Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Share on FacebookShare on Twitter

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан далайн усны түвшин нэмэгдэж буй нь БНСУ-ын хоёр дахь том хотоос гадна тус улсын хамгийн том далайн боомтын үүргийг гүйцэтгэдэг Бусан хотын хувьд нэгэнт санаа зовоосон асуудал болжээ. 

Тэгвэл НҮБ-ын дэмжлэгийг авсан “Oceanix Busan” компани “Bjarke Ingels Grou” “Samoo Architects & Engineers” гэсэн архитектурын фирмүүдтэй хамтран байгаль орчинд ээлтэй, далайн усан дээр байрлалтай хотын дизайныг танилцуулсан байна. Тус хот нь нийт 6.27 га талбай бүхий хоорондоо холбогдсон хөвөгч хавтангуудаас бүрдэх бөгөөд эрчим хүч, цэвэр ус, хүнсний хэрэгцээгээ 100 хувь дотроосоо хангах боломжтой аж. 

Хөвдөг хотын төслийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-нд НҮБ-ын төв байранд танилцуулсан бөгөөд 2025 он гэхэд бүтээн байгуулалтыг дуусгахаар төлөвлөсөн байна. 

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Дээрээсээ зөгийн үүр мэт харагдах хавтангуудыг цементээр дотроо хөндий бүтэцтэй хийх тул барилгын жинг хангалттай тэсвэрлэж чадах юм байна. Түүнчлэн доторх орон зайг нь эрчим хүч нөөцлөх болон хог хаягдлын менежментийн зорилгоор ашиглах аж.

Хөвөгч хавтангууд далайн ёроолд бэхэлгээтэй байх тул хэвтээ чиглэлд хөдлөхгүй. Харин усны түвшнийг даган дээш доош хөдлөх тул нэг ёсондоо үер, цунамигийн аюулгүй болохыг “Oceanix”-ийн ахлах инженер Маттео Пьетробилли өгүүлжээ. 

Уг төслийн өөр нэг зорилго нь шинэ хотын доор шүрэн хад ургуулж, далайн экосистемийг бий болгох явдал юм. Тодруулбал хавтангуудын ёроолд суурилуулсан төмөр тулгуурт усны урсгалаар ирсэн эрдэс бодис хуримтлагдаж, яваандаа шохойн чулуун давхарга үүссэнээр шүрэн хадын ургалт, өсөлтийн төгс орчин бүрдэх юм.

Хөвөгч хотыг эхэндээ 12 мянган оршин суугчтай байхаар загварчилжээ. Гэхдээ хавтангууд нь модуляр бүтэцтэй тул 100 мянга хүртэлх иргэдийг багтаах хэмжээнд өргөжүүлэх боломжтой юм байна. 

Байршлын хувьд тус хот аж үйлдвэрлэл, худалдааны төв Бусан хотын дэргэд орших ч цахилгаан, усны хэрэглээ, хог хаягдлын менежментийг эх газраас бус дотроосоо хангадаг байхаар төлөвлөжээ. Ихэнх барилгууд нарны зай хураагууртай байхын зэрэгцээ орчин үеийн фермийн аж ахуйд зориулсан тусдаа хавтангуудыг босгох аж. 

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр
Инновац

NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр

20/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist