Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг

Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Эмэгтэй энтрепренерүүдийн номын санд байх 8 ном
Share on FacebookShare on Twitter

Карьерын бүхий л шатанд явж буй нас насны эмэгтэй энтрепренерүүд, манлайлагчдын заавал унших хэрэгтэй шилдэг номуудаас танилцуулж байна.

1. “LEAN IN” – ШЕРИЛ САНДБЕРГ

“Facebook”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал асан, “Leanin.org”-ийн үүсгэн байгуулагч Шерил Сандбергийг “Time” сэтгүүл 2012 хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан байдаг. Тэрбээр 2010 онд “TEDTalk”-д эмэгтэйчүүдийн манлайллын тухай илтгэл тавьсны дараа дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг эмэгтэйчүүд өөрсдийн амжилт болон бүтэлгүйтлийн түүхээ хуваалцсан нь түүнд “Lean In” номоо бичих урам зоригийг өгсөн аж. Шерил Сандберг анхны номондоо хэрхэн өөрийн хил хязгаарыг эвдэж, хүмүүсийн төсөөллөөс давж чадсан тухайгаа бичсэн бөгөөд энэхүү ном нь энтрепренер гэлтгүй эмэгтэй хүн бүрийн зайлшгүй унших номын жагсаалтад багтдаг юм.

 

RELATED STORIES

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022

2. “SHARK TALES”- БАРБАРА КОРКОРАН

Бизнесийн гараагаа эхлүүлж буй эмэгтэй хүн бүрийн зайлшгүй унших ёстой номын нэг. Зохиолч Барбара Коркоран найз залуугаасаа 1,000 ам.доллар зээлэн, Нью-Йорк хотод үл хөдлөх хөрөнгө борлуулалтын өөрийн бяцхан оффисоо нээж буйгаар тус ном эхэлнэ. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрчүүд ноёрхож байсан үед хэрхэн өөрийн байр суурийг эзэлж, зургаан тэрбум ам.доллараар үнэлэгдэх бизнес босгосон талаараа тус номондоо дэлгэрэнгүй өгүүлдэг аж. “Shark Tales”-ийг уншсаны дараа та “Тэр хийж чадсан юм бол яагаад би чадахгүй гэж” хэмээн бодно гэдэгт итгэлтэй байна.

 

3. “GIRL ON FIRE” – КАРА ЭЛВИЛЛ ЛЕЙБА

Бизнесийн ертөнц асар хурдацтайгаар өөрчлөгдөж буй энэ үед эмэгтэй энтрепренерүүд уламжлалт сэтгэлгээ, хайрцагласан дүрэм журмаас илүүтэйгээр өөрсдийн зөн совин, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн мөрөөдлөө биелүүлэх боломжтой болжээ. Тус ном нь уламжлалт байдал, дүрэм, журамд захирагдахаас залхсан эмэгтэй хүн бүрд зориулагдсан гэж хэлж болно. Зохиолч Кара Элвилл Лейба нь манлайлагч эмэгтэй бөгөөд хэн нэгэн чамайг анзаарахыг хүлээж суухынхаа оронд өөрийн дүрмийг зохиож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийж бүтээхийг энэхүү номоороо уриалжээ.

 

4. “DIGITAL GODDESS” – ВИКТОРИЯ МОНТГОМЕРИ БРАУН

Өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гарааны бизнес эхлүүлэх болсон ч тэдний хувьд тоглоомын талбай нь үргэлж шударга, таамаглаж болохуйц байдаггүй. Хөрөнгө оруулалт татах, бизнес уулзалт хийх зэрэг эмэгтэй энтрепренерүүдэд тулгамддаг түгээмэл асуудлын тухай өгүүлэхийн зэрэгцээ хамтрагчтайгаа хэрхэн тохиролцох зэрэг энгийн асуултад ч хариулт өгөх болно. Мултимедия веб портал “Big Think”-ийг үүсгэн байгуулагч Виктория Монтгомеригийн түүх бүх насны энтрепренер эмэгтэйчүүдэд зориулагдсан аж.

 

 

5. “THRIVE” – АРИАННА ХАФФИНГТОН

Уг номын зохиолч Арианна Хаффингтон нь асар хурдан хөгжиж буй “Huffington Post Media Group”-ийн ерөнхийлөгч, ерөнхий эрхлэгч бөгөөд өнөө цагийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Уламжлалт хэмжүүрээр бол эргэлзээгүй амжилттай яваа эмэгтэй гэж хэлж болно. Гэвч стресс, нойргүйдэл, хэт ачааллаас үүдэн эрүүл мэндийн асуудлууд гарч эхлэхэд тэрбээр “Энэ үнэхээр амжилт мөн үү?” хэмээн өөрөөсөө асууж, өөрийн амьдралын үнэ цэнийг эргэн харах болжээ. Тус номоороо дамжуулан зохиолч ажил, амьдрал, сэтгэлгээний өөрчлөлтөд таныг хөтөлнө.

 

6. “DEAR FEMALE FOUNDER” – ЛУ ЛИ

Топ энтрепренер гэхээр хүн бүрийн бодолд Ричард Брансон, Илон Маск, Марк Закерберг ордог. Гэвч тэдгээртэй зэрэгцэн амжилттай яваа эмэгтэйчүүдийн тухай асуувал чухам хэнийг онцлон хэлэх вэ? Тэгвэл тус номонд нэг тэрбум ам.долларын ашиг орлоготой 66 эмэгтэй энтрепренерийн туулсан замнал хийгээд шинэ үеийнхэнд өгөх зөвлөмжийг багтаажээ. Тэдний зарим нь хэвлэл мэдээллийн салбараас төрөн гарч, аль хэдийн олны танил болсон бол заримынх нь тухай та сонсож ч байгаагүй гэдэгт итгэлтэй байна. “Dear Female Founder” ном “Амжилттай яваа эмэгтэй энтрепренер болон хөрөнгө оруулагчид хойч үедээ зориулан захидал бичвэл тэр нь юун тухай байх вэ?” хэмээх цор ганц асуултын хариултад суурилсан аж.

 

7. “THE MOMENT OF LIFT” – МЕЛИНДА ГЭЙТС

“Bill and Melinda Gates Foundation” –ы хүрээнд хандив, тусламжийн үйл хэрэгт 20 гаруй жил биечлэн оролцохдоо Мелинда Гэйтс нийгмийг сайжруулахын тулд эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон гэдэг. Олон жилийн турш Билл Гэйтсийн арын албаны ажлыг зохицуулдаг байсан тэрбээр хэрхэн дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй болсон тухай энэхүү номонд өгүүлнэ. Түүнчлэн зохиолч тус номоороо дамжуулан эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлж, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангахыг уриалдаг.

 

 

8. “#GIRLBOSS” – СОФИЯ АМОРУСО

Зохиолч София Аморусо өсвөр насаа замын унаа, хогийн цэг орчмоор эргэлдэн өнгөрүүлсээр 22 насандаа сургуулиа хаясан, дампуурлын ирмэгт тулсан нэгэн болж хувирсан байв. Тэрбээр амь зогоохын тулд урлагийн сургуулийн зааланд үнэмлэх шалгагч хийж байх үедээ “Ebay”-д хуучин хувцас зарж эхэлсэн нь түүний амьдралыг өөрчилжээ. Софияг өөр ямар ч босстой харьцуулах боломжгүй. Түүнийхээр амжилт бол төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээр хэмжигдэхгүй, харин өөрийн мэдрэмждээ хөтлөгдөн амжилтын зам харгуйг бий болгох, өөрийн дүрмийг зохиоход орших аж.

Bat-Ochir

Related Posts

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга
Амьдралын хэв маяг

Хямрал дундаас боломжийг олж харах гурван арга

28/06/2022
Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ
Амьдралын хэв маяг

Амьдрахад хамгийн таатай хотуудын 2022 оны жагсаалт гарчээ

27/06/2022
100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх
Амьдралын хэв маяг

100 жилийн турш хүчирхэг хүмүүсийн гоёл болсон “Cartier Tank” цагны түүх

23/06/2022
Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга
Амьдралын хэв маяг

Ажлын стрессээс ангижрах шалгарсан гурван арга

22/06/2022
Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном
Амьдралын хэв маяг

Тэрбумтан Билл Гейтсийн энэ зун танд санал болгож буй 5 ном

17/06/2022
Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв
Амьдралын хэв маяг

Дэлхийн хамгийн тайван орнуудын эрэмбэд Монгол улс 42 дугаарт бичигдэв

16/06/2022
Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5
Амьдралын хэв маяг

Монголд хэвлэгдэн худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #5

25/05/2022
Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2
Амьдралын хэв маяг

Монголд худалдаалагдаж буй бизнесийн шилдэг номууд #2

13/05/2022
Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд
Амьдралын хэв маяг

Эрчүүдэд төгс сонголт болох шилдэг ухаалаг цагнууд

06/05/2022
“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд
Амьдралын хэв маяг

“Met Gala 2022” цэнгүүний онцлох гоёлууд

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist