Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг Загварын ертөнц

Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Гурван үеэрээ бүтээсэн үнэ цэн
Share on FacebookShare on Twitter

Италийн далайн эргийн нарлаг Наполи хотоос 13 километрийн зүүн хойд зайд орших Касалнуовог оёдолчдын тосгон гэж нэрлэдэг. Учир нь уг тосгоны 50 мянган оршин суугчийн тэн хагас нь мэргэжлийн оёдолчид. Хувцас загвар, ур ухаанаар “амьсгалсан” уг тосгонд 70 орчим жилийн өмнө төрсөн “Isaia” брэнд эдүгээ тансаг зэрэглэлийнг эрэгтэй хувцасны зах зээлийн томоохон тоглогчдын нэг болжээ. Исаиагийн гэр бүлийн гурван үеийн үнэ цэн, хүсэл тэмүүллийг шингээсэн уг брэндийн төв оффис одоо ч Касалнуово тосгонд бий.

“Isaia” брэндийн үүсгэн байгуулагч Энрико Исаиа анх Наполи хотын оёдолчдод сайн чанарын даавуу нийлүүлдэг байсан ч 1957 оноос эхлэн хослол урлах болжээ. Тус брэндийн борлуулалт хариуцсан захирал Энцо Магарачи “Намайг анх нэгдэхэд “Isaia” Милан хотод ганцхан дэлгүүртэй, олон нийтэд бүрэн танигдаж амжаагүй орон нутгийн брэнд байсан. Харин ажиллаж эхэлсний дараа энэ брэндийн загвар, ур хийц, даавуу материал, онцгой байдалд нь өөрийн эрхгүй дурласан. Энэ брэндийг бөөнөөр үйлдвэрлэдэг хувцастай харьцуулах боломжгүй урлагийн бүтээл юм” гэж өгүүлэв.

Зөвхөн хослол, хүрэм, цув урладаг байсан “Isaia” сүүлийн арваад жил зах зээлээ маш хурдацтай тэлж, бүтээгдэхүүний нэр төрлөө ч баяжуулснаар олон улсын брэнд болж чадсан юм. Цамц, жинс, богино цамц, арьсан гутал, углааш гээд л бүх төрлийн чөлөөт болон спорт хувцас үйлдвэрлэх болсон тус брэнд дэлхий даяар хорин салбар дэлгүүр, 200 орчим тусгай дэлгүүртэй бөгөөд АНУ, Канад болон Японд томоохон зах зээлтэй болсон юм. “Бид олны танил нэг ч алдартанд мөнгө төлж хувцсаа сурталчлуулдаггүй боловч улаан шүрэн логотой “Isaia” брэндийн хослол Холливудын улаан хивсийг чимэх нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байна”.

Нээснээс хойш долоон жилийн дотор тасралтгүй өргөжин тэлж, үнэнч үйлчлүүлэгчидтэй болж байгаа “Isaia” брэндийн Улаанбаатар дахь салбараараа бахархдаг хэмээн ноён Магарачи нэмж хэлсэн юм. Цар тахал дэгдэхээс өмнө дэлхийн өнцөг булан бүрт орших үйлчлүүлэгчдэдээ шинэ цуглуулгаа танилцуулах, саналыг нь хүлээн авах, биеэс нь хэмжээ авах зэрэг үйлчилгээг үзүүлдэг транк шоуг улирал бүр зохион байгуулдаг байсан ч хоёр жил өнжсөний эцэст ахин Монголын үйлчлүүлэгчидтэй уулзахаар тэрбээр мастер эсгүүрчин Массимо Зологийн хамт хүрэлцэн ирсэн юм.

RELATED STORIES

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

30/06/2022
Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

27/06/2022

2022 оны хавар зуны цуглуулга Наполийн хаант улс сэдэвтэй аж. Италиас өмнө байсан эртний энэ гүрэнд хөл бөмбөг үүссэн гэж үздэг ба домогт тамирчин Марадона ч мөн Наполи хотоос гаралтай. Тиймээс шинэ цуглуулгын бүтээгдэхүүнүүд маш өнгөлөг, гэгээлэг, шинэлэг шийдэл бүхий өөртөө итгэлтэй, эгэл бус байдлыг эрэлхийлэгч эрхмүүдэд зориулагдсан байна.

Зуны нар, далайн эрэг, улаан лооль, амтат паста, пицца, уран баримал, тосон зураг гээд л Итали соёл, урлагийг төлөөлж болох бүхнийг загварууддаа шингээдэг “Isaia” зөвхөн өөрийн бүтээгдэхүүнд зориулсан дахин давтагдашгүй даавуу үйлдвэрлэдгээрээ бусад брэндээс ялгардаг. Тэд тун саяхан даавуу урлалаар алдартай Италийн Биелла хотод шинэхэн нэхмэлийн үйлдвэртэй болсон тул цаашид дотоод хэрэглээнээсээ гадна “Dolce Gabanna”, “Gucci”, “Hermès” зэрэг тансаг брэндэд түүхий эд нийлүүлэх аж.

“Isaia” хослолуудаа торго, ноолуур, ноос, зотон, хөвөн даавуу гээд хольцгүй, цэвэр даавуугаар урладгийг байнгын үйлчлүүлэгчид нь андахгүй. Хэрэв хүсвэл зөвхөн Перу улсын Андын нуруунд амьдардаг викуня гэх амьтны эрүү хэсгийн ноолуураар нэхдэг маш ховор, тансаг даавуугаар зөвхөн өөрт зориулсан хорвоод цор ганц хослол хийлгэх боломж Монголын хэрэглэгчдэд бий хэмээн ноён Магарачи өгүүллээ.

О.АГИЙМАА

Bat-Ochir

Related Posts

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд
Загварын ертөнц

Виртуал загварын ертөнцөд түүчээлэгсэд

30/06/2022
Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?
Загварын ертөнц

Та итгэл төрүүлэхүйц харагдаж чаддаг уу?

27/06/2022
“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер
Загварын ертөнц

“Брэндийн философи”: Монгол уламжлал, ондоошлыг дэлхийд таниулахаар зорьж буй дизайнер

13/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist