Цар тахлын давлагаа, түүнчлэн арванхоёрдугаар сард болсон үерийн гамшигт нэрвэгдсэн Малайз улсын эдийн засаг 2022 оны эхний улиралд 5 хувийн өсөлт үзүүлсэн нь дотоодын эрэлт сэргэсэнтэй холбоотой аж. Сүүлийн 12 сарын хугацаанд хөрөнгийн зах зээл бага зэрэг буурсны зэрэгцээ үндэсний мөнгөн тэмдэгт ринггит нь 6 хувиар суларчээ.
Харин Малайзын хамгийн чинээлэг 50 хүний нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өмнөх жилийнхээс 10 хувиар багасаж, 80.5 тэрбум ам.доллараар тоологдсон байна.
“Shangri-La” зочид буудлын сүлжээг үндэслэгч 98 настай Роберт Куокийн хөрөнгийн хэмжээ мөн 10 хувиар буурч, 11 тэрбум болсон ч улсынхаа тэрбумтнуудын эрэмбийг дахин тэргүүлэхэд энэ нь хангалттай байлаа. Харин өнгөрсөн жил доллараар хамгийн өндөр орлого олсон бизнесмэн Квек Лен Чан хоёрдугаар байраа бататгажээ.