36 дахь удаагийн “Forbes”-ийн тэрбумтнуудын эрэмбэд Турк улсаас 24 эрхэм багтсан нь өмнөх жилийнхээс гурваар багассан үзүүлэлт болжээ.
“Godiva” шоколад, “Ülker” амттан, “United Biscuit” жигнэмэг зэрэг алдартай брэндүүдийг багтаадаг Yildiz Holding-ийн захирал Мурат Үлькэр нийт 4.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр нутаг нэгт тэрбумтнуудаа тэргүүлсэн байна.
Туркийн тэргүүн баячуудын олонхыг улс төртэй холбоотой эрхмүүд бүрдүүлдгээрээ онцлог. Жишээлбэл ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоганы ордныг барьснаараа маргаан дагуулж байсан Rönesans Holding-ийн Эрман Илыжак, Туркийн Шударга ёс, хөгжлийн намын гол хүмүүсийн нэг Нихат Өздэмир зэрэг эрхмүүд эхний 10 дотор багтсан байна. (Хөрөнгийн хэмжээг 2022 оны зургаадугаар сарын 28-ны байдлаар тооцов)