Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

by Bat-Ochir
7 months ago
Reading Time: 1 min read
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Share on FacebookShare on Twitter

“Cartier Tank” бол нэртэйгээ адил хүчирхэг брэнд юм. Кино одод төдийгүй (Кларк Гейбл, Фред Астер) тэргүүн хатагтай (Жаклин Кеннеди, Мишель Обама), хааны удмынхны (Диана гүнж) таашаалд нийцдэг, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн зүүж болох хээнцэр чамин уг цаг 2017 онд 100 дахь жилийнхээ ойтой золгосон юм. Нэрт уран бүтээлч Энди Уорхол хүндэтгэлтэй худалдан авсан цагаа зориулалтынх нь дагуу ашигладаггүйгээрээ алдаршсан юм. “Алдрын оргилд 15 хором” үзэл санааг үндэслэсэн тэрбээр “Би бусдад цаг хэлж өгөхийн тулд “Tank”-ийг зүүдэггүй. Үнэнийг хэлэхэд би цагаа түлхдэг ч үгүй. Зүгээр Tank-ийг зүүмээр санагддаг болохоор л зүүдэг юм” гэсэн удаатай.

1917

Компанийн үүсгэн байгуулагчийн ач хүү Луи Картье Дэлхийн I дайны үед “механик баатар”-аар шалгарч байсан “Renault FT-17” байлдааны хөнгөн танкнаас санаа авч “Tank” брэндийг анх зохиосон талаар компанийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Дөрвөлжин хэлбэртэй “Cartier Santos” загварыг илүү хээнцэр болгон шинэчилсэн гэвэл арай дөхөм болов уу. Анхны “Cartier Tank” цагийг 1918 онд АНУ-ын генерал Жон Першингд ялалтын бэлэг болгон гардуулсан нь брэндийг цэргийн хүчинтэй холбосон оновчтой маркетинг болсон юм.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

1919

Ром тооноос гадна минутыг төмөр зам мэт зураасаар илэрхийлж, эрчлүүрт нь индранил суурилуулсан дээрх цагийг Парис хотод худалдахаар болов. “Tank Normale” хэмээн нэрлэгдсэн уг загвар 1920 онд зургаан ширхэг зарагдав.

1921

“Cartier” компани “Normale”-ийн анхны шинэчилсэн загвар, бугуйны хэлбэрт тохирсон хагас дугуй, урт нарийхан загвартай “Tank Cintree”-ийг танилцуулсан нь гэнэтийн явдал болжээ. Цөөн тоогоор худалдаанд гарсан шинэ “Cintree” загвар XX зууны хамгийн эрэлттэй цуглуулгын нэгээр тодорч, үнэ нь энгийн үед 25,000-50,000 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол цагаан алттай тусгай загвар нь 250,000 ам.долларт хүрч байв.

1926

Жүжигчин Рудольф Валентино хамгийн сүүлд тоглосон “The son of the Sheik” кинондоо “Tank”-аа зүүнэ хэмээн шаардсаны дүнд уг цаг анх удаа кино дэлгэцээр гарчээ.

1963

Тэргүүн хатагтай Жаклин Кеннедид түүний хүргэн ах, ханхүү Станислав Радзивилл 1962 оны “Tank Ordinaire” бэлэглэсэн удаатай. Уг цагийг 2017 оны зургаадугаар сард болсон дуудлага худалдаагаар Ким Кардашьян 379,500 ам.доллараар худалдаж авснаар “Cartier Tank” цувралын хамгийн өндөр үнэд хүрсэн цагаар тодорчээ.

1976

Картьегийн гэр бүл бизнесээ худалдсанаас хойш шинэ эзэд нь 10 гаруй жилийн дараа дундаж үнэтэй “Les Must de Cartier” загварыг танилцуулсан. Харин 1976 онд тод гялтганасан нүүртэй, цагийн тоогүй “Cartier Must de Tank” загвар худалдаанд гарсан юм. Тус бүр нь 150 ам.долларын үнэтэй, алтаар бүрсэн кварц цаг брэндийн нэр сүрийг унагасан гэх боловч борлуулалт нь гайхмаар сайн байсан төдийгүй цуглуулагчдын сонирхлыг татсан хэвээр үлдэж өдгөө 1,000 ам.доллараас доошгүй үнээр зарагдаж байна.

1996

1989 онд “Cintree”-тэй төстэй, хагас дугуй хэлбэртэй “Tank Americaine” загварыг танилцуулсны дараа илүү чөлөөт загварын, гинжин бугуйвчтай “Tank Francaise”-ийг 1996 онд гаргав. Гэрлэлтээ цуцлуулсны дараах гэрэл зургууд дээрээ Диана гүнж алтадмал загварыг нь зүүсэн харагддаг бол Мишель Обама 2009 онд тэргүүн хатагтайгаар тодорсон албан ёсны гэрэл зурган дээрээ зэвэрдэггүй ган хийцтэй “Tank Française” цагийг сонгон зүүсэн байдаг.

2012

“Cartier” компани “Tank” цувралаа “Tank Anglaise” загвараар баяжууллаа. “Francaise”-ийн шинэчилсэн хувилбар болох гурван төрлийн алтны сонголттой “Anglaise”-ийн эрчлүүрийг цагны хүрээнд шигтгэж өгсөн нь “Tank” таныг хамгаалах болно гэсэн санааг илэрхийлсэн аж.

2017

Эрин зууныг элээхдээ “Cartier” өөрийн өнгө төрхийг цогцлоосон “бүтэн хороо” “Tank” гаргажээ. Тухайлбал, зэвэрдэггүй ган хийцтэй “Tank Americaine” (5,750 ам.доллараас эхэлнэ), зүүсэн эзэндээ хүндлэл авчрах “Tank Louis Cartier” (9,750 ам.доллараас эхэлнэ), эд анги нь ил харагддаг “Tank Cintree” зэрэг загварыг дурдаж болох юм.

 

Bat-Ochir

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2
Амьдралын хэв маяг

Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2

13/05/2022
Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд
Амьдралын хэв маяг

Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд

06/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist