрэл учруулдаг байжээ. Компанийн өнгөрсөн жил үйлдвэрлэсэн X1 дуранг авч үзье. Энэхүү бүтээгдэхүүнийг боловсруулахад найман жил зарцуулсан нь салбарын өрсөлдөгчид шинэ дуран бүтээж гаргах хугацааг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хэтэрхий их цагийг зарцуулсан байна гэж Кауфманн хэлэв.

Такэүчигийн хэлж буйгаар эрх мэдлийн ихэнхийг бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн хэлтсийн дарга нарт шилжүүлсэн байна. Хилийн чанад дахь удирдах албан тушаалтнууд шийдвэрээ Япон дахь хамтрагчдаараа дамжуулахын оронд чиг үүргийн дагуу ажиллах хэлтсүүдийг бүс нутгуудаас томилжээ. “Энэ нь ажилчдын авхаалж самбааг хэд дахин нэмэгдүүлсэн” гэж Кауфманн хэлэв. “Olympus” мөн нэг япон, нэг гадаадын иргэнийг баг болгож “нэг хайрцагт хоёр” хэмээх шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж ажилладаг бөгөөд “Өөрчлөгдсөн шийдвэрүүдийн чанар өмнөхөөсөө хамаагүй сайжирсан” гэж Токиод бус Массачусетс мужийн Марлборо хотод оршин суудаг Испани гаралтай үйл ажиллагаа хариуцсан захирал Начо Абиа хэлэв.

Өөр нэгэн өөрчлөлт нь судалгаа, боловсруулалтын үйл явц юм. Зөвхөн дотоод судалгаанд анхаарлаа хандуулахын оронд компани хөгжлөө хурдасгахын тулд худалдан авалтад илүү нээлттэй хандаж буй бөгөөд өнгөрсөн жилүүдэд Франц, Израиль, АНУ-ын компаниуд зэрэг хэд хэдэн худалдан авалт хийсэн байна.

Бүтцийн өөрчлөлтийг хийснээр илүү олон шинжээч рейтингээ ахиулсан. АНУ, Европ, Хятад вакцинжуулалт нэмэгдсэн нь эмнэлгийн хэрэгслийн борлуулалт огцом сэргэхэд нөлөөлж байна гэж “Daiwa Securities”-ийн шинжээч Томоко Ёшихара тавдугаар сард бичсэн тэмдэглэлдээ дурджээ.

Токиод төвтэй брокерын компани “Olympus”- ийн цэвэр ашиг 2025 оны гуравдугаар сар гэхэд 143 тэрбум иенээр өснө гэж тооцоолж байгаа нь тус компанийн одоогийн санхүүгийн жилийн таамаглалаас 42 хувиар илүү байна. “Olympus- ийг өөрчлөн байгуулах нь” төлөвлөгөөний дагуу бизнесийн загвараа үргэлжлүүлэн сайжруулбал компани цаашдаа ашигт ажиллагаагаа тогтвортой сайжруулах боломжтой” гэж тэр бичжээ.

Хятад бол шинэ эрэлтийн эх үүсвэр бөгөөд удахгүй Европыг давж хоёр дахь том зах зээл (Хойд Америк хамгийн том хэвээр байгаа) болж магадгүй юм. “Хятад улс сүүлийн жилүүдэд хоёр оронтой тоогоор өссөөр байгаа нь ирээдүйд ч үргэлжилнэ. Энэтхэг гэх мэт олон хүн амтай Азийн орнуудын эрүүл мэндийн салбар нь зах зээлийн хувьд бүрэн хөгжөөгүй байгаа” гэж Такэүчи хэлэв.

“Бидэнд одоо дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн технологийн компани болоход илүү их анхаарал хандуулах боломж байна” хэмээн Кауфманн компанийн хувьслын талаар өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
Худалдаанд соёл нэвтрүүлэгч
Бизнес

Худалдаанд соёл нэвтрүүлэгч

03/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist