Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
Азийн казиногийн магнат
Share on FacebookShare on Twitter

Фрэнсис Луйгийн “Galaxy Entertainment Group” ялалтын тавцан дээр зогсож байна.

Дэлхийн казино ертөнцийн төвд хамгийн амжилттай яваа “Galaxy Entertainment Group”-ийг удирддаг тэрбумтан гэхэд Фрэнсис Луй итгэмээргүй даруу амьдардаг. Тэрбээр Макаогоос Хонконг хүрэх усан онгоцоор энгийн ангилалд эгэл иргэдтэй зэрэгцэн зорчих аж. Үнэндээ 66 настай Луй бол казиногийн домогт магнат Стэнли Хогийн амжилтын замналаар Макаогийн мөрийтэй тоглоомын ертөнцийг төлөөлж буй эрхэм юм.

Тоо түүх өгүүлдэг. “JPMorgan”, “Sanford Bernstein” нарын тооцоолсноор 2021 онд Стэнли Хогийн гэр бүлтэй холбоотой “SJM Holdings”, “Melco Entertainment”, “MGM China” казино компаниудын нэгдсэн орлого 6.2 тэрбум хонконг долларт хүрсэн бол “Galaxy” тэднээс хоёр дахин их буюу 13 тэрбум хонконг долларын (1.7 тэрбум ам.доллар) орлоготой ажиллажээ. Тэрчлэн “Galaxy” компани өөрийн түнш асан өрсөлдөгч, Америкийн тэрбумтан Шелдон Адельсоны “Sands China” компанитай Макаогийн зах зээлийг эзлэхийн төлөө ширүүхэн өрсөлдөж, зарим үед илүүрхэж байна. Хэвлэлийнхэнд ховор “баригддаг” Фрэнсис Луй “Компанийн тайлан бидний өмнөөс хэлээд өгнө” гэв. Тэрбээр хурдаа сааруулалгүй урагш тэмүүлсээр байна. Түүний эхлүүлсэн хоёр үе шаттай бүтээн байгуулалтын ажил Котайд байрладаг “Galaxy Macau” цогцолбороос нь хоёр дахин өргөн цар хүрээг хамрах төлөвтэй байна.

“Galaxy” компани “их гарын” тоглогчдыг бус, илүү том, илүү ашигтай сегмент болох эх газрын дундаж давхаргын хэрэглэгчдийг татах бодлого баримталж, Макаогийн казиногийн ертөнцөд шинэ давлагаа эхлүүлсэн юм. Энэ өөрчлөлт нь бодлогын шинж чанартай байв. Тодруулбал, Макао, Бээжингийн эрх баригчид Макаогийн эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор тус хотыг аялал жуулчлал, амралт зугаалгын “дэлхийн төв” болгохоор шийджээ. Улмаар мөрийтэй тоглоомыг дэлгүүр, зоогийн газар, энтертайнмент зэрэг бусад салбартай хослуулах замаар казиногийн үйл ажиллагааг дэмжжээ.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022

Энэ загварыг аль хэдийнэ нэвтрүүлсэн Лас-Вегас хот нийт орлогынхоо 65 гаруй хувийг казиногийн бус үйл ажиллагаанаас бүрдүүлдэг бол Сингапурын хувьд 20 хувьтай байна. Гэтэл Макаод казиногийн бус орлого нийт орлогын ердөө 10 хувийг эзэлж байгаа нь хийх ажил их байгааг илтгэнэ6

Өөрөөр хэлбэл, “Galaxy”-д тэлэх орон зай хангалттай байна. Казиногийн бизнес Макаогийн аялал жуулчлалын салбарыг залахын хэрээр эх газрын үйлчлүүлэгчид улам туршлагажиж, илүү ихийг шаардана гэдгийг Луй урьдчилан харжээ. Тэрбээр “Эх газрын дундаж давхаргын амьдрал дээшилсээр байна. Тэднээс гадна ажил хэрэг, бизнесийн зорилгоор ирсэн жуулчид бол бидний хөгжлийн тулгуур юм. “Galaxy”-гийн стратегийг анх тодорхойлохдоо л бусдын жишгийг давтахгүй, өөрсдийн онцлогоо харуулна гэж шийдсэн” гэв.

“Galaxy Macau” мөрийтэй тоглоомоос гадна зоогийн газрын салбартаа онцгой ач холбогдол өгдөг. Хятад жуулчид олон үндэсний хоол туршиж үзэх сонирхолтой байдаг ч эцсийн бүлэгт идэж заншсан хоолоо сонгох хандлагатай байдаг. “Galaxy Macau” жуулчдад Кантон үндэсний 16 төрөл, Хятад, Макаогийн тус бүр есөн төрлийн хоолоор үйлчилдэг нийт 18 зоогийн газартай. Харин тэдний өрсөлдөгч “Wynn Palace” 15, “MGM Cotai” 10 зоогийн газар ажиллуулж байна.

“Galaxy Macau”-гийн санал болгодог онцгой төрлийн энтертайнмент үйлчилгээнд 75,000 ам метр усан парк “Grand Resort Deck” багтдаг. 150 метр үргэлжлэх хиймэл эргийг 350 тонн цагаан элсээр дүүргэж, нарны шүхэр, эвхдэг сандал байрлуулснаар жинхэнэ далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Түүнчлэн энд халуун рашаан, усан гулгуур, хүрхрээ, хүүхдийн усан сан ч бий. Луй “Бид олон хүний зөвлөгөөнөөс зөрж, хотын хамгийн том усан цогцолборыг байгуулсан. Тухайн үед эх газрын жуулчдын ихэнх нь жинхэнэ далайн эрэг үзээгүй, мөн цэвэр усанд сэлж үзээгүй байсан юм” гэж дурсав.
Макаогийн хамгийн том, 10 дэлгэцтэй кино театр “Galaxy Macau”-д байдаг. Импортын хоригийн улмаас эх орондоо үзэх боломжгүй гадаад кинонуудыг энд үзэж болно. Түүнчлэн Хятадын дундаж давхаргын сонирхол, төсөвт нийцүүлсэн 200 гаруй брэндийн дэлгүүр зэрэгцэн байрлаж байна.

“Массын зах зээлийг онилсон нь маш оновчтой сонголт болсон. Учир нь тэд VIP тоглогчдоос илүү тогтвортой орлого, өндөр ашиг өгдөг” хэмээн шинжээчид тайлбарлаж байна. “Их гарын” тоглогчид казиногоос үнэгүй байр, хоол шаарддаг бол энгийн тоглогчид зүгээр л мөнгөө төлөөд үйлчлүүлдэг гэж Хонконгийн “Sanford Bernstein” компанийн ахлах шинжээч Виталий Умански ярьсан юм.

“Galaxy” саад бэрхшээлийн даван туулж, 2002 оны эхээр Макаод казиногийн үйл ажиллагаа эрхлэх 20 жилийн концессын гэрээ байгуулжээ. Тус салбар түүний хувьд цоо шинэ байсан учир АНУ-ын тэрбумтан Шелдон Адельсоны “Las Vegas Sands” компанитай богино хугацаанд хамтран ажилласан боловч өдгөө Адельсоны “Venetian Macao” казино түүний өрсөлдөгч болжээ. Фрэнсис Луй, өөрийн эцэг, “Galaxy”-ийн ТУЗ-ийн дарга, 89 настай тэрбумтан Луй Че Вүгийн хамт огт туршлагагүй ч хөрөнгө босгож чадсан юм. Тэрбээр “Бидэнд өв хөрөнгө, туршлага байгаагүй” гэв. 2004 онд тэд зах зээл судлах зорилгоор бусдын эзэмшлийн зочид буудал дотор “City Clubs” хэмээх дөрвөн салбар казино ажиллуулж эхэлжээ.

“Galaxy” өөрийн эзэмшлийн анхны казино зочид буудал “StarWorld”-ийг 2006 оны аравдугаар сард Макаогийн мөрийтэй тоглоомын төв цэгт, “их гарын” мөрийтэй тоглогчдыг чиглэдэг “Wynn Resort”-ийн чанх эсрэг талд нээв. Луй “Тэр газрыг зөвхөн мөрийтэй тоглодог хүмүүст л зориулж байгуулсан” хэмээн “StarWorld” төвийнхөө тухай дурссан юм.

Луй 2002 онд Адельсонтой хамтын ажиллагаагаа эцэслэсний дараа Котайд “Galaxy”-гийн салбарыг байгуулахаар шийджээ. Нийт 14.9 тэрбум хонконг долларын хөрөнгө оруулалттайгаар Макаогийн гурав дахь казино болж сүндэрлэсэн “Galaxy Macau” бол Луйд тоглоомын дүрмийг өөрчлөх боломж олгосон газар юм. Тодруулбал, 397 мянган ам метр талбайг эзэлсэн уг цогцолборыг чинээлэг болон дундаж давхаргын аль алинд нь чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулжээ. Тус цогцолборын эхний шат 2011 онд ашиглалтад орсон бол хоёр дахь шатны байгууламж 2015 онд нээгдсэнээр 2,300 байсан өрөө 3,800 болон нэмэгдэж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 5 тэрбум ам.долларт хүрчээ.

“Galaxy”-гийн казино эрхлэх зөвшөөрөл 2022 онд дуусгавар болно. Гэвч Макаогийн Засгийн газартай найрсаг харилцаатай байдаг Луй өөрийгөө харилцан ашигтай тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. “Galaxy” компани “Galaxy Macau”-д 4,500 өрөө нэмж барих гурав, дөрөв дэх шатны ажлыг аль хэдийнэ эхлүүлжээ. Ажил хэрэг, бизнесийн аялал жуулчлалд зориулан гүйцэтгэж буй гурав дахь шатны ажилд арга хэмжээ зохион байгуулах 37,000 ам метр талбай, 16,000 суудалтай хурлын ордон тусгагдаж буй. Түүнчлэн ашиглалтад ороод удаагүй байгаа Хонконг, Жухай, Макаог холбосон дэлхийн хамгийн том гүүрээр Хонконгийн олон улсын нисэх буудлаар жил бүр дамжин өнгөрдөг 80 сая жуулчин Макао руу шууд хүрэх юм.

“Бидэнд өв хөрөнгө, туршлага аль нь ч байгаагүй.”

Луй Макао дахь үйл ажиллагаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ олон улсад ч бизнесээ тэлжээ. Тодруулбал, “Galaxy” 2018 оны гуравдугаар сард “Wynn Resorts”-ийн 4.9 хувийг 928 сая ам.доллараар худалдаж авсан аж. Тус компанийн тухайд Луй “Үйл ажиллагаа нь жигдэрсэн компани. Тэднийг том ирээдүй хүлээж байна. Менежментийн баг нь их таалагддаг бөгөөд бидэнд нийтлэг шинж олон бий” гэв. “Wynn Macau”-г эзэмшдэг “Wynn Resorts” компанийн хувьцаанаас тав хүрэхгүй хувийг авсан шалтгаан нь Невадагийн Мөрийтэй тоглоомын удирдах зөвлөлөөс “Galaxy”-д зөвшөөрсөн дээд хязгаартай холбоотой юм.

2018 оны гуравдугаар сард “Galaxy” Филиппиний эрх баригчдаас амралт зугаалгын төв Боракай арал дээр орон нутгийн компанитай хамтарч 500 сая ам.долларын казино төв байгуулах урьдчилсан зөвшөөрөл авчээ. Гэвч Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус төслийг арлын байгаль орчинд хохирол учруулж болзошгүй гэж үзээд хориг тавьсан аж. Улмаар Ерөнхийлөгч Боракай арал дээрх аялал жуулчлалын үйл ажиллагааг зургаан сараар зогсоох шийдвэр гаргажээ. Луй “Биднийг Боракай арал дээр ‘Galaxy Macau’-г нүүлгэж ирэх нь гэж олон хүн ташаа боддог байх” гэв. Гэтэл “Galaxy” ердөө 100 байшинтай цомхон төсөл боловсруулсан аж. Тэрбээр “Тэнд цөөн тооны үйлчлүүлэгч хүлээж авдаг, байгальд ээлтэй, тансаг зэрэглэлийн, далайн эргийн амралтын газар л босно” гэж хэлэхдээ Засгийн газар “Galaxy”-гийн төсөлд зөвшөөрөл олгоно гэдэгт найдсаар байгаагаа илэрхийлсэн юм.

Казиногийн тухай хууль батлаад удаагүй байгаа Япон улсад “Galaxy” “Monte Carlo” казиногийн толгой компани “Société des Bains de Mer et du Cercle des Étrangers à Monaco”-тай хамтран казиногийн зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байна. “Galaxy” тус компанийн таван хувийг 2015 онд худалдаж авсан аж. Европын сүрлэг, тансаг өнгө төрхийг таниулах уг төсөл Японы гурван лицензийн аль нэгийг “атгуулна” гэдэгт хоёр компани итгэлтэй байна. 2018 оны дөрөвдүгээр сард “Melco”-гийн гүйцэтгэх захирал асан Тед Чан “Galaxy”-гийн Япон дахь үйл ажиллагаа хариуцсан захирал болсон юм.

Луй олон улсад тэлэх боломж хайсаар байгаа ч Макаогийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна. Гэхдээ Португалын колони байсан тус нутагт шинэ үл хөдлөх хөрөнгө барих, эсвэл худалдаж авах эсэхээ нууцалсан юм. “Бид Засгийн газар, олон нийтийн хүсэлт, шаардлагыг л дагах болно” гэж Луй өгүүлэв.

“Макаогийн казиногийн эдийн засаг төрийн бодлогоос шууд хамааралтай. Тиймээс ирээдүйн байдлыг таамаглах амаргүй” хэмээн Лас-Вегасын казиногийн зөвлөх Эндрю Клебанов хэлсэн юм. Гэхдээ ялагчийн хөзөр атгасан хүнд энэ мэт хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхөд хялбар биз ээ.

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк
Тэрбумтнууд

Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк

08/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist