Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Хөрөнгө оруулалт

Их наядын эрсдэл зохицуулагч

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Их наядын эрсдэл зохицуулагч
Share on FacebookShare on Twitter

Бүтээгдэхүүн тань өргөн хэрэглээ болж, бизнесийн ашиг, орлого зуу, зуун хувиар нэмэгдэх үед амжилтаа хадгалж, оргилдоо үлдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Уолл Стрит дэх хамгийн шилдэг эрсдэлийн удирдлагын программыг хөгжүүлэх хэрэгтэй.

Алдарт Уорхолын зурсан морин цэргийн хувцастай Тедди Рузвельтийн хөрөг зургийн өмнө тавьсан томоос том хавтгай дэлгэцээр “BlackRock” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Роберт Голдштейн дэлхийн 30 орны олон зуун зах зээл дээр тархан ажиллаж буй 135 багаас бүрдсэн санхүүгийн фирмийн 6 их наяд ам.долларын активыг удирдан хянадаг. Ийнхүү удирдахдаа тэрбээр тус компанид өнөөг хүртэл 27 жилийн турш тасралтгүй ажиллахдаа хөгжүүлсэн өөрийн программыг ашигладаг. “BlackRock”-ийн арилжааны мэдээллүүд зүүн талын саарал баганаар харагдах бөгөөд Талархлын баярын өмнөх, хөл хөдөлгөөн багатай өдөр 77,000 арилжаа хийгдэж, 25,000 зах зээлийн захиалга, олон мянган батлан даалтын хүсэлт ирсэн харагдана. Харин өргөн дэлгэцээр уг арилжааг хариуцаж буй хөрөнгийн менежер, дилерүүдийн үйлдэл тодорхой харагдаж байв.

Asset, Liability, Debt, Derivative, Investment, Network (Хөрөнгө, өр төлбөр, зээл, дериватив, хөрөнгө оруулалт, сүлжээ) гэсэн үгсийн товчлол “Aladdin” хэмээн нэрлэсэн программаар компанийн эрсдэлийг тал бүрээс нь тодорхойлж, нэгж арилжааг секунд ч хүрэхгүй хугацаанд дамжуулна. Алба хаших хугацаандаа арилжаа, дуудлага худалдаанд нэг ч удаа оролцож байгаагүй 49 настай Голдштейн нэг л өдөр “BlackRock”-ийг удирдах хүсэлтэй болсны шалтгаан нь энэхүү программ аж. Ийнхүү тэрбээр санхүүгийн ноён оргил “BlackRock”-ийг удирдсанаар хөрөнгийн менежментийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлжээ. “

‘BlackRock’ шиг нүсэр компанийг автомашины хянах самбар шиг энгийн төхөөрөмжөөр удирдана гэдэг үнэхээр гайхамшигтай. Нэг систем, нэг мэдээллийн сан, нэгдсэн нэг загвар. Ихэнх хүмүүст ийм зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн Голдштейн бардам өгүүлсэн юм.

RELATED STORIES

Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам

Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам

13/06/2022
Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

16/05/2022

Гэхдээ түүний ажлын өрөөнд байрлуулсан тэрхүү дэлгэцээр харагдаж байгаа бүхэн бол “Aladdin”-ийн хүчин чадлын ердөө өчүүхэн жижиг хэсэг. 1.7 их наяд ам.долларын тогтмол орлоготой “BlackRock”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Рик Ридер олон мянган хөрөнгө оруулалтынхаа эрсдэлийн шинжилгээг хийх, хянах ажилд энэ программыг ашигладаг. Тэрбээр жишээ болгож, 31 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Strategic Income Opportunities Fund” олон янзын зах зээлийн орчинд ямар үйлдэл үзүүлэхийг программаар харуулав. Программ түүний сонгосон “Евро бүсийн задрал” буюу хэрэв Евро бүсийн орнуудад хагарал үүссэн тохиолдолд тус санг Ридерийн хүсэж буй зорилтот түвшинд барихын тулд суурь нэгжийг 79 байлгах шаардлагатай хэмээн тооцоолж, үр нөлөөг нь өмч тус бүр дээр, эрсдэл нэг бүрчлэн нарийн харуулав. Харин “Хятадын зээлийн хямрал” тэдэнд хоёр дахин хүнд тусах аж. Тэгвэл “Strategic Income” сангийн хувьд хамгийн том эрсдэл юу байж болох вэ? 2013 оны хавар АНУ мөнгөний нийлүүлэлтээ бууруулах бодлого зарласнаар Холбооны нөөцийн систем эдийн засгийг эрчимжүүлэх оролдлогоо сулруулж, үүний улмаас бондын өгөөж нэмэгдэхэд хүрсэн үе ахин давтагдахад юм.

Ридер “Хэрэв би хөрөнгө худалдан авбал бусад багцад хэрхэн нөлөөлөхийг нарийн тодорхой хэлж чадна” гэв. Хойд Солонгос Японы газар нутаг дээгүүр пуужин харвадаг 2017 оны намар тэрбээр “Aladdin”-аар зах зээлийн эрсдэлээ шалгаж үзээд 400 сая ам.доллартай тэнцэх Засгийн газрын үнэт цаас авах шаардлагатай болохоо олж мэджээ.

“Aladdin”-ийг ашиглахын тулд “BlackRock”-т төлбөр төлдөг олон зуун компанийн нэг, 238 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “New York Life Investors” компанийн гүйцэтгэх захирал Энтони Мэллой “‘Aladdin’ бол яг л хүчилтөрөгч гэсэн үг. Үүнгүйгээр бид ганц ч алхаж чадахгүй” гэв. Харин “JP Morgan”-ийн хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал Дэниэль Пинто “Энэхүү программ манай үйлчлүүлэгчдэд цогц мэдээлэл бүрдүүлсэн орчинд багцаа хянах, хөрөнгө оруулалт хийх, эрсдэлийн нарийн шинжилгээ явуулах боломж олгодог” гэв.

“BlackRock” ганцхан программын тусламжтайгаар бусдаас онцгойрч байгаа нь санамсаргүй зүйл биш. 1988 оноос бондын арилжаагаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийн гүйцэтгэх захирал Ларри Финк өгөгдлийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээг нэн тэргүүнд авч үздэг байжээ. Финк “Манай компанийн суурь эрсдэлийн менежмент, технологи тавигдсан” гэв. Хямралын үед хамгийн дээд үзүүлэлттэй ажилласан “BlackRock” 1999 онд анх хувьцаа гаргаснаасаа хойш жилд дунджаар 23 хувийн өгөөжтэй, Уолл Стритийн хамгийн сайн гүйцэтгэлтэй хувьцаатай компанид тооцогдох болжээ. Бруклины Канарси дүүрэгт өссөн Голдштейнийг 16 нас хүрч, ахлах сургуулиа төгсөхөд нь эцэг нь машин авч өгнө гэж амласан учир хувийн сургуулиудаас ирсэн саналуудаас татгалзаж, илүү хямд зардалтайгаар нь Нью-Йоркийн Бингемтонын их сургуулийг сонгожээ. “Grateful Dead” хамтлагийн шүтэн бишрэгч, номын хэнээт тэрбээр 1994 онд 20 насандаа тухайн үед харьцангуй жижиг компанид тооцогддог байсан “BlackStone”-д нэгдэн оржээ. Түүний цомхон баг “ногоон багц” хэмээх компьютераар тооцоолсон дотоод эрсдэлийн тайлан гаргаж, барьцаа хөрөнгийн үнэлгээ хийдэг байжээ. Голдштейн энэхүү арын албыг хашсанаар бонд менежер гэх илүү ашигтай, томоохон ажлын байранд хүрнэ гэж боддог байв.

Харин “General Electric” компани “Kidder Peabody”-ийн мортгейжийн зээлийн багцыг төлж барагдуулахдаа BlackRock-ийн эрсдэл тооцоолох технологийг ашигласнаар Голдштейнийн байр суурь улам бэхэжжээ. Үүний дараа 1998 онд 25 настай Голдштейн “BlackRock”-ийн дүн шинжилгээний программыг “Freddie Mac” компанид нэвтрүүлэх ажлыг удирдсан бөгөөд тэд тус программыг ашиглаж 500 тэрбум ам.долларын барьцаат зээлийг үнэлжээ. 2000 оноос “BlackRock Solutions” программын эрэлт асар ихээр нэмэгдсэн учир тусгай хэлтэс байгуулагдав. Харин Голдштейн энэ бүхнийг хариуцсан тэргүүн магнай нь байсан юм.

“Бүхий л гайхамшиг энгийн зүйлээс төрдөг” —НАТАЛИ БАБИТТ

“BlackRock” шинээр хөрөнгө авах бүртээ “Aladdin”-ийг ашигладаг. Тэд 2006 онд “Merrill Lynch Investment Managers” компанийг худалдан авснаар Европын зах зээлд нэвтэрч, хувьцаа хянах үйл ажиллагааны эхлэл тавигджээ. Улмаар 2009 онд “Barclays Global Investors” компанийг 13.5 тэрбум ам.доллараар худалдан авч, биржээр арилжаалагддаг сангийн туршлага хуримтлуулсан аж. Санхүүгийн хямралын үед нөхцөл байдал ахин эвгүйтэж, уналтад орж буй компаниудын эрсдэлийг тодорхойлж, болзошгүй алдагдлыг үнэлэх нь хамгаас чухал болов. “Aladdin”-ийг 2008 онд Холбооны нөөцийн банк “Bear Stearns”-ийн хөрөнгө оруулалтыг хяналтдаа авахдаа, мөн АНУ-ийн Сангийн яам санхүүгийн тогтолцоог хөл дээр нь босгохдоо ашигласан бол Европын их өрийн хямралын үеэр Ирланд, Грек, Европын төв банкууд ч мөн адил тусгайлан ашиглаж байжээ.

Өдгөө 200 орчим санхүүгийн байгууллагад үйлчилдэг, 25,000 хэрэглэгчтэй “Aladdin”-аар 18 их наяд ам.долларын хөрөнгө хянагдаж буй. Түүнчлэн өдөр тутам 250,000 ам.долларын арилжаа хийгдэж, долоо хоног бүр олон тэрбум ам.долларын урьдчилсан мэдээ хүргэж байна. “BlackRock”-ийн 13,000 ажилтны дөрөвний нэг нь зөвхөн “Aladdin” дээр төвлөрч ажилладаг технологийн мэргэжилтнүүд байдаг. 2021 онд “BlackRock” компани 19 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна.

“BlackRock”-ийнхан “Aladdin”-ийг жижиглэн худалдааны салбарт нэвтрүүлснээр санхүүгийн зөвлөх, хувь хүмүүс эрсдэлийн нарийн тооцоолол, урьдчилсан таамаглал зэргийг ашиглан санхүүгийнхээ төлөвлөгөөг үнэн зөв гаргадаг болно гэдэгт итгэлтэй байна. “BlackRock” өдгөө “FutureAdvisor”, “Scalable Capital”, “iRetire”, “iCapital” зэрэг олон сайн хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Мөн “UBS” тэргүүтэй хөрөнгийн удирдлагын таван компани “Aladdin”-ийг хэрэглэх болжээ. Хэрэв санхүүгийн зөвлөх үйлчилгээнийхэнд “Aladdin” таалагдвал “BlackRock”-ийн бусад бүтээгдэхүүнийг ч мөн адил худалдан авах магадлалтай. Шинжээчид болон Дэн Лоебын “Third Point” тэргүүтэй хеж сангууд “BlackRock” руу хошуурч буй нэг том шалтгаан бол яалт ч үгүй Голдштейнийн программ мөн билээ.

“ ‘BlackRock’ бол зах зээлийн хөдөлгөөнөөс хамаардаг хөрөнгийн менежерээр тогтохгүй илүү том зүйл гэж бид боддог” хэмээн “Third Point”-ийн нийтлэлд дурдсан байдаг. “Gabelli & Co”-ийн шинжээч Макрае Сайкс зэрэг мэргэжилтнүүд тус компанийг “Amazon”-той харьцуулах нь ч бий. Сайкс “‘BlackRock’ надад ‘Amazon’-ийг санагдуулдаг. Тэд үйлчлүүлэгч нарынхаа ашиг орлогыг нэмэгдүүлж, хүчирхэг өсөлттэй, өрсөлдөхүйц байр сууринд очиж байна” гэв.

Bat-Ochir

Related Posts

Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам
Хөрөнгө оруулалт

Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам

13/06/2022
Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”
Хөрөнгө оруулалт

Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

16/05/2022
Тэрбумтан Уоррен Баффеттийн “Berkshire Hathaway” компани нэгдүгээр улиралд 51 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авчээ
Хөрөнгө оруулалт

Тэрбумтан Уоррен Баффеттийн “Berkshire Hathaway” компани нэгдүгээр улиралд 51 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авчээ

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist