Нүүрстөрөгчийн ялгаруулалтын хязгаарыг тогтоох, алсдаа бүрэн тэглэх үндэсний зорилтыг хэрэгжүүлэх хүчин чармайлтын хүрээнд Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2021-2025 оны хугацаанд тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг эзлэхийг CGTN агентлаг мэдээлжээ.
Урд хөршийн эдийн засгийн бодлогын гол тодорхойлогч Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо тэргүүтэй Хятадын засгийн харьяа 9 байгууллага хамтран өнгөрөгч лхагва гарагт дээрх төлөвлөгөөг баталсан байна. Тодруулбал тус улсын 14-р таван жилийн төлөвлөгөөний үед буюу 2021-2025 оны хооронд сэргээгдэх эх үүсвэр бүхий цахилгаан эрчим хүчний нэг жилийн үйлдвэрлэлийн хэмжээг 3.3 их наяд кВт.цагт хүргэж, нүүрсний хэрэглээг тэрбум тонноор хэмнэх аж.
Мөн тус төлөвлөгөөнд салхи, нар, биомасс, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн стратегийг тусгасны зэрэгцээ химийн үйлдвэрлэл, нүүрс олборлолт, тээврийн салбарт ногоон устөрөгчийн хэрэглээг дэмжсэн байна.
Цэвэр эрчим хүчний хөгжилд тус дэм үзүүлэхийн тулд Хятад улс агуулах байгууламжуудын бүтээн байгуулалтыг түргэтгэж, эрчим хүчний сүлжээгээ ухаалаг функцтэй болгох хэрэгтэйг мөн дурджээ.