Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Мөнгө

Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Өөрийнхөө үнэлгээг $320 саяд хүргэсэн Дуэйн Жонсон
Share on FacebookShare on Twitter

Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийн нэг болоод чамгүй удаж буй Дуэйн Жонсон өөрийгөө маркетингийн суваг болгон хувиргаснаар хөрөнгөө сая саяар нь нэмэгдүүлэх шинэ гарцтай болжээ.

Өдгөө 50 настай, мэргэжлийн зодооны тамирчин асан Жонсон цог хийморьтой, дур булаам байдлаа ашиглаж Холливудын хамгийн өндөр үнэлгээтэй од болон гялалзав. Энэ жил тэрбээр шинэ кинонууд болон өөрийн нэрийн “Teremana” текила брэндээс 270 сая ам.долларын орлого олж “Forbes”-ийн хамгийн өндөр ашиг орлоготой энтертейнерүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.

“Нэн тэргүүний зорилго маань эх дэлхийдээ ямар нэг зүйл бүтээх юм” хэмээн Жонсон өгүүлэв. Өөрөөр хэлбэл, хаа сайгүй оршин тогтнох чадвар юм. Уран сайхны киноноос гадна түүнд “HBO” сувгаар цацдаг алдарт “Ballers” цуврал бий. Мөн нийгмийн сүлжээг хамгийн оновчтой байдлаар ашиглаж байгаагийн нэг жишээ бол тэрбээр аялж байх зуураа, ихэвчлэн дасгал хийх үеэрээ iPhone гар утсаараа дамжуулж “Instagram” дахь 314 сая гаруй дагагчдадаа эрч хүч, урам зориг өгсөн бичлэгийг хүргэдэг. Тэрчлэн “Twitter”-ийн 16 сая, “Facebook”-ийн 59 сая дагагчдадаа киноны трэйлер танилцуулах, уулзалт хурал хийж буйгаа үзүүлэх, хоолны дэглэмээ эвдэж өөрийгөө бялуугаар баярлуулж буйгаа хуваалцах зэрэг бүхий л үйлдлээ янз бүрийн сонирхолтой тайлбартайгаар нийтэлж, сая сая дагагчийн талархлыг хүлээнэ.

Өдгөө тэрбээр дижитал ертөнц дэх нэр хүндээ ашиглан орлогын цоо шинэ эх үүсвэртэй болжээ.  Шинэ киноны өндөр дүнтэй урьдчилгаа, студийн орлого зэргээс гадна Жонсон нийгмийн сүлжээгээрээ сурталчлах өөрийнхөө оролцсон кино бүрээс долоон оронтой тоогоор илэрхийлэгдэх төлбөр шаардаж буй аж.

RELATED STORIES

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022

Өөрөөр хэлбэл, студиуд зурагтын сурталчилгаа, зарлалын самбар зэрэгт зарцуулах мөнгөө шинэ төрлийн маркетингийн төлбөртэй үйлчилгээнд зарцуулж, илүү үр дүнд хүрэх боломжтой боллоо.

“Кино сурталчлах хамгийн оновчтой суваг нийгмийн сүлжээ болоод байна. Би дэлхий даяар үзэгчтэй өөрийн гэсэн нийгмийн сүлжээ бүтээсэн. Миний хүргэж буй мэдээлэл тэдний хувьд үнэ цэнэтэй байдаг” гэж Жонсон өгүүлэв.

Мэдээж Жонсон ток шоунд уригдах, хэвлэлийн бага хурал хийх гэх мэт аливаа одуудаас шаардагдах сурталчилгааны үүрэгт ажлаа хийсээр (жинхэнэ ашиг, орлогыг кино театруудаар борлогдох тасалбарын тоо бүрдүүлдэг учир) байгаа ч нийгмийн сүлжээний сувгууд бол тусдаа төлбөртэй, тусдаа платформ гэдгийг батлах замаар Холливудын ертөнцөд жишиг тогтоохыг зорьж байна.

Одоогийн байдлаар студиуд Рокийн энэхүү саналыг хүлээн зөвшөөрөөд байна. Томоохон хэмжээний киноны сурталчилгаанд тэд 150 сая ам.доллар давуулан төлөхөд бэлэн байгаа ч амжилтад хүрэх баталгаагүй юм. Студиуд илүү үр дүнтэй, хямд аргаар шинэ киногоо сурталчлах боломжийг өндөр зэрэглэлийн жүжигчдийн шүтэн бишрэгчид ийнхүү бүрдүүлж байна.

“Нийгмийн сүлжээний ачаар одууд хүчирхэгжиж байна” хэмээн “ComScore”-ийн медиа салбарын ахлах шинжээч Пол Дергарабедиан онцлов.

Дашрамд дурдахад, кино студиуд нийгмийн сүлжээг тандах байдлаар жүжигчдээ сонгох арга барил ажиглагдах болжээ.

Харин Жонсон энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй. Тэрбээр аав, өвөө хоёрынхоо адил зодооны урлагаар хичээллэж, мэргэжлийн тамирчин болсон төдийгүй аавынхаа дэвжээний нэр “Роки Жонсон”-оос санаа аван өөрийгөө “Рок” хэмээн нэрлэсэн нь түүний гаднах төрх, зан чанарыг бүрэн илэрхийлдэг билээ.

2000 онд тэрбээр “Saturday Night Live” шоунд оролцож, “Universal” студийн удирдлагын анхааралд өртсөнөөр “The Mummy Returns” кинонд тоглосон түүхтэй. Түүний ур чадварыг өндрөөр үнэлсэн “Universal”-ийнхан “The Scorpion King” хэмээх бяцхан дүрийг нь бүтэн кино болгожээ. 60 сая ам.долларын төсөвтэй бүтсэн уг кино дэлхий хэмжээнд 165 сая ам.долларын орлого олсон юм.

Хэд хэдэн адал явдалт, мөн гэр бүлийн гурван кинонд (үүний тоонд “Tooth Fairy” багтана) тоглосныхоо дараа Рок булчин шөрмөсөө улам хөгжүүлэх замаар карьераа өгсөж, шүтэн бишрэгчдийнхээ суурийг тавьжээ. “Би нохой зодооноор хичээллэж байхдаа үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж сурсан. Нэн тэргүүнд үзэгчдийн хүсэл, шаардлагыг анхаарах хэрэгтэй. Тэд юу хүсэж байна, ямар аргаар тэднийг сэтгэл хангалуун үлдээх вэ гэх мэт” гэж тэрбээр тайлбарлав.

Түүний баримталдаг “үзэгчдэд хүссэнийг нь өг” философи Оскарын шагнал дагуулахгүй ч, киноны тасалбарыг хэдэн тэрбум ам.доллараар нь борлуулахад тодорхой хэмжээнд нөлөөлсөөр байгаа юм. Шинжээчдийн үзэж буйгаар Жонсон эрэгтэй, эмэгтэй, 25-аас дээш болон 25-аас доош насныхан гэх бүх сегментийн таашаалд нийцдэг аж. Харин студиудын хувьд тэрбээр Хойд Америкийн кино театруудаас ашиг хүртэх хамгийн найдвартай хөрөнгө оруулалт юм. Тэрчлэн хилийн чанадад киногоо борлуулах онцгой давуу тал түүнд бий (түүний нийт орлогын 64 хувийг гадны үзэгчид бүрдүүлдэг). Самоа, Африк-Америкийн эрлийз гарал нь Жонсонд олон угсаатан холилдсон мэт төрхийг бэлэглэсэн учраас дэлхийн хаана ч түүнийг уугуул иргэнээ мэд дотно хүлээн авдаг аж.

Тэрбээр амжилтаа ахиулах тусам бизнесийн ертөнцөд хүч түрэн тоглосоор байв. Есөн жилийн өмнө Жонсон хуучин эхнэр, менежер Дэни Гарсиягийн хамт “Рок” хэмээх дүрийг жүжигчнээс бизнесийн нэгж болгон хувиргах зорилгоор “Seven Bucks Production”-ийг байгуулсан билээ. Жонсоныг кинонд тоглох үеэр найман хүний бүрэлдэхүүнтэй “Seven Bucks”-ийн бүтээлч продакшн түүний хэлэх үгийг бэлтгэхээс авахуулаад бүтээлийг олон нийтэд танилцуулах сурталчилгааны ажлыг гүйцэтгэх гэх мэт деталь бүрийг нь хариуцан хийдэг. Тэрчлэн уг компани “YouTube” дээр өөрийн гэсэн сувагтай бөгөөд Жонсоны нийгмийн сүлжээний платформуудад зориулж гар утасны контент боловсруулдаг аж.

“Түүний үлдээсэн том ул мөр бидний ажилд нэмэр болдог. Манайхан бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг” хэмээн “Seven Buck Production”-ийн үйл ажиллагааг хариуцахын зэрэгцээ хүний нөөцийн компани ажиллуулдаг, санхүүгийн менежер асан Гарсия өгүүлж байна. Эдгээрийн ачаар Жонсон “Apple”, “Ford” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. “Seven Bucks Production”-ийнхан “Droga5”-ийн хуучин удирдлагатай хамтран “Under Armour”-ийн сурталчилгаат ажлын хүрээнд бэлэн хувцас, чихэвчний “Project Rock” брэндийг үүсгэжээ.

Тэрбээр Канадын хөлбөмбөгийн лигээс хасагдсаныхаа дараахан 1995 оны аравдугаар сард Тампа хотод халаасандаа долоохон доллартай ирж байснаа санагалзаж, продакшндаа “Seven Bucks” нэрийг хошин байдлаар өгчээ.

Тэрбээр “надад тавт, нэгтийн дэвсгэрт тус бүр нэг, хэдэн ширхэг задгай цент л байсан. Бүхэлд нь долоон доллар гээд тооцчихсон юм” хэмээн өөрт байсан нийт хөрөнгөө дурсаж, түүнийгээ өөдрөг үзэл гэж тайлбарлав.

Харин өдгөө түүний нийт хөрөнгө 320 сая ам.долларт дөхжээ. “‘Disney’-ийн гүйцэтгэх захирал Боб Айгерыг хараад би ‘Хэрвээ чи дэлхийн түвшинд, зөв зохистой зүйл хийх гэж буй бол арав, магадгүй хорь, түүнээс ч олон жил шаардагдана гэдгийг ойлгосон” гэж Жонсон өгүүлж байна. Хорин жилийн дараах Рокийг хэрхэн төсөөлж байна вэ гэсэн асуултад тэрбээр “Хязгааргүй” хэмээн хариуллаа.

Bat-Ochir

Related Posts

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?
Мөнгө

Хөгжлийн түлхүүр хаана гээгдэв?

23/06/2022
“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан
Мөнгө

“Whatsapp”-ийн Брайан Актон $850 саяыг хаясан шалтгаан

07/06/2022
2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин
Мөнгө

2022 оны хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

19/05/2022
“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд
Мөнгө

“YouTube” болон “TikTok”-ийн хамгийн их орлоготой инфлюнсерүүд

16/05/2022
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд
Мөнгө

Дэлхийн хамгийн их ашиг орлоготой энтертэйнерүүд

11/05/2022
Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд
Мөнгө

Нас барсан ч орлого нь буураагүй саятнууд

09/05/2022
Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой
Мөнгө

Чинээлэг хүмүүсийн хөрөнгөөс нь биш зээлээс нь татвар авах ёстой

06/05/2022
Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв
Мөнгө

Канад улс “Twitter”, “Facebook”-ийг орлогынхоо тодорхой хувийг хэвлэл мэдээллийн салбарт олгох ёстой гэж үзэв

07/04/2022
Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо
Мөнгө

Доллараар төлөх бондын төлбөрийг нь зогсоосноор ОХУ дефолт зарлах эрсдэлд улам ойртлоо

06/04/2022
Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Инновац

Өмнөд Солонгосын SK групп хагас дамжуулагч үйлдвэрлэлд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

01/04/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist