Мягмар гарагт Netflix компани өнгөрсөн жил дэлхийг байлдан дагуулсан Өмнөд Солонгосын “Squid Game” цувралаас сэдэвлэсэн реалити шоуг бүтээх болсноо зарлажээ.
Ялагч нь 4.56 сая ам.долларын шагналыг авах “Squid Game: The Challenge” нэртэй уг шоунд орон орны 465 оролцогчийг бүртгэх бөгөөд тэдэнд англи хэлтэй байх гол шаардлагыг тавьж байгаа аж. Netflix-ийн онцолсноор уг шоу нь түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай, хамгийн олон оролцогчтой телевизийн шоу болох юм байна.
Оролцогчид “Squid Game” цуврал дээр гардаг тоглоомууд, мөн тэдгээртэй төстэй сорилтуудаар хоорондоо өрсөлдөх ч киноноос ялгаатай нь ганц ч оролцогчийн биед гэмтэл учруулахгүйг бүртгэлийн вэб сайт дээр дурджээ.
Гэхдээ “Squid Game” цувралд санхүүгийн дарамтад орсон хүмүүс амьдрал үхлийг шийдэх тоглоомд оролцож буйг харуулдаг атал энэхүү реалити шоу нь хүнд сэдвийг хөгжөөнт тоглоом болгоон хувиргаж буйг шүүмжилсэн хүмүүс Твиттер дээр олон байжээ.
Netflix дээр гарч эхэлсэн эхний сардаа 1.65 тэрбум үзэгчтэй болсноор “Squid Game” нь тус платформын түүхэн дэх хамгийн олон хүн үзсэн цуврал бүтээл болсон билээ.Түүнчлэн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг гарахаар болсныг Netflix өнгөрөгч амралтын өдрүүдэд албан ёсоор зарласан юм.