Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг Загварын ертөнц

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?
Share on FacebookShare on Twitter

Үнэндээ би ч өөрөө хамгийн “муу хувцаслагч” байсан. Хаашаа явах гэж буй, хэнтэй уулзах гэж байгаа нь миний өмсөх хувцсанд ямар хамаатай юм бэ? Би өөрийнхөөрөө, дуртайгаа өмсөнө. Учир нь миний юу өмссөн байх нь хүнд чухал бус, харин миний ямар чадвартай, мэдлэгтэй, хариуцлагатай нэгэн байх нь л чухал хэмээдэг байлаа. Гэхдээ энэ бодол жил гаруйн өмнөөс орвонгоороо эргэсэн юм.

Нэг удаа найзынхаа шинэ байранд зочлохоор болсон юм. Ижил нэртэй олон хотхон, ижил загварын олон байшингууд дунд төөрөхдөө зөрж өнгөрсөн нэгэн залуугаас тусламж хүсэж, хаягийг нь хэлж асуухад “Хоёр гудамжны дараа” гэж хэллээ. Би ч заасан газар тийш дөхөж явахдаа “Юмыг яаж мэдэх вэ?” гэдэг шиг дахин зөрж өнгөрсөн өөр нэг хүнээс очих хаягаа дахин лавлатал “Яг энэ гудамжны цаад өнцөгт бий” гэж зөвлөлөө. Би аль зөвлөгөөг нь дагасан бол?

Үнэндээ сүүлийн залуугийн хэлсэн нь үнэн байлаа. “Яагаад хоёр дахь залуугийн хэлсэн зөвлөгөөг би дагасан бэ?” гэж өөрөөсөө асууж явахдаа тэр залуу илүү “итгэж болохоор” харагдаж байсныг санасан юм. Тодруулбал, эхний залуу энгийн л нэг жинсэн өмд болон подволк, саравчтай малгай өмссөн, хаашаа явж байгаа нь тодорхойгүй мэт. Харин хоёр дахь залуугийн тухайд хослол, цагаан цамц өмсөж, зангиа зүүсэн, цэвэрхэн өнгөлсөн гутал өмсөж, гартаа ажил хэрэгч цүнх барьсан нь надад “Энэ хүн хаа хүрэхээ мэдэж байгаа” гэсэн сэтгэгдлийг төрүүлж, улмаар түүний үгэнд итгэснээ ойлгосон юм.

RELATED STORIES

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

30/06/2022
Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

15/06/2022

Энэ жижигхэн явдлаас би “Өөрийн тань хэлж байгаа үг үнэн, эсэх нь таны харагдаж байгаатай яг таарч байгаа, эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Хэлсэн үг, байгаа байдал хоёр зөрөх шиг муухай зүйл үгүй” гэж нэгэн хүн хэлснийг санаж, “Хэрэв хүнд итгэл үнэмшил төрүүлэхийг хүсвэл яг тэгж л харагдах хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгож билээ.

Ихэнхдээ бид гэрээсээ гарахдаа, эсвэл дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авахдаа зөвхөн өөрт таалагддаг өнгө загвар, бусад хувцастайгаа зохицох эсэх, эсвэл саяхан харсан сэтгүүлийн нүүрэн дээрх зураг, фэйсбүүкээр харсан шиг яг одоо тренд болж байгаа зүйлсээс сонголтоо хийдэг. Харин бид “Энэ хувцас миний тухай юуг өгүүлэх вэ? Үүнийг өмссөнөөрөө би бусдад яаж харагдах бол?” хэмээн өөрөөсөө асуудаг уу?

Ажилдаа явахын өмнө өөрийгөө даргынхаа нүдээр хар. Та ажилдаа дуртай, хариуцлагатай, өнөөдөр ямар ч сорилтод бэлэн нэгэн шиг харагдаж байна уу? Хамтран ажиллагсдынхаа нүдээр та тэднийг манлайлж, үлгэр жишээ байж чадахаар нэгэн шиг харагдаж байна уу?

Пиджактайгаа та сагс тоглоход итгэлтэй байж чадахгүй шиг ажил хэрэгч хувцаслаагүй үедээ таны өөрийн тань “ажил хэрэгч” түвшин тодорхой хэмжээгээр буурч байдаг.

Хэн нэгэнд итгэл төрүүлэхийн өмнө та өөрөө өөртөө итгэлтэй байх хэрэгтэй учир орчин, нөхцөлдөө тохируулан хувцаслаж байхыг хамгийн эхэнд танд зөвлөж байна. Харин бусдад итгэл төрүүлэхүйц харагдах талаас хөх өнгийн хослолыг онцгойлон санал болгомоор байна. Учир нь хөх өнгөний сэтгэлзүйд нөлөөлөх чадамж нь уужуу тайван, итгэл найдварын бэлгэдэл байдаг билээ.

Дашрамд сонирхуулахад, яг энэ нөхцөлд саарал болон хар хослолоос татгалзах хэрэгтэй бөгөөд саарал өнгө нь бүхэлдээ үл ойлгогдом, нууцлаг байдлыг илтгэдэг ба хүний анхаарал татах шаардлагагүй, энгийн өдрүүдэд ажилдаа өмсөх нь тохиромжтой. Харин хар өнгийн хослолын тухайд агуулгын хувьд гоёлын загварт тооцогддог боловч ажил хэрэгт бол бусдаас илүү хүчирхэг, эрхэмсэг байдлаа харуулахын тулд өмсвөл зохино.

Стилист Оюу

 

 

Bat-Ochir

Related Posts

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд
Загварын ертөнц

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

30/06/2022
Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн
Загварын ертөнц

Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

15/06/2022
“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер
Загварын ертөнц

“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер

13/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist