Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг Машин

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд
Share on FacebookShare on Twitter

“The Boston Consulting Group” болон Францын “Ipsos” агентлагийн хамтарсан судалгаагаар их хотод амьдардаг хүн дунджаар долоо хоногийн есөн цагийг машинд өнгөрүүлдэг гэх тооцоолол гарсан. Иймээс машин хурдтай, хүчтэй, аюулгүй байхаас гадна их хотын түгжрэлд таны тав тухыг бүрэн хангадаг байх нь хамгаас чухал.

Тав тух гэх ерөнхий ойлголтын ард моторын чимээ, дуу тусгаарлалт, урд болон хойд суудлын тав тух, жолоодлогын байрлал гэх олон хүчин зүйлс нөлөөлдөг аж. Мэдээж хувь хүний амьдралын хэв маяг, тогтмол зорчих зорчигчдын тоо зэргийг харгалзан худалдан авалт хийх нь зүйтэй.

Ингээд өнөө цагт бүсгүйчүүдэд хамгийн зөв сонголт болох шилдэг автомашинуудыг танилцуулж байна. (Тухайн автомашины хамгийн сүүлийн загварын дэлхийн зах зээл дэх эхлэх үнийг авч үзсэн болно.)

RELATED STORIES

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

10/06/2022
“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ

“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ

02/06/2022

1. Arkana, “Renault Group”, “Monnis Motors” ХХК

2018 оны наймдугаар сард Москва хотод зохион байгуулагдсан олон улсын авто шоунд “Renault Group” “Arkana” загварыг танилцуулж тус брэндийн түүхийн шинэ хуудсыг нээсэн. Жолоочийн тав тухыг бүрэн хангахаар зохион бүтээгдсэн, эргономик загвартай тул жолооны хүрдний ард олон цаг зарцуулдаг хүмүүст гайхалтай тохирох аж. Түүнчлэн жолооч Easy Link-ээр дамжуулан ухаалаг утсаа машинтайгаа холбож, хэрэгцээт аппликэйшн рүүгээ найман инчийн дэлгэцээс шууд хандах боломжтой болжээ. Авто инженерүүд тус загварыг хотод ч, холын аялалд ч аль алинд нь тохиромжтой байхаар зохион бүтээсэн бөгөөд худалдаанд гарсан цагаасаа эхлэн эмэгтэйчүүдийн хамгийн дуртай автомашинуудын нэгээр тодорч чадсан билээ.

2. Qashqai, “Nissan”, “Monnis Motors” ХХК

“Qashqai” автомашины анхны хувилбарыг “Nissan” 2006 онд олон нийтэд танилцуулж байв. Тэр цагаас хойш “Nissan” брэндийн инженерүүд тасралтгүй хөгжүүлэлт хийсээр 2021 онд гуравдугаар үеийн шинэ загварыг худалдаанд гаргасан юм. Энэ загварт аюулгүй байдлыг дээр зэргээр хангах шинэ тоноглолуудыг суурилуулснаараа өмнөх загваруудаас онцлог болжээ. Тухайлбал, “Intelligent forward collision warning” нь таны урд явж буй хоёр хүртэлх машины хурд, огцом зогсолт зэргийг тогтмол хянаснаар болзошгүй ослоос сэргийлэх бол “Emergency lane keeping” нь таныг эгнээгээ голлож явахад туслах бөгөөд санамсаргүй байдлаар эгнээнээс гарахаас сэргийлнэ. Шилэн панорам дээвэр, 20 инчийн хайлшин обуд зэрэг нь гадаад төрхийг хүчирхэг хийгээд гоёмсог харагдуулах бөгөөд гуравдугаар үеийн “Qashqai” нь тав тух, ухаалаг технологи, аюулгүй байдлаараа эмэгтэйчүүдийн сонголтод төгс нийцэх юм.

3. BMW X6, “BMW”, “Bavaria Motors” ХХК

Тэртээ 13 жилийн өмнө SUV ангиллын автомашиныг Coupe-ийн загварлаг их биеийн бүтэцтэй хослуулсан өвөрмөц шийдэл бүхий автомашин танилцуулагдаж байсан нь “BMW X6” байв. Энэхүү автомашины гуравдугаар үеийг “The Beast” буюу “Араатан” хэмээн нэрийддэг бөгөөд хөгжлийнхөө явцад загвар дизайны хувьд илүү спортлог, илүү догшин төрхтэй болж, сегментийнхээ манлайлагч гэдгээ дахин баталжээ. Шинэ загварын “BMW X6”-ийн нүүрний сеткэн хаалт гэрэлтдэг болсон ба хянах самбар болон удирдлагын хэсэг ч илүү сонгодог хэв маягтай болсон аж. Түүнчлэн салоны дотор тэр чигтээ хамгийн сайн чанарын материалаар хийгдсэн бөгөөд вернаска арьсан бүрээс нь тус машиныг ямар тансаг болохыг илэрхийлэх болно.

4. Jimny, “Suzuki”, “Bridge Corporation” ХХК

Хамгийн бат бөх машинд тооцогддог “Jimny” нь дөрвөн дугуйн хөтлөгчтэй, бартаат замыг туулах онцгой чадвартайгаас гадна ашиглалтын зардал бага, авсаархан хийцтэй гэх мэт олон давуу талтай. Энэхүү автомашин нь 2018 онд “Хот хөдөөгийн хосолмол хэрэгцээг бүрэн хангаж чадах хамгийн загварлаг автомашин”, 2019 онд “Дэлхийн шилдэг хотын автомашин”, 2020 онд “Байгальд ээлтэй автомашин” зэрэг шагналыг хүртэж байв. Дээрх шагналууд нь ХХI зууны ухаалаг хэрэглэгчдийн нийтлэг хандлага болох хот, хөдөөгийн хосолмол хэрэглээг хангаснаар “Suzuki” корпорацын зохион бүтээгч, инженерүүдийн эрхэм зорилго биеллээ олж буйг илтгэнэ.

5. Range Rover Velar, “Jaguar Land Rover”, “StarChase Automotive Limited” ХХК

Автомашин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” корпорац 2017 оны гуравдугаар сард болсон Женевийн авто шоуны үеэр тансаг зэрэглэлийн компакт SUV ангиллын “Range Rover Velar” автомашиныг олон нийтэд танилцуулж байсан юм. Энэхүү автомашин нь “Jaguar Land Rover iQ (D7a)” платформд суурилсан тул зарим эд анги нь “Jaguar F-Pace”, “XF”, “XE” загваруудтай төстэй байх аж. Түүнчлэн “Range Rover Velar” худалдаанд гарсан даруйдаа аюулгүй байдлыг үнэлэх “EuroNCAP” хараат бус шалгалтаар орж, таван од авснаар аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан болохоо баталсан юм. Энэхүү автомашины минимал гадна, дотор загвар болон ухаалаг технологиуд нь эмэгтэй жолоочийн хэрэгцээнд бүрэн нийцнэ

6. Jaguar F-Pace, “Jaguar Land Rover”, “StarChase Automotive Limited” ХХК

“Jaguar F-Pace” автомашин нь жолооч болоод зорчигчийн тав тухыг дээд зэргээр хангахаар зохион бүтээгдсэн юм. Дуу чимээ намсгагч, олон үйлдэлт хянах самбараас эхлүүлээд “Meridian” аудиосистем, PM2.5 тоосонцрыг шүүх шүүлтүүр гэх зэрэг тав тухтай зорчих бүхий л боломжийг бүрдүүлсэн тус машин нь “Jaguar”-ын үндсэн спортлог хэв маягийг хадгалснаараа бусдаас онцлог. “Jaguar F-Pace” машины түлхүүр “Activity Key” нь ухаалаг цагийг санагдуулам бөгөөд асааж, унтраах, түгжих үйлдлүүдийг туйлын хялбар гүйцэтгэх боломжийг олгох аж. Ачааны хэсэг 793 литрийн багтаамжтай ч хойд хоёр суудлын нурууны түшлэгийг хэвтүүлснээр ашигт талбайн хэмжээ тэлж, багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой болно.

7. Porsche Cayenne, “Porsche”, “StarChase Automotive Limited” ХХК

Зоримог, үргэлж урагшаа тэмүүлэгч, амбицлаг эмэгтэй хүн бүрд зориулсан автомашин бол “Porsche Cayenne”. Хурд, хүчний зэрэгцээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангах “Night Vision Assist”, “Pedestrian Protection”, “InnoDrive” гэх мэт шинэлэг технологийг тус машинд суурилуулсан аж. Спорт машины мэдрэмжийг өдөр тутамдаа авахаас гадна хайртай дотнын хүмүүсээ ч багтаах боломжтой болсон нь спорт SUV загварын хамгийн том давуу талуудын нэг билээ. Энэхүү машин нь хурд хүч, аюулгүй байдлын төгс тэнцвэрийг нэг дор багтаасан аж.

Bat-Ochir

Related Posts

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ
Машин

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

10/06/2022
“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ
Машин

“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ

02/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist