Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Амьдралын хэв маяг Машин

“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
“Ирээдүй рүү буцсан нь” киноны алдарт DeLorean машин цахилгаан хөдөлгүүртэйгээр эргэн иржээ
Share on FacebookShare on Twitter

1985 онд гарсан “Ирээдүй рүү буцсан нь” кино тухайн үед татан буугдаад байсан “DeLorean Motor Company”-ийг авто ертөнцөд эргүүлэн авчирсны зэрэгцээ тэдний үйлдвэрлэсэн өргөгддөг хаалгатай спорт машиныг поп соёлын бэлгэ тэмдэг болгож байсан билээ. Тэгвэл өдгөө DMC нүүрстөрөгч ялгаруулдаггүй машинуудын “уралдаан”-д байр сууриа эзэлж, дээрх статусаа дахин олж авахыг хичээж байна.

Өдгөө Техас мужийн Сан-Антонио хотод шинэ эзэмшигчтэй болсон DMC компани “DeLorean” нэрийг авч явах дараагийн машин болох бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “Alpha 5”-ийг танилцуулжээ. “Дөчөөд жилийн турш дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст нөлөөлж, дурсамжид нь үлдэж чадсан брэндийг дахин шинэчилж, түүхэнд нь шинэ хуудсыг нээх боломж бидэнд ирсэн” хэмээн тус компанийн брэнд хариуцсан дэд захирал Нейло Харрис өгүүлжээ.

80-аад оны үед “DeLorean Motor Company” дээшээ нээгддэг хаалгатай седан загварын машиныг хөгжүүлж эхэлсэн боловч зах зээлд гаргахаасаа өмнө дампуурсан аж. Азаар “Ирээдүй рүү буцсан нь” киноны бүтээгчид тус машиныг зураг авалтад ашиглах санал тавьсан байна.

Шинэчлэгдсэн “DeLorean” нь анхны загварын ерөнхий хэлбэрийг хадгалж үлдсэн ч хэрэглээний тал дээр сайжруулалт хийж, хоёр байсан суудлын тоог дөрөв болгожээ. Үзүүлэлтийн хувьд 250 км/цаг хүртэл хурдлах боломжтой, гурван секундийн дотор 100 км/цагийн хурд авах чадалтайг компанийн зүгээс дурдсан байна. Түүнчлэн нэг цэнэглэлтээр 480 км зайг туулах 110 киловатт цагийн хүчин чадалтай батарейгаар тоноглогджээ. 

RELATED STORIES

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд

14/06/2022
“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

10/06/2022

“Alpha 5”-ийн үнийн мэдээллийг одоогоор дэлгээгүй байгаа ч өрсөлдөөн ихтэй, оролцогч олонтой зах зээл тус компанийг хүлээж байгаа нь тодорхой юм. Энэ наймдугаар сард Калифорнид “Pebble Beach Concours d’Elegance” арга хэмжээн дээр “Alpha 5”-ийн нээлтийг хийхээр төлөвлөжээ.

Bat-Ochir

Related Posts

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд
Машин

Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд санал болгох шилдэг автомашинууд

14/06/2022
“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ
Машин

“Nissan” компани Япончуудад зориулан хямд үнэтэй, жижиг хэмжээтэй “Sakura” машиныг танилцуулжээ

10/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist