Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Share on FacebookShare on Twitter

“Microsoft” компанийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан, сайн үйлстэн, Билл Гейтс өөрийн санал болгох номуудын жагсаалтыг жил бүр уламжлал болгон блогтоо оруулдаг. Түүний энэ зун санал болгож буй номуудад уур амьсгалын өөрчлөлт, жендерт суурилсан эрх мэдлийн ялгаа, улс төрийн хуваагдлын сэдэвтэй бүтээлүүд багтжээ.

1. Вацлав Смил – “How the World Really Works”

Билл Гейтсийн дуртай зохиолчдын нэг, Канадын хүрээлэн буй орчны эдийн засагч Вацлав Смилийн энэхүү номд даяаршил, мэдээлэлд суурилсан өнөөгийн эдийн засагт хүний оршин тогтнох чадвар, үр ашгийг тодорхойлдог долоон үзэгдлийг тайлбарлажээ. Зохиолч дэлхийн хөдөө аж ахуй, эрчим хүч, үйлдвэрлэлийн сүлжээ, түүнчлэн тэдгээр нь нийгмийн үйл ажиллагаатай хэрхэн холбогддог, байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг тал дээр хийсэн олон жилийн судалгаагаа энэхүү номдоо нэгтгэн бичсэн гэхэд болно.

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

 

 

2. Амор Таулес – “The Lincoln Highway: A Novel”

“Нэг л сэдвийг барьж аваад бичээд байдаггүй, бусад агуу зохиолчдын адил олон төрлийн авьяастай” хэмээн Билл Гейтс зохиолч Амор Таулесийг магтжээ. Энэхүү роман таныг 1950-иад оны Америк дахь Линкольн нэртэй хурдны замаар адал явдал дүүрэн аялалд авч гарах болно. Санаандгүй аллагын гэмт хэргээр 15 сарын ял эдлээд суллагдсан Эмметт хэмээх өсвөр насны өнчин хүү шинэ амьдрал эхлүүлэхийн тулд найман настай дүүгээ дагуулан Калифорни руу замд гарснаар үйл явдал эхэлдэг. 

Уг романы дүрийн хөгжүүлэлт, олон талаас харсан өгүүлэх өнцөг нь Билл Гейтсд онцгой таалагдсан бөгөөд “хувийн аялал гэдэг хэзээ ч хурдны зам шиг шулуун, нэгэн хэвийн байдаггүйг ойлгуулсан ном” хэмээжээ. 

3. Эзра Клейн – “Why We’re Polarized”

“New York Times”-ийн нийтлэлч, подкастын хөтлөгч Эзра Клейний шинэ номыг өнөөгийн Америкийн улс төрийг тодорхойлж буй сүргийн сэтгэхүйг сэтгэл судлалын талаас төгс тайлбарласан бүтээл хэмээн Билл Гейтс тодорхойлжээ. Хоёр талд хуваагдсан туйлшралын тэргүүн шалтгаан болох улс төрийн ондоошил хэмээх ойлголт нь сүүлийн 50 жилд арьс өнгө, бүс нутаг, үзэл суртлын онцлогтой нэгдэж, цаашлаад улс төрийн байгууллагуудад нөлөөлснийг Клейн энэ номдоо тод томруун харуулсан байна. 

 

 

4. Ким Стэнли Робинсон – “The Ministry for the Future”

Энэхүү роман дээр гардаг “Ирээдүйн төлөөх яам” гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсыг нэгтгэсэн Парисын гэрээг хэрэгжүүлэх үүрэг бүхий зохиомол байгууллага юм. Зохиолчийн хувьд ирээдүйг аврах шинжлэх ухаан, улс төрийн хариуцлага, санаачилгуудыг үргэлжилсэн үг болгон буулгажээ. Энэтхэгийн Уттар Прадеш мужид нүүрлэсэн ган гачиг, үерийн гамшиг 20 сая хүний аминд хүрч буйгаар уг романы үйл явдал эхэлдэг.

 

 

5. Наоми Алдерман – “The Power”

Эмэгтэйчүүд гэнэт өөрийн биеэсээ цахилгаан ялгаруулдаг супер хүчтэй болчихвол юу болохыг Наоми Алдерманы “The Power” номд өгүүлдэг. Төрөл бүрийн нийгмийн байгуулал, хүрээлэлд өөр өөр туршлага хуримтлуулсан гурван эмэгтэй, нэг эрэгтэйн түүхээр дамжуулан Алдерман илүү эрх тэгш дэлхийг бий болгох итгэл найдвар, мөн эрх мэдлийг хэтрүүлэн ашигласнаар юунд хүрэх тухай сэдвийг хөнджээ.

Bat-Ochir

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

08/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2
Амьдралын хэв маяг

Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2

13/05/2022
Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд
Амьдралын хэв маяг

Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд

06/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist