Инфляц өсөх тусам дэлхий даяар хүнс, шингэн хүнсний зах зээл тэлж байна. Тус салбарын шилдэг 25 компани өнгөрсөн онд 1.5 их наяд ам.долларын борлуулалт хийж, 155 тэрбум гаруй ам.долларын цэвэр ашиг олжээ.
Дэлхийн шилдэг нээлттэй компаниудыг эрэмбэлдэг Forbes Global 2000-ийн энэ оны жагсаалтад 93 тэрбум гаруй ам.долларын борлуулалттай Nestlé компани хүнсний салбараа дахин тэргүүлжээ. Тус компанийн арваад жилийн ноёрхлыг 2018 онд зогсоож байсан Бельгийн Anheuser-Busch 2022 онд 54 тэрбумын борлуулалтаар гуравдугаарт бичигджээ.