Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Forbes Women

“Forbes Mongolia Women’s Summit” – Шилдэг эмэгтэй манлайлагчдын нэгээр Б.Солонго тодров

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
“Forbes Mongolia Women’s Summit” – Шилдэг эмэгтэй манлайлагчдын нэгээр Б.Солонго тодров
Share on FacebookShare on Twitter

RELATED STORIES

No Content Available

“Forbes Mongolia” сэтгүүлээс хоёр дахь удаа зохион байгуулсан “Forbes Mongolia Women’s
Summit 2022” чуулганы ёслолын хүлээн авалтын үеэр салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан түүчээлж, шинэ санаа санаачилга нэвтрүүлэн амжилт гаргаж буй эмэгтэй манлайлагчдыг тодруулсан билээ. Тэгвэл “ELF” сургуулиудын хамтран үүсгэн байгуулагч Батсуурийн Солонго тус арга хэмжээний “Уншигчдын нэрэмжит” шагналын эзнээр тодорч, “Forbes Mongolia” сэтгүүлийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс цомоо гардаж авсан юм.

Хатагтай Б.Солонго нь Ерөнхий боловсрол олгох уламжлалт танхимын сургалтын системийг технологийн тусламжтайгаар өөрчлөн, боловсролын салбарт инновацыг идэвхтэй өрнүүлж байгаа бөгөөд “ELF” сургуулиудаараа дамжуулан 1,000 орчим хүүхдийн суралцах, хөгжих ээлтэй орчныг бүрдүүлж дэлхийн боловсролын чиг хандлагад нийцсэн сургалтын шинэ арга барилаар боловсролыг хүртээмжтэй олгож байна.

Б.Солонго нь зургаан салбарын 12 компанийн бүрдүүлж буй 240 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “ELF” группийн удирдлагын багт ажиллахаас гадна 2015 оноос хойш боловсролын салбарт тууштай ажиллаж байна. Түүний удирдаж буй Эко гэр цэцэрлэг, “ELF” сургуулиуд нь академик мэдлэгээс гадна цаг тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд бэлтгэгдсэн хөрвөх чадвартай, ирээдүйн хүчирхэг иргэдийг бэлтгэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. “ELF” сургуулиуд нь өөрсдийн хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөрийг технологитой хослуулан дэлхийн хүн амын нэг хувь нь л авч чаддаг элит боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгохоор зорьж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд дэргэдээ “Tomujin”, “Digital”, “Tiny”, “Elf Hearts”, “TASS” зэрэг технологид суурилсан боловсролын платформыг хөгжүүлж, үүнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Ирээдүйн хүчирхэг иргэдийг бэлтгэх хүсэлтэй түүний багт 350 орчим хүн ажиллаж байгаагийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Түүнчлэн “ELF” сургууль нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сурах чин хүсэл эрмэлзэлтэй, авьяас чадвартай сурагчдадаа жил бүр тэтгэлэг олгодог бөгөөд зөвхөн 2021-2022 оны хичээлийн жилд арван тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгоод байна.

Bat-Ochir

Related Posts

No Content Available
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist