“Forbes”-ийн 2022 оны тэрбумтнуудын эрэмбэд Канадын 64 иргэн багтсан нь нийт орнуудын дунд долоодугаарт бичигдэх үзүүлэлт юм. Өнгөрсөн жил Канад тэрбумтнуудын нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 77 сая ам.доллараар нэмэгдэж, 308 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Харин 2022 онд энэ тоо мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаагийн учир нь Binance крипто биржийн үүсгэн байгуулагч Жао Чанпэн богино хугацааны дотор асар их хөрөнгөө алдсантай холбоотой. Өнгөрсөн жил Канадын хамгийн чинээлэг эрхэм байсан түүний хөрөнгө криптовалютын уналтаар хэдхэн сарын дотор 85.6 тэрбум ам.доллараар хорогдож, өдгөө 17.4 тэрбумаар хэмжигдэж байна.