Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Share on FacebookShare on Twitter

Хуучин хувцасны худалдаанаас 846 сая ам.долларын үнэлгээтэй зах зээл босгож, төрүүлсэн энтрепренерүүдтэйгээ цуг хөгжиж буй “Poshmark”-ийн түүх.

Цахиурын хөндийн инженерээс хувцас загварын аппликэйшн “Poshmark”-ийн гүйцэтгэх захирал болсон 53 настай Маниш Чандра “Louis Vuitton”-ийн бүс, “Tommy Bahama”-ийн цамц, “Adidas”-ийн “NMD” пүүз хослуулан өмсөж өөрийгөө бүрэн илэрхийлжээ. Тэрбээр хувцаснуудаа Трейси Сан (шинэ зах зээл хариуцдаг), Готам Голвала (технологи хариуцсан захирал), Четан Пунгалия (ерөнхий инженер) нартай хамтран үүсгэн байгуулсан хувцас худалдааны нийгмийн сүлжээ “Poshmark” аппликэйшн дээрээс худалдаж авчээ. “Би анх ‘Intel’-д хагас дамжуулагчийн мэдээллийн бааз үүсгэдэг ажилтай байсан бол өдгөө хүмүүст гутлаа худалдахад нь тусалж байна. Ийм аяллыг 30 жилийн дотор зөвхөн Цахиурын хөндийд л хийх боломжтой” гэв.

Өндөр ашиг дагуулсан Чандрагийн аялал 15 хувийг нь эзэмшдэг “Poshmark” компаниас ихээхэн хамааралтай. “Poshmark нь арваад жилийн өмнө эмэгтэйчүүдэд өмсдөггүй хувцсаа мөнгө болгох боломж олгох замаар, ‘eBay’-ийн, хуучин хувцас худалддаг хувилбар мэт эхлүүлж байв. Тэд өдгөө шинэ, хуучин хувцас худалдаж, бөөний худалдаа эрхлэхээс гадна “Poshmark”-аас төрсөн хувцас загварын энтрепренерүүдтэй цуг энэ зах зээлээ тэлэн хөгжиж байна.

“Amazon” дээр худалдан авах зүйлээ хайлтаар олдог бол “Poshmark” гар утасныхаа дэлгэцэн дээрээс бараа үзэж, дэлгүүр хэсэх боломж олгодог. Тодруулбал, хүмүүс бие биеийнхээ хувцасны цахим шүүгээгээр зочилж, худалдахаар дэлгэсэн хуучин болон дээд зэрэглэлийн брэндийн хувцаснуудаас нь сонирхож, таалагдсан бараагаа бусадтай хуваалцана. “Instagram”, “Pinterest”-тэй адилтгаж болох тус аппликэйшн бол алдартнууд болон найзуудыг нэгтгэсэн 80 сая иргэнтэй нийгмийн сүлжээ юм. Харин гол ялгаа нь зураг дээрх бараа бүхнийг худалдан авах боломжтой.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

80 сая хэрэглэгчийн 12.5 хувь буюу ойролцоогоорарван сая нь худалдагч тал байдаг. Калифорнийн Рэдвуд-сити хотод байрлах тус компанид өөрсдийн эзэмшлийн бараа, бүтээгдэхүүн гэх зүйл байхгүй. Учир нь тэд хэрэглэгчдийнхээ барааг бусад хэрэглэгчдэдээ худалддаг. “Etsy”, “eBay”-ийн адилаар “Poshmark”-аас жижиг бизнес эрхлэгч олон төржээ. Үүнд, өөрийн гэсэн брэндтэй хувцас загварын өндөр мэдрэмжтэнүүд, мэргэжлийн худалдаачдыг нэрлэж болно. “Poshmark” борлуулалтын 20 хувийг суутгадаг бөгөөд 2020 оны байдлаар компанийн орлого 262 сая ам.долларт хүрчээ. Одоогийн 300 гаруй ажилтнаасаа гадна нэмж 100 ажилтан авахаар төлөвлөөд буй тус компани бүтээгдэхүүндээ шинэ төрөл нэмэх (эрэгтэй бэлэн хувцас, нүүр будалтын бүтээгдэхүүн), олон улсын зах зээлд нэвтрэх (эхний орон Канад) зэргээр үйл ажиллагаагаа тэлэхэд голлон анхаарч байгаа тул одоогоор ашигт ажиллагаанд хүрэх боломжгүй байгаа юм. “Poshmark” 160 сая ам.долларын санхүүжилт авч, зах зээлийн үнэлгээгээ 846 сая ам.долларт хүргэсэн ба 2017 онд 70 хувийн орлогын өсөлт үзүүлж, “Forbes”-ийн ирээдүйн тэрбум ам.долларын стартапуудын жагсаалтад багтсан билээ.

“Poshmark”-т АНУ-ын 600 тэрбум ам.долларын цахим худалдааны зах зээлийн өчүүхэн бага хэсэг ногддог боловч хямд үнэтэй бэлэн хувцасны эрэлт өссөөр байна. Биет худалдааны хувьд, арван худалдан авагч тутмын ес нь хямдралтай дэлгүүрээр үйлчлүүлдэг бөгөөд 75 хувь нь хямдарсан бүтээгдэхүүн авахаар зорьж очдог хэмээн Үндэсний жижиглэн худалдааны холбооноос тогтоожээ. Цахим худалдааны зах зээл улирал тутам 4 тэрбум ам.доллараар тэлж байгаа өнөө үед Чандра хувцас худалдааны нийгмийн сүлжээг цагаа олж эхлүүлсэн гэдэгтээ итгэл дүүрэн байна.

2005 онд тэрбээр нийгмийн сүлжээг дэлгүүртэй нэгтгэх зорилгоор анхны стартап “Kaboodle”-ийг үүсгэн байгуулахдаа орон сууцны тохижилтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Вэб хөтөч дээр анх “bookmarking” буюу таалагдсан линкээ хадгалах сонголт бий болсон цагаас хойш худалдаж авахыг хүссэн зүйлсийнхээ линкийг хадгалж, найзуудтайгаа хуваалцах боломжоор хангадаг “Kaboodle” сайт үүсчээ. Чамгүй амжилттай байсан уг компанийг Чандра 2007 онд “Hearst” компанид 30 сая ам.доллараар худалдсан юм. Гэхдээ нийгмийн сүлжээний цахим худалдааг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхийн тулд нийгмийн сүлжээ бүх нийтийн хэрэглээ болох хүртэл нь хүлээх шаардлагатай байв.

“Poshmark” тэргүүтэй компаниуд шинэ санааг нэвтрүүлэх түлхүүр нь брэндүүд бус харин хэрэглэгчдийн гарт байдаг гэсэн санаанд тулгуурласан хүчирхэг бизнес загварыг бүтээж байна. Хөрөнгийн зах зээлд тоглогчид үүний жишээг “Etsy Inc.”-ээс харж болно. Хэдий амаргүй байсан ч “Etsy” “Amazon” байтугай өөр хаанаас ч олдохгүй бэлэг дурсгалаас бүрдсэн экосистемийг дэлхийд цогцлоосоор байна. Тэдний нэгж хувьцаанд ногдох ашиг өсөх хандлагатай байгаа ба хөгжлийн ховор түүхтэй компанийн хувьцааны ханш унах магадлал бага байдаг. – “Markman Capital Insight”-ийн ерөнхийлөгч Жон Д.Маркман

Харин “Poshmark” бол түүний хоёр дахь санаачилга юм. Поп соёлд дурлагч тэрбээр загварын шинэ хандлагыг ямар нэгэн брэндээр бус, харин хүмүүсээр өөрсдөөр нь дамжуулж хүргэнэ гэж үзжээ. “Би бол 51 настай, поп соёлыг ихэнх хүнээс илүү мэддэг нэгэн. Би өдгөө байгууллагын программ хангамжийн хөгжил ямар шатанд байгааг хэлж мэдэхгүй ч Дрейкийн хамгийн сүүлийн дууны шүлгийг цээжээр мэднэ” хэмээн Чандра өгүүлсэн юм.

Гэвч түүний ажлын гараа байгууллагын программ хангамжийн салбараас эхэлсэн. Энэтхэгт өсөж торнисон Чандра шүүгч эцгийнхээ ажлын шаардлагаар 15 нас хүртлээ хоёроос гурван жил тутамд нүүдэллэн амьдардаг байв. Тэрбээр компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр Энэтхэгийн элитүүдийн сургууль болох Кампурын технологийн институтэд хүсэлт гаргаж, ангиасаа хамгийн сүүлд сургуульд тэнцсэн сурагч болсон аж. Улмаар Остин дахь Техасын их сургуульд магистрын зэрэг хамгаалах үедээ санаандгүй байдлаар Мексик үндэсний бүжиг сонирхож эхэлсэн байна. 1989 онд сургуулиа төгсөөд “Intel”-ийн өгөгдлийн санд ажиллах болов. Тэнд нэг жил орчим ажиллаад Хойд Калифорнийн хэд хэдэн өгөгдлийн сангийн жижиг компанид ажиллахын зэрэгцээ Беркли дэх Калифорнийн их сургуульд сурч 1995 онд магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр охиныхоо цэцэрлэг дээр өмнө нь хамтран ажиллаж байсан Пунгалиятай тааралдаж, “Kaboodle”-ийн тухай санаагаа хуваалцжээ. Ийнхүү тэд инженерчлэлийн ажлыг хариуцах гурав дахь хамтрагчийг татан оруулсан ба тус бүр 10,000 ам.долларын хөрөнгө оруулж, “Poshmark”-ийг үүсгэн байгуулсан автомашины гарааш дотроос “Kaboodle”-ийг эхлүүлсэн аж. “Kaboodle”-ийн үйл ажиллагаа жигдэртэл хэсэг хугацаа шаардагджээ. Харин “Poshmark”-ийн хувьд үүсгэн байгуулагдсан цагаасаа л хөрөнгө оруулалт төвөггүй татсан байна. “Компаниа амжилттай худалдахаас гадна тодорхой түвшний байр суурьтай болсон байсан тул энэ удаагийн аялал өөр байсан. Компани байгуулахаас өмнө урьдчилсан гэрээ хийсэн байсан” гэж Чандра ярьж байна.

2011 онд компани байгуулсан цагаасаа хойш Чандра Лос-Анжелес хотын стилистүүд, Америкийн баруун бүсэд амьдардаг ээжүүд гээд бүхий л төрлийн худалдан авагч, худалдагч хувь хүмүүсийг чиглэн ажиллахыг хүсчээ. Зах зээл ч түүний хүслийг дагав. Гар утас камер, компьютерийг орлож эхлэх үед “Poshmark” аппликэйшн зөвхөн “iPhone” дээр ажилладаг байв. Түүнчлэн Их хямралын дараах жилүүдэд хүмүүс ямар ч хамаагүй байдлаар нэмэлт орлого олох арга зам хайж эхэлсэн юм.

“Poshmark”-аас гадна тансаг зэрэглэлийн бараа худалддаг “RealReal”, хуучин барааны худалдаа эрхэлдэг “ThredUp” гэх мэт хэд хэдэн стартап хэрэглэгчдийн хандлагын өөрчлөлт дээр дөрөөлөн ашиг олохыг зорьж байв. Эдгээр хоёр өрсөлдөгч цахим зуучийн үйлчилгээ буюу хүмүүсийн эд зүйлсийг сайт дээрээ байршуулж, борлуулалтаас нь шимтгэл авдаг байжээ. “ThredUp”, “RealReal” нар үнэ тогтоох, борлуулах ажлыг өөрсдөө хариуцаж байсан бол “Poshmark” “eBay”-ийн замналаар худалдааг хүмүүст өөрсдөд нь даатгасан юм. “Тэдний худалдан авагчид тэс өөр төрлийн худалдан авагч” хэмээн “ThredUp”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жеймс Рейнхарт өгүүлэв.

“Poshmark”-ийн ялгаа нь зөвхөн танилын хүрээгээр гэлтгүй загварын сонголтыг нь таашаадаг хүмүүстэйгээ холбогдох боломж олгодог нийгмийн сүлжээ юм. Хүмүүс бие биеэ дагаж, сонирхол татсан бараа бүтээгдэхүүнээсээ дагагчдадаа танилцуулна. Мөн хагас түрийтэй гутал, үдэшлэгийн даашинз гэх мэт тодорхой сэдвийн хүрээнд өдөр тутам онцолдог тусгай булан бий. Бараа бүхэн санал, сэтгэгдэл бичих, асуулт тавих талбартай бөгөөд худалдан авагч борлуулагчийн хувцаснуудаас сонгож, өөр хоорондоо хэрхэн зохицож буйг нь үзүүлж болдог.

Цахим худалдааны тэргүүлэгч компаниуд хайлтад суурилсан худалдаа эрхэлдэг ч бодит амьдрал дээр хүмүүс ийм маягаар дэлгүүр хэсдэггүй. Тэд дэлгүүрийн лангуун дээр өрсөн барааг үзэж, найзуудынхаа өмссөн гоё ганган хувцасных нь талаар асууж, мэдээлэл авдаг. “Зах зээл ‘Amazon’, ‘Alibaba’ нараар хязгаарлагдах албагүй. Тэдгээрээс ялгарах хамгийн шилдэг арга бол нээж илрүүлэх аргад суурилсан худалдаа юм” хэмээн “GGV Capital”-ийн ерөнхий захирал, “Poshmark”, “Alibaba” нарын аль алинд хөрөнгө оруулсан Ханс Тунг тайлбарлаж байна.

Компани 2012 оны байдлаар 1,000 гаруй хэрэглэгчтэй байсан ч хэрэглэгчид аппликэйшнээ өдөрт дор хаяж долоон удаа нээж, нэг удаад 20-25 минут буюу маш их цагийг зарцуулж байсан юм. Одоо ч хүмүүс “Poshmark” дээр дээрхийн адил урт хугацаа зарцуулсаар байгаа бол хэрэглэгчийнх нь олон саяар тоологдох болжээ. Гэвч нэг жилийн дотор 10 дахин өргөжсөн эрс өсөлт компанийг 2013 онд дампууруулах дөхжээ. Үүний улмаас серверүүдээ өргөтгөсөн Чандра техникийн асуудалд санаа зовохоо больж, оронд нь “eBay”-тэй өрсөлдөхүйц хэмжээний худалдагч, худалдан авагч татах талаар бодох болжээ.

Сюзанна Канон тэргүүтэй энтрепренерүүд бол “Poshmark”-ийн өсөлтийн үр дүн бөгөөд ирээдүйн амжилтын түлхүүр юм. Техасын Гейнсвиллээс гаралтай, 39 настай Канон 2012 оны арванхоёрдугаар сараас эхэлж тус аппликэйшнээр дамжуулж хуучин хувцсаа худалдаж эхэлжээ. Тэрбээр өөрт байгаа хувцаснуудаа борлуулж дууссаны дараа бөөний үнээр хувцас худалдан авч, эргүүлэн зардаг болов. Улмаар бизнесийн хамтрагч Тиффани Крюгертэй нэгдэж бэлэн хувцасны брэнд “Infinity Raine”-ийг үүсгэн байгуулж, “Poshmark”-ийн бусад худалдагчдад бөөнөөр нь нийлүүлэх болжээ. Зургаан жилийн дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сард Канон “Poshmark” дээр 1 сая ам.долларын борлуулалт хийсэн анхны борлуулагчаар тодорсон бөгөөд хамтрагчид тавдугаар сард Гейнсвиллд анхны биет дэлгүүрээ нээсэн юм. Тэрбээр “Бид зүгээр л хуучин хувцаснаасаа салахыг хүссэнээс энэ бүхэн эхэлсэн нь үнэхээр гайхамшиг” гэв.

“Poshmark” дараагийн төлөвлөгөөгөөрөө эрэгтэйчүүд, хүүхэд, илүүдэл жинтэй хүмүүсийн хувцас, тансаг зэрэглэлийн бараагаар өргөжих аж. Аппликэйшнийн таван хэрэглэгч тутмын нэг нь эрэгтэй байдаг бөгөөд компани тэдэнд зориулсан гоо сайхны бараа, гэр ахуйн бараа зэрэг шинэ зах зээлийг онилж байна. Чандра “Бид ‘Poshmark’-ийг хувцас загвараас эхэлсэн нийгмийн сүлжээний худалдааны платформ гэж үздэг. Гэхдээ бидний хамрах хүрээ үүгээр хязгаарлагдахгүй” гэв.

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
Худалдаанд соёл нэвтрүүлэгч
Бизнес

Худалдаанд соёл нэвтрүүлэгч

03/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist