Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

87 насандаа хэрхэн тэрбумтан болох вэ?

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
87 насандаа хэрхэн тэрбумтан болох вэ?
Share on FacebookShare on Twitter

Жузеппе Криппа 60 настайдаа ажлаасаа гарангуутаа бичил чипийн ажиллагааг шалгадаг төхөөрөмж хийж эхэлжээ. Өнгөрөгч хоёрдугаар сард Apple, Samsung зэрэг үйлчлүүлэгчтэй түүний Technoprobe компани эцэст нь хувьцаагаа нээлттэй арилжаалсан юм.

1995 онд Франц-Италийн хамтарсан бичил чип үйлдвэрлэгч “STMicroelectronics” компанийн зүгээс Жузеппе Криппад өөрийн хүслээр цомхотголд хамрагдах санал тавьжээ. Криппа түүнийг зөвшөөрснөөр тус компани дахь 35 жилийн карьераа дуусгавар болгосон байна. Тухайн үед 60 хүрч байсан тэрбээр амар тайван тэтгэвэрт гарахын оронд өөрийн гэсэн компанитай болох боломжийг шүүрэн авчээ.

Ингээд тэрбээр Миланы ойролцоох жижигхэн хотод “Technoprobe” компанийг байгуулж,  бичил чипт шууд залгаад тест хийдэг бичил зүүнүүд бүхий картыг үйлдвэрлэх болов. Сонирхолтой нь эхний 15 жилдээ тэрбээр бүтээгдэхүүнийхээ ихэнхийг хуучин ажил олгогчдоо борлуулсан аж.

“Тэр маш бүтээлч нэгэн. Тухайн үед шалгагч картыг засуулахын тулд Америк руу явуулаад хоёр долоо хоног хүлээх хэрэгтэй байв. Харин тэр гал тогоондоо картыг хийчихдэг болсон” хэмээн Technoprobe-ийн гүйцэтгэх захирал, Криппагийн зээ дүү Стефано Феличи өгүүлэв.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Байгуулагдсанаасаа хойш хорин долоон жилийн дараа Technoprobe шалгагч картны дэлхийн хамгийн том хоёр компанийн нэг нь болжээ. Тус компани Apple, Qualcomm, Samsung, Nvidia гэсэн технологийн аваргууд, мөн AMD, Intel, TSMC зэрэг хагас дамжуулагчийн үйлдвэрлэгчдийг шалгагч картаар хангаж байна.

Орчин үеийн хагас дамжуулагч нь маш төвөгтэй бүтэцтэй тул чип болгонд тусад нь шалгагч карт бүтээж, аливаа согог байгаа эсэхийг нягталдаг. Картаар шалгаж, асуудал байвал зассаны дараа чипийг саадгүй бөөнөөр нь үйлдвэрлэж, сүүлийн үеийн гар утас, компьютер, цахилгаан машин руу илгээдэг байна. 

Өнгөрсөн жил Technoprobe гол өрсөлдөгч болох Калифорнид төвтэй FormFactor-ийг гүйцэн түрүүлж чаджээ. Тус фирм 2021 онд 446 сая долларын орлого олж, 136 сая долларын цэвэр ашигтай ажилласан нь “FormFactor”-ийн ижил бизнес дэх 436 сая долларын борлуулалтаас давсан байна. 

Криппагийн хүү нь ТУЗ-ийн дарга хийж, нагац дүү нь гүйцэтгэх захирлаар ажилладаг Technoprobe хоёрдугаар сард Миланы хөрөнгийн бирж дээр IPO гаргасан нь дээрх өсөлтөд гол түлхэц болжээ. Үүний үр дүнд өдгөө 87 настай, 2017 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн ч компанийнхаа 75 хувийг эзэмшсээр буй Криппагийн хөрөнгө 4 тэрбум гаруй ам.долларт хүрч, Италийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болсон байна. 

Амжилтад хүрэхэд хэзээ ч оройтдоггүйг батлан харуулсан түүний өнгөрсөн амьдралын талаар товчхон өгүүлье. 1935 онд Миланаас зүүн хойшоо орших жижиг хотод төрсөн түүний бага нас дэлхийн хоёрдугаар дайны галын дунд өнгөрчээ. 

Дайны дараа Криппа ойролцоох Бергамо дахь техникийн ахлах сургуулийг төгсөөд “Breda” инженерийн фирмд анхны ажилдаа орсон байна. 1960 онд буюу 25 настайдаа сонин дээр гарсан зарыг хараад хагас дамжуулагчийн SGS фирмд ажиллаж эхэлснээр бичил чипийн ертөнцөд анх хөл тавьжээ.

1962 онд SGS Криппаг Цахиурын хөндий дэх “Fairchild Semiconductor” компани руу илгээж, тэдний шинэ технологийг судлаад эх орондоо авчрах даалгавар өгчээ. Тэрбээр дараа жил нь Италид буцаж ирээд Европ дахь анхны цахиур транзисторын үйлдвэрлэлийг эхлүүлэхэд гол хувь нэмрийг оруулсан байна. 

SGS-д олон арван жилийг өнгөрөөсний дараа Криппа хөдөө гэрийнхээ гал тогоонд шалгагч карт хийхээр оролдож эхэлжээ. Компани нь бүх шалгагч картаа Америкаас захиалж авдаг байсан тул тэрбээр зах зээлийн томоохон бөгөөд ховорхон боломжийг олж харсан нь энэ юм. Удалгүй тухайн үед 19-тэй байсан хүүтэйгээ хамтарч, микроскоп, метал зүсэгч зэрэг хэрэгцээтэй багаж худалдан аваад гэрийнхээ граж, дээврийн хонгил, подвалийг суллан үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна. 

Ийнхүү 1995 онд тэтгэврийн насандаа хүрсэн Криппа компаниа орхих болсноор дээрх амжилтын түүх эхэлсэн аж.

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist