Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Шуурхай мэдээ

Япончууд далайн урсгалаас эрчим хүч гаргаж авдаг аварга турбиныг бүтээж туршжээ

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Япончууд далайн урсгалаас эрчим хүч гаргаж авдаг аварга турбиныг бүтээж туршжээ
Share on FacebookShare on Twitter

2011 онд Фүкүшима цөмийн цахилгаан станцад үүссэн гамшгаас хойш Японы эрх баригчид ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэрийн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд гол анхаарлаа хандуулж буй. Тэгвэл тус улсын инженерүүд “шавхагдашгүй энергийн нөөц” гэгддэг далайн гүний хүчтэй урсгалыг эрчим хүчний эх үүсвэр болгон хувиргах аварга машиныг бүтээжээ.

Хүнд машин механизм үйлдвэрлэлийн “Ишикаважима-Харима” буюу IHI Corp нь далайн гүн дэх усны урсгалаас эрчим хүч гарган авахын тулд нисэх онгоцтой дүйцэх хэмжээний аварга турбины загварыг амжилттай туршсан байна. Арваад жилийн турш энэ технологи дээр ажиллаж буй тус компани ийнхүү нар, салхинаас хамааралгүй ажилладаг сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийн ашиглалтын суурийг тавьжээ.

330 тонн жинтэй уг турбиныг “Кайрюү” буюу “далайн урсгал” хэмээн нэрлэжээ. Бүтцийн хувьд 20 метр урттай их бие болон тус бүртээ 11 метр урт сэнс бүхий цилиндр хэлбэртэй хос генератораар бүрджээ. 

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Турбин нь зангуут шугам болон цахилгаан утаснуудаар далайн ёроолд бэхлэгдэх бөгөөд далайн урсгалын чигийн дагуу автоматаар байрлалаа тохируулж, усны түлхэх хүчийг эрчим хүч болгон хувиргаад сүлжээнд дамжуулах зарчимтай аж. 

Туршилтын үеэр турбин 100 гаруй киловатт эрчим хүч үйлдвэрлэж чаджээ. Цаашид энэ хэмжээг хоёр мегаватт хүргэж, 2030 онд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа IHI компани мэдэгджээ.

Япон улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн ихээхэн хэсэг нь импортын шатах ашигт малтмалаас хамааралтай байдаг. Фүкүшимагийн гамшгийн дараа цөмийн эрчим хүчнээс бусад эх үүсвэрийг хөгжүүлэхэд технологийн нөөц бололцоогоо идэвхтэй ашиглаж байгаа ч харамсалтай нь уулархаг Японы газар зүйн онцлог салхин сэнс, нарны хавтанг байрлуулахад саад учруулдаг юм. 

Bat-Ochir

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist