Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Share on FacebookShare on Twitter

Грэйс Торресийн гэрэл зургийн бизнесийг карьер болж хувирсан хобби гэж тодорхойлоход хангалтгүй. 23 настай түүний хувьд энэ нь санхүүгийн эрх чөлөөг илэрхийлдэг.

13 настайдаа гэрэл зурагт дурласан тэрбээр Нью-Жерсид өсвөр настнуудын төрсөн өдөрт багахан хөлстэйгээр зурагчин хийх, “Chick-Fil-A” түргэн хоолны газарт ажиллах гэх мэтээр хэдэн жилийг өнгөрүүлсний эцэст 500 долларын камер, дагалдах хэрэгслүүдийг өөрийн болгожээ. Флорида мужийн Лэйклэнд хотод орших Зүүн Өмнөдийн их сургуульд суралцаж байхдаа өөрийн гэсэн үйлчлүүлэгчид, орлоготой болсон ч гэрэл зурагчны мэргэжил түүний сургуулиа төгссөний дараах зардлыг нөхөж чадна гэдэгт итгэлгүй байв.

Хожим Торрес амжилттай фрилансер зурагчдын карьер өндөр чанартай хэрэгсэлд хөрөнгө оруулахаас эхэлдэг гэдгийг мэдсэн байна. Ийнхүү 2020 оны арван хоёрдугаар сард сургуулиа төгсөөд тэрбээр шинэ камер, линз авч, гэрэл зургийг “халтуур” бизнесээс бүтэн цагийн ажил болгожээ.

Торрес энэ бизнесээ хөл дээр нь босгохын тулд нийт 45 мянган ам.доллар зарцуулжээ. Энэ нь үр ашгаа хангалттай өгч, өдгөө тэрбээр сард дунджаар 10 мянган ам.доллар, 2021 онд нийт 177 мянган ам.долларыг олсон байна. 

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

 “Би сурч байхдаа хажуугаар нь байнга олон ажил зэрэг хийж байсан. Тиймээс өөрийн гэсэн ганц ажилтай, өөрийн гэсэн цагийн хуваарьтай байна гэдэг миний хувьд аз жаргал. Өглөө бүр сэрэхдээ үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж, дуртай зүйлээ хийнэ гэж бодохоор маш сайхан байдаг” хэмээн тэрбээр СNBC-д ярьжээ.

Хоббигоо мөнгө олох хэрэгсэл болгосон нь

2012 онд гэр бүлээрээ Нью-Жерсигээс Колорадо руу аялахын өмнө Торрес анхны камер болох Canon Rebel T3-ийг худалдаж авчээ. Замдаа тэд Америкийн үндэсний паркуудад саатсан нь Торрест байгалийн сайхныг дуранд буулгахын жаргалыг мэдрүүлжээ.

 Эхэндээ тэрбээр их сургуулиа төгсөөд шинжлэх ухаанд зүтгэхээр төлөвлөж байв. Тиймээс ахлах сургуульд байхдаа академик мэдлэгт гол анхаарлаа хандуулсан ч найзуудынхаа хөргийг буулгах, үдэшлэгийн зурагчин хийх зэрэгт байнга цаг гаргаж, заримдаа дөрвөн цаг ажиллаад 100 долларын хөлс авч байжээ.

Харин коллежид түүний бяцхан бизнес улам өргөжив. 2019 онд 20-тойдоо Торрес чөлөөт гэрэл зураг болон график дизайнаар 2000 гаруй доллар олсон байна. Ийнхүү тэрбээр бүтэн цагаар гэрэл зурагчин хийж үзвэл юу болох талаар бодож эхэлжээ.

Хүсэл тэмүүлэлдээ хөрөнгө оруулсан нь

Анхандаа ирээдүй бүрхэг санагдаж байсныг Торрес нуусангүй. Охин тэр үед гэрэл зургийн хэрэгсэл авахдаа нэмэрлэх гэж сурахынхаа хажуугаар хоёроос гурван ажил зэрэг хийж байлаа. Харин Инстаграм дээрх авьяаслаг зурагчдыг хараад тэрбээр хэрэв камер, хэрэгслийн өртгийг зураг авалтын тоотой тэнцвэртэй хослуулж чадвал амьдралаа босгож болох юм байна гэдгийг анзаарчээ. 

Ингээд тэрбээр боломжтой цагаа нэмж, сард нэг бус долоо хоногт нэг удаа арга хэмжээний захиалга авах болжээ. Жилийн дараа их сургуулиа төгсөөд ашгийн бус байгууллагад цалинтай дадлага хийж, бүтэн цагийн чөлөөт гэрэл зурагчин болох хүртлээ санхүүгийн бусад хэрэгцээгээ нөхөхөөр шийдсэн байна. 

“Би ялангуяа санхүүгийн тал дээр эрсдэл гаргаж чаддаггүй. Цагийн ажил хийснээр гэрэл зурагт цагаа зарцуулахад хэрэгтэй итгэл, тогтвортой байдлыг олж авсан” хэмээн Торрес өгүүлэв.

Дараагийн хэдэн сарыг тэрбээр тогтвортой бизнесийн туршлагыг судалж, олон нийтийн сүлжээгээр үйлчлүүлэгч олж авахад зарцуулсан байна. Ингээд 2021 оны тавдугаар сард Торрес гэрэл зургийн бизнесээ бүтэн цагийн ажил болгожээ.

Шантралтай тэмцэх нь

Сүүлийн жил хагасын хугацаанд Торрес мэргэжлийн хүрээнд гарч ирэх асуудлууд, бүтээх ёстой ажлуудаа гүйцээжээ.  Гэрээ хэлцэлд туслалцаа үзүүлэх хуулийн үйлчилгээг авч, шинэ бизнесийн татвар төлбөрийг зохицуулах нягтлан бодогч хөлсөлсний зэрэгцээ гэрэл зургийг боловсруулах ажилд хамтрах мэргэжлийн хүнтэй гэрээ хийсэн байна. 

Зарим өдөр түүнд мөрөөдөлдөө амьдарч буйг, зарим өдөр түүнд залуу энтрепренер байхын саад тотгорыг сануулдгийг тэрбээр онцлов. 

Өнгөрсөн жил цар тахлын дэглэм суларсны дараа захиалга эрс нэмэгдэж, Торрес жилийн дотор 46 хуримын зураг авалт хийсэн байна. 

Ажлаасаа залхах, шантрахаас сэргийлэхийн тулд тэрбээр хэдий орлогод нөлөөлөх байсан ч захиалгын тоогоо цөөлсөн хуваарь гаргажээ. Энэ жил Торрес 34 захиалга авах бол ирэх жил 27-оор хязгаар тогтоосон аж. Мөн тэрбээр Лэйклэнд дэх гэрийн оффисоосоо аутсорсинг хийж, зураг боловсруулах эдитор болон захиалга тооцоо зохицуулах нягтлан бодогч гэрээгээр ажиллуулж эхэлжээ. 

“Ажил амьдрал маань тэнцвэртэй байх тусам надад сайн” хэмээн Торрес өгүүлсэн юм. 

Эх сурвалж: CNBC

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
Урлагаар төлөвшүүлнэ…
Энтрепренер

Урлагаар төлөвшүүлнэ…

30/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist