Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

Алдаанаас төрсөн амжилтуудын түүх

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Алдаанаас төрсөн амжилтуудын түүх
Share on FacebookShare on Twitter

Амжилтад хүрэх тухай өгүүлэх бүрт бүтэлгүйтлийг амжилтад хүрэх нэг алхам хэмээн тайлбарладаг. Тэдний ч зөв юм. Гэвч мэдээллийн чанартай энэ хэдэн үгсийг уншаад өнгөрөх нь хангалтгүй. Энэхүү үгс бодит түүх, туршлагаар батлагдсан цагт л ид шидээ харуулна. Ингэснээр бүтэлгүйтлийн мөн чанарыг таньж, энэ нь чухамдаа амжилтын хаалгыг нээх түлхүүр болохыг ухаарах юм.

Хүмүүс ажил төрөл, гэр бүл, найз нөхөд гээд өдөр тутмын амьдралд дарагддаг тул үндсэн дүрмийг мартаж, ямар нэг зүйл санаснаар болохгүй тохиолдолд, ялангуяа бизнесийн харилцаанд тэрхүү таагүй мэдрэмжийг СҮЙРЭЛ гэж үздэг. Гэвч…

1. БИЛЛ ГЕЙТС – TRAF-O-DATA

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Нийт хөрөнгийн хэмжээ: $125 тэрбум

Зочин бүрт зориулсан дуу, дулаан, гэрэлтүүлгийн автомат тохируулагчтай, бүрэн компьютержсан, алдарт “Xanadu 2.0” (Билл Гейтсийн гэр) харшийн эзэн Билл Гейтс дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болохоосоо өмнө бүтэлгүй нэгэн бизнесмэн байв.

Бүтэлгүйтэл:

Түүний анхны компани “Traf-O-Data” замын хөдөлгөөний мэдээллийг боловсруулж, авто замын инженерүүдэд тайлан байдлаар хүргэх зорилготой байсан бол улмаар замын хөдөлгөөний урсгалыг оновчтой болгож, түгжрэлийг сааруулах чиглэлд өргөжив. Тус компанийн бүтээгдэхүүн “Traf-O-Data 8008” замын хяналтын камеруудын бичлэгийг уншиж, боловсруулдаг аж. Гейтс энэхүү төхөөрөмжөө анх орон нутгийн захиргаанд худалдах гэсэн боловч бүтээгүй хэмээн дурссан байдаг.

Сургамж:

Түүний хамтрагч Пол Аллен тус явдлыг дүгнэхдээ “‘Traf-O-Data’ хэдий амжилт олоогүй ч хэдхэн жилийн дараа ‘Microsoft’-ийг анхны бүтээгдэхүүнээ гаргахад нь дадлага болж өгсөн юм” гэв. Тэд бууж өгөөгүйн ачаар өдгөө “Microsoft” дэлхийн программ хангамжийн хамгийн том компани болжээ.

2. ЖЕЙМС ДАЙСОН – DYSON

Нийт хөрөнгийн хэмжээ: $7.9 тэрбум

Жеймс Дайсоны байгуулсан компани дэлхийн 50 гаруй оронд уутгүй тоос сорогч нийлүүлж байна. Энэ бизнес нь түүнийг тэрбумтан болгосон ч тэрбээр өдийг хүртэл тоймгүй олон удаа бүдэрч байв.

Бүтэлгүйтэл:

Үнэндээ Дайсон 5127 төрлийн тоос сорогчийн загвар гаргасан бөгөөд бүгдийг нь “амжилтгүй оролдлого” гэж нэрлэж болно. Тэрбээр 1993 онд “DCO1” брэндээ худалдаанд гаргах хүртэл 15 жилийн турш бүтээгдэхүүнээ хөгжүүлсээр байсан юм. Тус тоос сорогч нь циклон хуваалтын зарчмаар ажилладаг учраас хогны уут хэрэглэдэггүй. Маш их хүчин зүтгэл шаардсан тус инновацийн тухайд тэрбээр “Шантармаар үе олон байсан. Би 15 дахь загвараа гаргах үед гурав дахь хүүхэд минь мэндэлсэн. 2627 дахь загвар гарахад эхнэр бид хоёр санхүүгийн маш хүнд байдалд орсон байсан. Харин 3727 дахь загварыг бүтээх үед эхнэр маань өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд урлагийн хичээл зааж эхэлсэн. Хэцүү цаг үе байсан ч бүтэлгүйтэл бүхэн асуудлыг шийдэхэд алхам алхмаар ойртуулж байсан юм” гэв.

Сургамж:

Жинхэнэ зохион бүтээгчид хамгийн том бүтэлгүйтлүүдтэй нүүр тулсан байдаг. Энэ нь тэдний хувьд магтаал гэсэн үг. Бүтээхийн тулд эхлээд бүтэлгүйтэлтэй нүүр тулах хэрэгтэй. Харин жинхэнэ зохион бүтээгч хүн үүнийгээ “бүтэлгүйтэл” гэж нэрлэдэггүй. Томас Эдисоны алдарт эшлэлийг дурдвал “Би бүтэлгүйтээгүй. Зүгээр л 10,000 буруу зам олж нээсэн” гэсэн байдаг.

Тиймээс шинийг зохион бүтээж, амжилтад хүрэх нь амжилтгүй оролдлогуудаа аль өнцгөөс харж байгаагаас хамаарах болно.

3. СТИВ ЖОБС – APPLE

Нийт хөрөнгийн хэмжээ: $10.2 тэрбум

Стив Жобс бол “iPod”, “iPad”, “iPhone”, “MacBook” зэрэг дэлхийн хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээсэн суут энтрепренер. Манай цаг үеийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгч түүнийг технологийн ертөнцийн сэргэн мандалтын үеийн Да Винчи гэдгээр нь үүрд дурсах болно.

Бүтэлгүйтэл: 

“Apple”-ийн хөгжлийн зам үргэлж дардан байсангүй. “Lisa”-ийн талаар сонссон хүн тун цөөн байх. Стив хэний ч санаанд оромгүй уг бүтээлийн төлөө олон сая ам.доллар зарцуулсан юм.

1983 онд хамтрагч Стив Вознякийн хамт хамаг цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулан босгосон, “Apple”-ийн амжилтгүй, анхдагч хувилбар “Lisa” ердөө 100,000 ширхэг зарагджээ. Гэхдээ Стив Жобс өөрийн үүсгэн байгуулсан компаниас хөөгдсөн гол шалтгаан нь “Lisa”-ийн хөгжүүлэлтийн алдаа байсан юм.

“Бүтэлгүйтэл бол амжилтад хүрэх шат” гэх зарчмаар Жобс дахин компани байгуулахаар шийдсэн нь “Next” байв. Гэтэл бүтээгдэхүүний техникийн асуудлаас болж компанийн үйл ажиллагаа доголдов. Улмаар 1997 онд “Apple” компани “Next”-ийг худалдаж авахаар болж, Стив эхлэлийн цэгтээ эргэн иржээ.

Сургамж:

Олон бүтэлгүйтлээс сургамж авсан Жобс амжилтад хүрэхийн тулд урьд өмнөхөөсөө илүү тууштай хөдөлмөрлөх болов. “Үе дамжин оршин тогтносоор байх компани” байгуулах түүний мөрөөдөл яг л “‘Walt Disney’, ‘Hewlett and Packard’, ‘Intel’-ийг бүтээсэн хүмүүсийн адил” эцэст нь биеллээ олсон юм. Хэрэв Стив бууж өгсөн бол өнөөдөр дэлхий, технологийн ертөнц ямар байх байсан бол?

4. НИК ВУДМАН – FUNBUG

Нийт хөрөнгийн хэмжээ: $995 сая

Коллежид голдуу “B” үнэлгээ авдаг байсан тэрбээр серфингийн спортод улайран дурладаг байсан нь хичээлээс хөндийрөх шалтгаан болж байв. Ник тэрбумтан гэр бүлд төрөөгүй. Тэрбээр өдгөө өндөр амжилттай яваа “GoPro”-г үүсгэн байгуулахын өмнө, 2000-аад оны цахим хөөсрөлийн үеэр хоёр ч стартап байгуулаад алдсан түүхтэй.

Бүтэлгүйтэл:  

Ник анх залуу үеийнхэнд чиглэсэн, хямд үнэтэй электрон барааны жижиглэн худалдааны сайт “EmpowerAll.com”-ийг байгуулжээ. Ямар ч ашиг олоогүй уг сайт удалгүй хаагдсан боловч ирээдүйн тэрбумтныг бизнесийн ертөнцөөс холдуулалгүй, харин ч хурцалсан юм. Улмаар 1999 онд цахим маркетингийн компани “FunBug”-ийг байгуулав. Тус компани 2001 оныг хүртэл өсөлттэй ажиллаж байсан ч сурталчилж байсан компаниудаа ашиглаж байнгын хэрэглэгч татаж чадсангүй.

Ник “Forbes”-т өгсөн ярилцлагадаа “Хэн ч алдахыг хүсдэггүй. Хамгийн аймшигтай нь би хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг алдсан. Энэ нь намайг өөрөөсөө нэг зүйлийг асуухад хүргэсэн юм: Миний санаа үнэхээр оновчтой байж чаддаг уу?” хэмээн дурссан байдаг.

Сургамж: 

Ник хоёр дахь компаниа алдсаны дараа урт хугацааны серфинг аялал хийж тархиа сэргээв. Харин эргэж ирмэгцээ тамирчдад зориулсан камер бүтээх ажилдаа оржээ. Тийнхүү “GoPro” үүсэв. “Би “GoPro”-г үүсгэхдээ “FunBug”-ийн түүх давтагдах вий хэмээн маш их айсан тул илжиг шиг зүтгэсэн. Эхний том бүтэлгүйтлээс би үүнийг сурсан.”

Энэ удаа Ник уруудсангүй. “GoPro” түүнийг дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг, Америкийн хамгийн хурдан өсөлт үзүүлсэн камерын компанийн эзэн болгов.

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist