Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Дүрээр “амилсан” бизнес
Share on FacebookShare on Twitter

“Gertoon Animation” компанийн үүсгэн байгуулагч Ц.Бат-Оргил “Мөнх Тунх” хүүхэлдэйн киноны төслөөрөө дотоодын контент үйлдвэрлэлийн зах зээлд шинэ жишиг тогтоохоор зорьж байна.

Гуч гаруй жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан “Боролдойн цаг”-аас хойш Монголын хүүхэлдэйн киноны салбар “Нойрссон” гэхэд буруудахгүй. Энэ төрлийн контент үйлдвэрлэлийн орон зайг гаднын хүүхэлдэйн кино, хүүхдийн нэвтрүүлэг нөхөж байв. Харин 2017 оноос эхлээд үндэсний контент үйлдвэрлэгчдийн “Оннц Дүмд”, “Маамуу”, “Зуузуугийн найзууд”, “Мөнх Тунх” зэрэг анимэйшн гарч энэ салбар сэргэж буй тухай салбарынхан хэлдэг. Уран бүтээлчид ёс заншил, ондоошил, уламжлал, нүүдэлчин ахуйн онцлогийг харуулсан анимэйшнууд түлхүү үйлдвэрлэх болсон нь монгол хүүхдүүдийн танин мэдэхүй, хүмүүжил зэрэгт эергээр нөлөөлж буй тухай Ц.Бат-Оргил өгүүлж байна. Эргэлтийн цэг дээр ирсэн энэ салбарын тод төлөөлөгч “Gertoon Animation” компани “Мөнх Тунх” хүүхэлдэйн киногоороо үзэгчдэд танигдаж, энтертайнмент бизнесийн зах зээлд дүрийн бизнесийг амжилттай хөгжүүлж буй. Тус компанийн үүсгэн байгуулагч Ц.Бат-Оргилд монгол гэр, нүүдэлчин аж ахуйгаас сэдэвлэн хүүхэлдэйн кино хийх санаа төрснөөр компаниа үүсгэн байгуулжээ. Энэ хугацаанд түүний баг “Мөнх Тунх” цуврал хүүхэлдэйн киноны үндсэн ангиудаас гадна 12 клип, хоёр тусгай дугаар гээд 50 гаруй анимэйшн бүтээн үзэгчдэд хүргээд буй.

Сэтгүүлч мэргэжилтэй түүнд Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажилласан 10 орчим жилийн туршлага бий. Ингэхдээ тэр өөрийн мэргэжлээр бус видео эвлүүлэгч, графикийн чиглэлээр ажиллаж байсан нь түүний сонирхолтой холбоотой аж. 2017 онд “Beer Night” студийн уран бүтээл болох “Оннц Дүмд” цуврал анимэйшны багт орж ажиллах болсноор түүний өнөөдрийн карьер эхэлсэн аж. Хүүхэлдэйн киноны тухай ойлголт бага, туршлагагүй ч тэрбээр хоолойн жүжигчин, дууны инженер, фонын зураач гэх олон ажлыг сонирхлоороо гүйцэтгэж энэ салбарт гүн татагдах болсон гэнэ. Насанд хүрэгчдэд зориулсан ”Оннц Дүмд” киноны гуравдугаар улирал дуусахад “Beer Night” студи “Fragile” видео тоглоомын шинэ төсөлд орсон ч түүний хувьд анимэйшн илүү сонирхолтой санагдахын зэрэгцээ ажлаа дуусгалгүй орхисон мэт мэдрэмж төрсөөр байсан гэнэ. Энэ үйл явдалтай зэрэгцэн хүүтэй болсон түүнд “Миний хүү ямар контент үзэж өсөх бол” гэх энгийн атлаа ихэд анхаарахуйц бодол төрсөн нь багачуудад зориулсан анимэйшн хийхээр зориглоход хамгийн ихээр нөлөөлжээ. Түүний хүүг Б.Мөнх гэдэг. Харин “Тунх” бол энх тунх цагийг бэлгэшээн өгсөн нэр. Ийн монгол хүүхдүүдэд хэдийнэ танигдсан “Мөнх Тунх” брэндийг бүтээж буй түүнээс бүтээлийнх нь зорилгыг тодруулахад “Монгол ёс заншил, уламжлалыг хүүхдүүдэд танин мэдүүлэх, цаашид уламжлан үлдээх нь манай багийн нэн тэргүүний зорилго. Учир нь хот гэлтгүй хөдөө ч хүүхдүүд ёс заншил, уламжлалын талаар сонирхохоо больчихсон. Энэ нь даамжирсаар бүхэл бүтэн нэг үе ёс заншил, уламжлалаа мэдэхгүй өсөж, цаашлаад бидний ондоошил, өв соёл мартагдах вий гэж айдаг. Нөгөөтээгүүр, би нүүдэлчдийн соёл, өв уламжлалаа хүүхдэдээ шууд заах боломжгүй учир ядаж үзэж байгаа зүйлээр нь дамжуулан харуулахыг хүссэн. Тиймдээ ч ардын үлгэр домог, нүүдэлчдийн аж ахуй гээд бүхий л зүйлийг кинондоо ил болон далд байдлаар шингээхийг зорьдог” гэв.

“Gertoon Animation”-ы “YouTube” хуудас 173 мянган захиалагчтай ба нэг анимэйшны дундаж үзэлт нь 200 мянга давжээ.

Технологи хөгжихийн хэрээр анимэйшны салбар цар хүрээгээ тэлсээр байна. Аниматорууд эхэндээ хөдөлгөөн тус бүрийг нэг бүрчлэн зурдаг уламжлалт аргаар хүүхэлдэйн кино үйлдвэрлэж байсан бол өдгөө 2D, 3D, stop motion, motion graphics гэх мэт дүрслэлийн аргыг ашиглах болсон. Тэдэнд зориулагдсан олон зуун программ, аппликэйшн ч хэрэглээнд нэвтэрч буй. “Мөнх Тунх” хүүхэлдэйг 2D дүрслэлээр бүтээсэн бөгөөд “Gertoon Animation” компанийн гол зэвсэг нь “Toon Boom” программ хэмээн Ц.Бат-Оргил хэлэв. Тус программ дээр аниматорууд дүрийн арга ясыг бүтээж хооронд нь залган, нэг бүрчлэн хөдөлгөдөг. Ингэж яс залгах техникийг ашигласнаар дүрүүдийн хөдөлгөөн яг л бодит мэт болдгоороо онцлог аж.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

Ц.Бат-Оргил бүтээлүүдээрээ дотоодын зах зээлд өөрсдийн онцлог ноу хауг бүтээж, анимэйшн бүтээл өндөр хөгжсөн орнуудын уран бүтээлчидтэй өрсөлдөхүйц түвшинд хүрэхээр зорьж буй. Тэр ч утгаараа хэдийнэ үзэгчдийн хүртээл болсон бүтээлүүдээ экспортлохоор ажлаа эхлүүлсэн байна. Хилийн чанад дахь хамгийн эхний үзэгч нь өвөрмонгол хүүхдүүд байх аж. Эхний ээлжид “Мөнх Тунх” хүүхэлдэйн киногоо дөрвөн хэл рүү орчуулахаар төлөвлөж буй тэрбээр “Хэдийгээр хадмал орчуулга хийх маш хялбар ч бага насны хүүхдүүдэд ойлгож, гүйцэж унших хэцүү. Тэгэхээр дуу оруулалтад илүү ач холбогдол өгч байна” хэмээв.

Уран сайхны кино, баримтат кино зэрэг дэлгэцийн бусад бүтээлтэй харьцуулбал анимэйшн нь хаана үйлдвэрлэснээс үл хамааран сайн зохиол, найруулга, хийцтэй байхад олон улсын зах зээлд гарч үзэгчдийг байлдан дагуулахад харьцангуй хялбар. Энэ салбарт тэргүүлж буй том төлөөлөл нь Япон улс. Тус орны гадаад худалдааны 0.2 хувийг анимэйшны борлуулалт бүрдүүлдэг. Ялангуяа дэлхий даяар дижитал шилжилт өрнөж бүх зүйл “анимэйтэд” болж байгаа энэ цагт контент экспортлох боломж хэзээ хэзээнээс илүү нэмэгдэж байна. “Дэлхийн хамгийн нөлөө бүхий компаниуд метаверсэд анхаарлаа хандуулж хөгжлийн стратегиа энэ зүгт эргүүлж байна. Монгол шиг хөгжиж буй орон ч өндөр хөгжилтэй орнуудтай нэг гараанаас эхлэх боломж бий болж байна гэсэн үг. Энэ утгаараа “Gertoon Animation” ч дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр бэлдэж байгаа юм” хэмээн Ц.Бат- Оргил ирэх жилүүдийн зорилтоо тодорхой өгүүлэв. Үүний хүрээнд тэд “Мөнх Тунх” хүүхэлдэйн киноноос гадна насанд хүрэгчдэд зориулсан “Come at me Bro” анимэйшны төслийг эхлүүлжээ. Тус бүтээлээ монгол, англи хэлээр анхнаас нь олон улсын зах зээлд зориулан бүтээж буй аж. Дан ганц Монголын бус харин дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг Ц.Бат-Оргил “Монгол NFT”- тэй хамтран “Come at me Bro” хүүхэлдэйн киноны NFT- ийг гаргаж, олон нийтээс хөрөнгө оруулалт татсан. Ижил нэрт NFT гаргах үндсэн шалтгаануудын нэг нь зохиогчийн эрхийн асуудал бөгөөд зөвхөн тус токеныг эзэмшигчид “Gertoon Animation”-ы шинэ хүүхэлдэйн киног хүлээн авах боломжтой аж.

Дэлхийн анимэйшны зах зээлийн үнэлгээ 2030 он гэхэд 642.5 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд жилийн нийлмэл өсөлт нь 5.2 хувь орчим байна хэмээн “Precedence Research”-ийн судалгааны тайланд бичжээ. Анимэйшны салбарын хөгжил нь харилцаа холбоо болон телевизийн салбартай салшгүй холбоотой бөгөөд кино урлагт визуал эффект түгээмэл хэрэглэгдэх болсон нь өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа хэмээн “Precedence Research” тайлбарлалаа.

Ц.Бат-Оргил гадаад зах зээлд контентоо экспортлохын тулд нэн түрүүнд дотоодын анимэйшны салбарыг хөгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж буй. Тэрбээр салбарын хөгжилд тулгамдаж буй хамгийн том асуудал нь хөрөнгө оруулалт гэж харж байна. Мөн салбарт нь өрсөлдөөн дутагдаж, цөөн тоглогч байгаа нь хөгжлийн хурдыг сааруулж байгаа гэлээ. Түүнийхээр олон өрсөлдөгч гарч ирж, энэ өрсөлдөөний үр дүнд контентууд илүү чанартай болсноор хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, хөрөнгө оруулалтын хэмжээ ч өсөх боломжтой аж. Тэрбээр “Мөнх Тунх” анимэйшны үйлдвэрлэлийг цаашид тогтмол байлгах, спонсоруудаас хэт хамааралтай байдлыг арилгаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал, тус компани хүүхэлдэйн дүрүүдээ маркетингийн хэрэгсэл болгон борлуулж, орлогынх нь дийлэнх хувийг бүрдүүлж байна. Тэд дүрийн бизнесийн энэ жишгээр дотоодын контент үйлдвэрлэлийн зах зээлд шинэ жишгийг тогтоож буй юм. “Мөнх Тунх” анимэйшны баатруудын зурагтай найман нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагддаг бөгөөд цаашид 100 хувь өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргахаар зорин ажиллаж буй тухай Ц.Бат-Оргил ярив. Тэрбээр “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл ахуйн шаардлага хангасан байх нь хамгийн чухал бөгөөд дүрүүдээ худалдахдаа үүн дээр баталгаа гаргуулж, гэрээндээ ч нэмэлтээр тусгадаг” гэсэн юм.

А.САНАА

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
Урлагаар төлөвшүүлнэ…
Энтрепренер

Урлагаар төлөвшүүлнэ…

30/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist