Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Share on FacebookShare on Twitter

Натан Льюис энэ цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэг болох With Gold: The Final Standard (CreateSpace хэвлэлийн газар, 14.99$) болон түүний өмнөх хоёр дэвтрээрээ Фридрих фон Хайек, Людвиг фон Мизес, Хенри Хэзлитт нарын эгнээнд нэгдэж, түүхэн дэх эдийн засгийн хамгийн шударга, оновчтой бүтээл туурвигчдын нэгт тооцогдох болсон юм. Мөнгөний ухагдахууныг орчин цагийн ажиглагчдаас илүү ойлгодог тэрбээр АНУ болон дэлхийн улс орнуудын хөгжлийг хойш татаж буй эдийн засгийн бодлогын ээдрээг тайлсан юм.

Эдийн засгийн хөгжлийн түлхүүр нь (татварын бага хувь хэмжээний хамт) ханшийн тогтвортой байдал билээ. Ханш тогтворжихгүй бол 2008-2009 оноос хойш манай эрх чөлөөт ардчилсан зүй тогтлыг аажуухнаар мөхөөж буй санхүүгийн хямралаас гарах дэс дараалсан амжилтгүй оролдлогууддаа идэгдсээр байх болно.

Мөнгөний зөв зохистой бодлого яагаад ийм чухал вэ? Льюисийн үзэж буйгаар орчин үеийн эдийн засаг ерөнхийдөө “Улс орнуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хөрөнгийг нэгтгэлгүйгээр ямар ч бүтээн байгуулалтад хүрч чадахгүй. Дэлхий дахиныг хамарсан хамтын ажиллагааны өргөн сүлжээ байвал зохистой… Хамтын ажиллагааны сүлжээ нь үнэ, бодлогын хүү, ашиг, алдагдлын мэдээллээр дамжин мөнгөөр зохицуулагдана. Энгийн мэт сонсогдох эдгээр мэдээлэл эдийн засгийн бүхий л харилцааг чиглүүлж байдаг” аж.

Харин ханшийн тогтворгүй байдал эдгээр мэдээллийг бусниулна. Яг л компьютерийн вирус гэсэн үг. Хор уршигт нь 2008-2009 онд үүссэн орон сууцны үнийн эмх замбараагүй байдал гэх мэт сүйрэл дагуулсан хөөсрөлүүдээс дурдаж болно. 2001 онд нэг баррель газрын тосны үнэ 20 ам.доллар гаруйтай байлаа. Гэтэл АНУ-ын Сангийн яам, Холбооны нөөцийн систем экспортыг идэвхжүүлж, эдийн засгийг өсгөнө хэмээн буруу тооцоолж, ам.долларын ханшийг сулруулж эхэлсэн юм. Газрын тосны үнэ баррель тутам нь хэд дахин өсөж, 100 ам.долларт хүрэв. Бусад түүхий эдийн үнэ ч энэ дагуу нэмэгдсэн. Эдгээр нь эрэлтээс үүдэлтэй жам ёсны өсөлт бус, харин ам.долларын ханшийн уналтаас улбаатай байсан. Гэтэл хүмүүс үүнийг бүх зүйлийн үнэ өсөж байна хэмээн ойлгов. Үнийн талаарх ташаа ойлголт олон зуун тэрбум ам.долларыг оновчгүй хөрөнгө оруулалтад шилжүүлснээс, гол төлөв орон сууц барихад зориулагдсан юм.

RELATED STORIES

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022

Хүн өөрийнхөө алхам тутамдаа ашигладаг тогтсон тоо, хэмжигдэхүүнийг сайн мэднэ. Тухайлбал, нэг галлонд хэр их шингэн багтах, нэг килограммд хэдэн грамм, нэг цагт хэдэн минут байдаг гэх мэт. Эдгээр хэмжигдэхүүн хэзээ ч хувирч өөрчлөгдөхгүй.

Бид аливаа зүйлийг хэмжихдээ жин хэрэглэдэг шиг бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэлгээг мөнгөөр хэмждэг. Энэ хэмжүүр тогтворгүй болбол эдийн засгийн урсгал булингартана. Нэг цагт багтах минутын тоо байнга өөрчлөгддөг бол бидний амьдрал юу болох вэ?

Тэгвэл мөнгөний ханшийг тогтворжуулах ямар шилдэг арга байна вэ? Мөнгийг алттай холбох. Мэдээж бид алтаар нарийн хэмжилт хийж чадахгүй ч Льюисийн судалгаанаас үзвэл алт 5,000 жилийн хугацаанд үнэ цэнээ хамгаас илүү хадгалж иржээ. Харин мөнгө хэмээх үнэт металл 1800 оны дунд үе хүртэл үнэ цэнээ тогтвортой барьсан ч хэд хэдэн шалтгааны улмаас алт шиг байж чадаагүй юм. Тийм ч учир дэлхийн томоохон улс орнууд алтны стандарт баримталдаг билээ.

Өнөөдөр алтны үнийн хэлбэлзэл шар металлын өөрийнх нь бодит үнэлгээ бус, харин янз бүрийн ханшийн өөрчлөлтийг илтгэж байна. Льюис үр ашигтай гэгдэх мөнгөний бодлого болоод алтны стандартын талаарх өрөөсгөл ойлголтыг няцааж чадсан. Мөнгөний нэгжийг тодорхой тогтсон ханшаар алттай холбох хэрэгтэй. (Олон арван жилийн турш нэг унци алтыг 35 ам.доллараар тооцон үнэлж байв.) Мөнгөний бодлого нь ханшийг энэ түвшинд барихаас өөр зорилго тээх ёсгүй. (Гарцаагүй тохиолдолд Төв банк “зээл олгогч авралын тэнгэр” маягаар банкуудад зээл олгож болох ч түргэн хугацаанд эргэн төлөгдөх ёстой.)

Льюис эрт галавын үеэс мөнгийг тогтвортой байлгах гэж хичээдэг хэсэг бүлэг хүмүүс болон олон зүйлээр шалтаглан мөнгөөр наадахыг хүсдэг хүмүүсийн хооронд тэмцэл өрнөдөг байсан талаар дурдсан байна. Олон зууны тэртээгээс зарим судлаач мөнгөний ханшийг хэлбэлзүүлснээр хөгжил цэцэглэлтэд хүрч, улс гүрэн хүчирхэгжинэ гэж үзсээр иржээ. Адам Смит тэргүүтэй эрхмүүд энэ утгагүй ойлголтыг (мөн гадаад худалдаанд хориг тавих зэрэг сүйрүүлэгч санаанууд) улам хөөрөгдүүлсэн. 1700-аад оноос Английн эдийн засаг хүчирхэгжиж, үүний араас Жорж Вашингтоны удирдлага дор Александр Хамилтон мөнгөний бодлогыг шинэчилснээр АНУ-ын эдийн засаг сэргэсний ачаар мөнгөний нэгжийг алтаар үнэлэх (фунт/алтны харьцаа хоёр зууны турш нэг унци нь 3.89 фунт хэвээр хадгалагдсан) тухай ойлголт түгэн дэлгэрсэн юм.

Дэлхийн I дайны үеэс эхлэн өөрийгөө хүндэлдэг улс гүрэн болгон алтны стандарт мөрдөх болсон буюу дагах хэрэгтэй гэдгийг ойлгох болов. Мөнгөний ханш тогтворжсоноор дэлхийн эдийн засаг урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хөгжин тэлсэн юм.

Мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Уильям Женнингс Брайаны дэвшүүлсэн шиг инфляцийг нэмэгдүүлэх алтны эсрэг алиа бодлогуудын нэр хүнд нэгмөсөн унав.

Үүний дараа Дэлхийн I дайн эхэлж, улс орнууд үхэл-амьдралын заагт тултлаа хямарсан. Гэхдээ Льюисийн гярхай ажиглалтаар англичууд болон бусад орныхон энэ хямралаас ч өмнө алтны стандартын ач холбогдлыг мартаж эхэлжээ. Будилааны эх үүсвэр ингэж л тавигдсан байгаа юм.

Дайны дараа сэргэсэн алтны стандартыг (дайны өмнөх стандарттай тун ижилхэн байсан нь Льюисийн судалгаагаар батлагдсан) Их хямрал нураан унагав. Льюис хурцадмал он жилүүдээс улбаатай ташаа ойлголтууд, дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн уналтын шалтгаан нь алтны стандарт байсан гэх хандлагыг няцаасан юм. Яг үнэндээ алтны стандарт Их хямралын хохирогч нь байсан бөгөөд Холбооны нөөцийн систем хямралыг улам гүнзгийрүүлсэн.

Их хямралын шалтгаан тун энгийн: АНУ Смүт-Хаулигийн тарифын хуулийг баталж, импортын үй олон бараанд өндөр татвар тогтоосноор улс орнуудтай тогтоосон харилцааг сүйрүүлж, худалдааны дайныг өдөөсөн. Гайхалтай нь, АНУ татвар өсгөх замаар (АНУ чек бичихэд хүртэл татвар суутгадаг болсон) эдгээр хохирлыг нөхөхөөр шийдсэн нь хямралыг улам доройтуулав. Үүний дараа Англи тэргүүтэй улс орнууд бие биеэсээ даван мөнгөний ханшийг унагасаар, олон улсын харилцааг хордуулсан юм.

Өнөө цагийн ахархан бодолтой, харалган эдийн засагчдад Льюис саруул замыг зааж өгч байна. Тэд хорвоог “Ү-Х-М” буюу үнэ, хүү, мөнгө гэсэн гурван хэмжээст цонхоор л хардаг. Хамгийн хачирхалтай нь, тэд эдийн засгийн томоохон үйл явдлыг задлан шинжлэхдээ татвар, хууль тогтоомж, соёл уламжлал гэгч хүчин зүйлсийг тооцдоггүй бололтой. Бодит байдлыг олж хардаггүйгээс болж олон ч Засгийн газар эдийн засгийн өсөлтөө ганцхан Төв банкинд даатгасаар байна.

Эдийн засгийн өсөлтийг хиймлээр нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас мөнгөний ханшийг хэлбэлзүүлдэг эртний аргыг орчин цагийн шинэ өнгө төрхтэй болгоход (ихэвчлэн хэрэгцээгүй, толгой эргүүлэм сүрдмээр тоо, томьёонууд) Их хямрал нөлөөлсөн. Харин Жон Мейнард Кейнс бодлогын хүү, Засгийн газрын зардал, татвар, тариф, хөрөнгийг удирдах нэмэлт аргуудыг боловсруулсан байдаг.

Дайны дараах мөнгөний болон худалдааны бодлогыг тодорхойлох зорилгоор 1944 онд Нью-Хэмпширийн Бреттон Вудс хотод зохион байгуулагдсан Холбоотон гүрнүүдийн хурлаар Кейнс эхний байдлаар татгалзсан ч бусад гишүүн дайн дуусмагц АНУ алтны шинэ стандарт мөрдөхийг зөвшөөрсөн юм. Бүх валютын нэгж ам.доллартай тодорхой хувиар холбогдов. Тухайлбал, ам.доллар болон нэг унци алтны харьцаа 35 ам.доллараар тогтов.

Бреттон Вудсийн алтны стандартыг үгүй хийж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг доош татсан хөнөөлт хүчин зүйлийг Льюис гярхай олж харжээ. Их хямралын аймшигт он жилүүдэд улс орнуудын хүсэмжилж байсан ханшийн тогтвортой байдлыг Бреттон Вудсийн хурлаар шийдэх ёстой байсан. Гэвч дийлэнх Засгийн газрууд Кейнсийн мөнгөний болон эдийн засгийн онолыг илүүд үзэж байсан. Энэ нь ялангуяа сонгуулийн үед ажиглагддаг бөгөөд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх мөнгөний “сул” бодлого юм. Гэвч хялбар аргаар олдсон мөнгө ам.доллар, алтны өмнө “дайвалзах” нь гарцаагүй. Улс үндэстнүүд валютынхаа үнэ цэнийг хадгалахын тулд хилээр гарах мөнгөн дүнг хязгаарлах гэх мэт төрөл бүрийн арга туршиж үзсээр байлаа. Хамгийн хачирхалтай нь, тухайн үед ч, одоо ч тэр бодлого тодорхойлогчид мөнгөний бодлого зөвхөн ханшийг тогтвортой байлгахад чиглэнэ гэдгийг ойлгохгүй байна.

1970-аад он хүртэл АНУ ам.долларыг алттай хамааралтай байлгахыг хүсэж байсан боловч үүнд хүрэх хамгийн хялбар арга нь мөнгөний бодлогыг зөв хөтлөх гэдгийг ухаараагүй бололтой. Хэрвээ алтны эсрэг ам.долларын ханш суларвал мөнгөний нийлүүлэлтийг багасгана, харин ногоон тэмдэгтийн ханш чангарвал эсрэгээр нь хийх учиртай юм.

Бреттон Вудсийн үед Америкийн аж үйлдвэр түүхэн дээд хөгжилдөө хүрсэн байсан ч 1970-аад оны эхээр АНУ алтны стандартыг ямар ч бодлогогүйгээр нураасан. Үүний үр дүнд арваад жил үргэлжилсэн үлэмж хэмжээний инфляци, эдийн засгийн зогсонги байдал, улс төрийн тэмцэл бий болов. 1980-аад онд энэхүү инфляцийн галзуурлыг зогсоох зөвшөөрлийг Рональд Рейган Холбооны нөөцийн системд олгосон ч алтны стандартыг сэргээх түүний саналыг Милтон Фридман болон бусад эрх мэдэлтэн няцаасан юм.

1980-1990-ээд оны хагас хүртэл АНУ хагас оновчтой мөнгөний бодлого баримтлав. Рейганы татварын хөнгөлөлт Хүйтэн дайнд ялах бодлоготой хавсарсны ачаар дэлхий нийт АНУ-тай хамт эдийн засгийн цэцэглэлтийн амтыг мэдрэв. Гэвч ханшийн тогтвортой байдлын үнэ цэнийг мэддэггүй эдийн засагч, улстөрчдийн тусламжтайгаар 2000-аад оны эхээр ам.долларын ханш суларсан. Үүнийг нь 2008-2009 онд Холбооны нөөцийн систем холион бантан шиг хорт үйлдлүүдтэйгээ бэхжүүлж, эдийн засгийн “танхай” үзүүлэлтийг арваад жил үргэлжлүүлж байна.

Аль ч улсын бодлого тодорхойлогчид Төв банкийг урт хугацааны хөгжил цэцэглэлтэд хүргэж чадна гэж эндүүрдэг. Харин энэ ном тэдний ташаа ойлголтыг үүрд өөрчлөх болно.

СТИВ ФОРБЕС (Forbes сэтгүүлийн ерөнхий эрхлэгч)

Bat-Ochir

Related Posts

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

02/06/2022
2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин
Мөнгө

2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

19/05/2022
“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд
Мөнгө

“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд

16/05/2022
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд
Мөнгө

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд

11/05/2022
Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд
Мөнгө

Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд

09/05/2022
Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой
Мөнгө

Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой

06/05/2022
Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв
Мөнгө

Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв

07/04/2022
Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо
Мөнгө

Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо

06/04/2022
Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Инновац

Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

01/04/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist