Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Эдийн засаг

Хөгжлийг хурдасгах зам

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Хөгжлийг хурдасгах зам
Share on FacebookShare on Twitter

Манай улсад 2021 онд анх удаа open top чингэлгээр уул уурхайн нурмаг ачаа экспортлон гаргасан нь Монголын тээвэр, ложистикийн салбарт бий болсон томоохон шинэчлэл байв. Энэхүү шинэчлэлийг эхлүүлсэн “Талын хишиг” группийн захирал О.Хонгортой уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, тээвэрлэлтийн талаар ярилцахад төмөр замын дэд бүтцийг хөгжүүлж, төр болоод хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг онцлов.

Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн орлогын төсвийн 32.5 хувийг дээрх салбар дангаар бүрдүүлжээ. Зам тээврийн салбарын статистик мэдээнээс харвал 2021 оны эхний улиралд бүх төрлийн тээврээр нийт 17.4 сая тонн ачааны 53.4 хувийг авто замаар, 46.6 хувийг төмөр замаар тээвэрлэсэн байна. Уул уурхайн нурмаг ачааг тээвэрлэх хамгийн ашигтай сонголт төмөр замын тээвэр болов ч дэд бүтцийн хөгжил, ажиллах хүчний дутагдлаас үүдэн авто тээврийг Монгол Улсад түлхүү ашигласаар иржээ. Экспортын дийлэнх хувийг эзэлдэг авто замын тээврийн салбар “Covid-19” цар тахлын улмаас асар их бэрхшээлтэй тулгарснаар дотоодын экспортын хэмжээ хумигдахад нөлөөлсөн. Харин стратегийн ач холбогдол бүхий суваг гэгддэг төмөр замын тээвэрт цар тахлын нөлөөлөл өнгөрсөн оны сүүл хүртэл харьцангуй бага байв. Тодруулбал, О.Хонгорын дурдсанаар өмнөх оны сүүлээр Эрээний боомтод “Covid-19”-ийн шинэ хувилбар “омикрон” илэрснээр 2021 оны арваннэгдүгээр сарын 28-аас БНХАУ зөвхөн open top чингэлэг хүлээн авахаар болсон нь уул уурхайн нурмаг ачааны төмөр замын тээвэрлэлт багасах шалтгаан болсон аж.

Монгол Улсын ложистикийн салбарт open top чингэлгийн тээвэр цоо шинэ зүйл. Энэ төрлийн анхны тээвэрлэлтийг 2021 оны дөрөвдүгээр сард “Талын Хишиг” групп төмрийн хүдэр тээвэрлэснээр эхлүүлж байв. Тэр цагаас хойш уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчид open top чингэлгийн олон давуу талыг ойлгон энэ систем рүү шилжих болжээ. Энэхүү системийг анхлан нэвтрүүлэгч “Талын Хишиг” группийн захирал О.Хонгор уул уурхайн нурмагийг open top чингэлгээр тээвэрлэснээр хорогдол үүсдэггүйн зэрэгцээ хүлээн авагчид шилжүүлэх процесс ч хурдасдаг гэдгийг онцоллоо. Тодруулбал, задгай вагон буюу полувагон эцсийн цэгт хүрмэгцээ нурмагийг шууд газарт асгах бөгөөд түүнийг нь ковш болон бусад машин, техникээр хамж, дараагийн тээврийн хэрэгсэлд ачдаг аж. Энэ л процессын үеэр хорогдол тогтмол гарсаар байдаг. Харин open top чингэлгээр тээвэрлэхэд ачааны вагон эцсийн өртөөнд хүрэхэд түүнийг кранаар өргөөд дараагийн дамжлагад шууд шилжүүлдэг. Ингэснээр асгасан нурмагийг дахин ачих, вагон тус бүрийг нэг бүрчлэн цэвэрлэх зэрэг дундын шат дамжлагын ажиллагаа шаардлагагүй болж зардлыг ч хэмнэнэ. Түүнчлэн их хэмжээний нүүрс асгаад буцаж ачих явцад хортой хий ялгарч байдаг тул open top чингэлгээр нүүрс тээвэрлэх нь байгаль орчинд ч ээлтэйг О.Хонгор онцлов.

Уул уурхайн экспортоос Монгол Улсын хүртэх үр шим үлэмж их тул тээвэрлэлтийн тасралтгүй байдлыг хангах нь нэн чухал. Цар тахлаас үүдэн Хятадын авто замын боомтуудын үйл ажиллагаа цалгардаж буй энэ цагт төмөр замын тээвэр эдийн засгийн гол хөшүүрэг болж байна. Гэхдээ энэ салбарт ч асуудал бишгүй бий. Хамгийн ноцтой нь Эрээний өртөөгөөр нэвтрүүлэх галт тэрэгийн тоо. Учир нь Эрээний боомтын өртөө Монгол Улсаас хоногт 14 галт тэрэг буюу 700 орчим вагон хүлээн авна гээд заачихсан. Цаашлаад эдгээр галт тэрэгийн хэд нь нүүрс, төмрийн хүдэр, жонш болон уул уурхайн бусад нурмаг ачаа байхыг нэг бүрчлэн тогтоосон байдаг. “Төмөр замаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчдын хүчин чадлыг тооцвол энэ тоо хаанаа ч хүрэхгүй. Манай улсын уул уурхайн ордуудаас гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээ их. Өнөөдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”, “Болдтөмөр Ерөө гол”, УБТЗ гээд бүгд л төмөр замаар уул уурхайн нурмаг тээвэрлэх бүрэн боломжтой болсон” хэмээн О.Хонгор ярив. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил Орос, Монгол, Хятадын объёмын хурал дээр уг тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Монголын талаас удаа дараа тавьж буй ч шийдэгдэлгүй өдийг хүржээ. “Талын Хишиг” группийн захирал О.Хонгор “Эрээний боомтоор нэвтрүүлэх галт тэрэгийн тоог 18-д хүргэх боломж бүрэн бий гэж харж байна. Харамсалтай нь, энэ бүхний ард геополитик, стратегийн бодлого давхар яригддаг тул нөхцөл байдал бидний харж байгаагаас хүнд. Орос бас л Монгол Улстай ижил нүүрсээ Хятад руу гаргадаг болохоор хоёр их гүрний харилцан ашигтай байхаар хийгдсэн тохироо байдаг байх” хэмээв.

RELATED STORIES

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022

Гэхдээ саарын хажуугаарх сайнаас дурдвал төмөр замын салбарт сүүлийн жилүүдэд ахиц дэвшил нэлээд гарсан. Тухайлбал, 2019 оны тавдугаар сард суурь бүтцийн шавыг тавьсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. 416.1 км үргэлжлэх тус төмөр зам ашиглалтад ороход найм орчим км зам үлдсэн бөгөөд энэ ондоо багтаан тус төмөр замаар экспорт хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн дээрх төслөөс дутахгүй стратегийн чухал ач холбогдол бүхий Зүүнбаян-Хангимандал чиглэлийн 200 орчим км төмөр замын концесс зарлагдсанд “Талын Хишиг” групп дотоодын хэд хэдэн компанитай хамтран оролцох хүсэлтээ уламжлаад байгаа аж. О.Хонгор “Гашуунсухайтын боомт, Хангимандалын боомт тус бүр 30-40 сая тонн гаргах хүчин чадалтай. Ашиглалтад орсноор зүүн бүс нутаг дахь 200 орчим ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нэг зах зээлээс хамаарсан хамаарлыг бууруулах, зөвхөн төмөр замын салбарт л гэхэд 1000 орчим ажлын байр шинээр бий болох гээд олон эерэг үр дүн гарна” хэмээв. “Талын Хишиг” групп нь тусгай зөвшөөрөлтэй өөрийн орд газарт нүүрс, төмрийн хүдэр, жонш зэргийг олборлож “Талын Хишиг Транс” охин компаниар тээвэрлэн Хятад руу экспортолж байна.

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ 95 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг хараат бус, олборлолтоос нь эхлээд эцсийн хэрэглэгч хүртэл хийхийг зорьж буй тус групп өдгөө хувийн болон түрээслэн ашиглах гэрээтэй 1000 гаруй вагонтой аж. Тэд өнгөрсөн жилийн хувьд нэг сая гаруй тонн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон ч энэ нь 2019 оныхтой харьцуулбал буурсан үзүүлэлт болохыг О.Хонгор хэллээ. Түүнээс шалтгааныг тодруулахад “Манай компани 2019 онд 400 шинэ вагоноор хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлсэн. Түүнээс хойш Монгол Улс 400, “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” 300 орчим вагоноор хүчин чадлаа нэмсэн. Тодруулбал, Монгол Улсад ашиглагдаж буй вагоны тоо нэмэгдсэн гэсэн үг. Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тээвэрлэлтийн хүчин чадал өсөж байгаа ч гэрээний дагуу Эрээний боомтын галт тэрэг нэвтрүүлэх тоо 14 хэвээр байгаа тул ямар нэгэн бодит өөрчлөлт гарахгүй байна” хэмээн ярив. Харин энэ онд “Талын Хишиг” групп 1.5 сая тонн уул уурхайн нурмаг ачаа экспортлохоор төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлэгч уул уурхайн нурмаг ачааг төмөр замаар тээвэрлэх нь авто замын тээвэртэй харьцуулахад хурдан, аюулгүйн зэрэгцээ байгальд ээлтэй, зардал багатай. Их хэмжээний байгалийн баялгийн нөөцтэй ч далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээвэр экспортоос хүртэх үр өгөөжөө нэмэгдүүлэх боломжийг олгоно. Олон жил гацсан энэ салбарын сэргэлтийн үе эхэлж байгаа ч үндсэн асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна. Тухайлбал, хамгийн эхний хэрэгцээ буюу хүний нөөц төмөр замын салбарт ихээхэн дутагдалтай байгаа хэмээн О.Хонгор ярилцлагын үеэр дурдав. Тэрбээр “Улс орны стратегийн хөгжлийг татаж, дээш өргөдөг салбар бол төмөр зам. Монголд төмөр замын салбарын боловсон хүчин бэлтгэдэг ганц л сургууль байдаг нь олон жилийн турш “Төмөр Замын коллеж” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад саяхнаас л “Төмөр замын дээд сургууль” болсон. Тиймээс дотооддоо төмөр замын сургуулиа шинэчлэх, гаднын сургуулиудтай хамтран, шинэчлээд боловсон хүчин бэлтгэх талд анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээлээ. Цаашлаад төмөр замын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хувийн хэвшлүүд болон төрийн хамтын ажиллагаа ч хангалтгүй гэж О.Хонгор дүгнэдэг аж. “Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиуд бодит байдлаас хэт гажуудсан зүйл, заалтуудыг агуулдаг. Улсад ч ашиггүй, хувийн хэвшлүүдэд ч ашиггүй. Үүнийг сайжруулаад өөрчилчихвөл аль аль талдаа ашигтай байх боломжтой. Ялангуяа төмөр зам, ачаа барааны экспорт тээвэрлэлтийн тал дээр ашиглалт болон барааны эргэлтийг харгалзан тодорхой зохион байгуулалт хийгээсэй гэсэн хүсэл бий. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлуулсан ажлын хэсэг гарчихсан төмөр замын хуулийн шинэчлэл дээр ажиллаж байгаа. Харамсалтай нь, салбарын төлөөлөгчид, холбоо ч тэр саналаа дэвшүүлж чадахгүй байна. Бид бишгүй олон албан бичиг явуулдаг. Хэзээ ч үр дүнд хүрдэггүй” гэж О.Хонгор ярив.

Төмөр зам аливаа орны хөгжлийг хурдасгах хүчтэй салбар. Гэтэл Монгол Улс 77 жилийн өмнө Орос, Монгол хоёр улсын хэлэлцээрт баригдан УБТЗ ХНН- ийн 90 хувийн эзэмшил болох цорын ганц төмөр замаар тээвэрлэлт хийсээр өдийг хүржээ. Энэ салбарын өөрчлөлтийн эхлэл цэг болох Тавантолгой- Зүүнбаян, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Ази, Европыг холбосон тээврийн шинэ коридор бий болох бөгөөд энэ нь цаашлаад зөвхөн уул уурхайн салбарт бус хүнс, мал аж ахуй, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн тээвэр, ложистикт ч чухал нөлөө үзүүлнэ. Эцэст нь, О.Хонгор “Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх хамгийн оновчтой шийдэл болох төмөр замын салбарыг улс төртэй хутгаад будилуулснаас үүдэн Монгол Улс төмөр замын үр шимийг арай хожуу хүртэх гээд байгаад харамсаж явдаг” хэмээв.

А.САНАА

Bat-Ochir

Related Posts

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар
Эдийн засаг

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”
Эдийн засаг

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022
Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо
Эдийн засаг

Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо

06/06/2022
Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?
Эдийн засаг

Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?

03/06/2022
Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай
Эдийн засаг

Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай

31/05/2022
Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…
Эдийн засаг

Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…

27/05/2022
“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”
Эдийн засаг

“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”

24/05/2022
Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”
Эдийн засаг

Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”

23/05/2022
Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал
Эдийн засаг

Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал

20/05/2022
Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв
Эдийн засаг

Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist