“Forbes”-ийн 2022 оны тэрбумтнуудын эрэмбэд Итали улсаас 52 эрхэм багтжээ. Сонсголын аппаратын үйлдвэрлэлээр амжилтад хүрсэн Сюзан Карол Холланд тэргүүтэй зургаан шинэ тэрбумтан энэ жил тус улсаас төрөн гарсан байна. Итали тэрбумтнуудын нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2021 оныхоос (204.5 тэрбум ам.доллар) бага зэрэг буурч 194.5 тэрбум ам.доллараар тоологдов. Харин Nutella, Tic Tac, Kinder зэрэг амттангуудаар алдаршсан “Ferrero” хаант улсын эзэн Стефано Ферреро 36.2 тэрбумын хөрөнгөөр энэ жил улсдаа дахин тэргүүлжээ. Түүнчлэн Armani, Prada, Ferrari зэрэг та бидний танил брэндүүдийн эзэд эхний арван байрт багтаж чаджээ.
Хөрөнгийн хэмжээг 2022 оны зургаадугаар сарын 7-ны байдлаар тооцов.