Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Урлагаар төлөвшүүлнэ…

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Урлагаар төлөвшүүлнэ…
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд урлагаар дамжуулан мэдлэг, боловсрол олгоход онцгой анхаарал хандуулж буй “On’n Off” продакшн монгол бахархлыг сэргээх зорилгоор түүхэн сэдэвт уран сайхны кино төслийг эхлүүлжээ.

“On’n Off” продакшны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж буй Т.Нансалмаа хатагтай багын л “Яагаад?” гэх асуултаар эмээ өвөөгөө “булдаг” сониуч хүүхэд байж. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд МУИС-ийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон бөгөөд оюутан ахуйдаа ч шинийг эрэлхийлэгч байдлаараа ялгарч, Монголын анхны загварын сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан түүхтэй. Түүний ажлын гараа фм радиогийн сэтгүүлчээс эхлэн, удалгүй “Фм 107.5”-ийг удирдаж, “25-р суваг” телевизийн “1х1” нэвтрүүлгийг хөтлөх болсон ч хувь хүний мөн чанарт улс төр хийгээд эдийн засгийн сэдвүүд хүнд тусдаг байсан хэмээн Т.Нансалмаа хэлсэн юм.

Тэрбээр “Хүн эзэмшсэн мэргэжил, хийж буй ажилдаа эзэн нь байх ёстой” гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд үүнийгээ ч олон нийтэд зориулсан телевиз, фм радиогийн контенттойгоо холбохыг эрмэлздэг байжээ. Тухайлбал, түүний санаачилсан “Мастер” нэвтрүүлэгт төрөл бүрийн салбарт тод амжилт гаргасан эрхмүүд өөрсдийн амжилтын түүх, салбар болон мэргэжлийн онцлогийн тухай хуучилдаг байсан бол “Аккорд” нэвтрүүлэгт мэргэжлийн хөгжимчид болон дуучид орчин үеийн урлагийн талаар ярилцдаг байв. Энэ л нэвтрүүлгийн үеэр тэрбээр “БитСоно” хамтлагийн хөгжимчин С.Ононбаттай танилцсанаар урлагийн салбартай холбогдож, “On’n Off” продакшныг хамтран үүсгэн байгуулах болжээ. Сэтгүүлч мэргэжилтэй хүнд продакшны ажил тун дөхөм байсны зэрэгцээ бүтээлч байдлаа илүүтэйгээр гаргах боломж олдсон нь түүнд олзуурхууштай байсан гэнэ. Түүнчлэн дуу хөгжмийн продакшнд ажиллах нь урлагаар дамжуулан танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах том боломж гэж тухайн үед дүгнэжээ. Т.Нансалмаа продакшны ажилд ханцуй шамлан орсон цагаас өдийг хүртэл сурталчилгааны зохиол, найруулгад төвлөрөн ажиллахын зэрэгцээ тус байгууллагын ерөнхий үйл ажиллагааг удирдан чиглүүлж буй. Тэрбээр “Дуу хөгжмийг илүү ойлгож, мэдэрдэг тул хөгжмийн урлагтай холбоотой ихэнх ажлыг С.Ононбат хариуцан ажилласаар ирсэн. Амьдралд ч тэр, бизнест ч тэр бие биеэ хүндэлж, ажил үүргээ зөв хуваарилан ажилласаар бид өдийг хүрсэн” гэв.

Монголын дуу хөгжмийн анхны продакшн “On’n Off” нь 700 гаруй сурталчилгаа, 100 гаруй дууг дүрсжүүлсэн.

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг “On’n Off” продакшныг үүсгэн байгуулагч С.Ононбат болон түүний гэргий, гүйцэтгэх захирал Т.Нансалмаагүйгээр төсөөлөх аргагүй. Учир нь 1993 онд үүсгэн байгуулагдсан энэ л продакшнаас рок, попын шилдгийг шалгаруулах “Пентатоник” наадам, шинэ жилийн үдэш цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уядаг “Цэнхэр Дэлгэц” баярын хөтөлбөр, түмэн олон сонсогчдын сэтгэлийг хөдөлгөсөн 100 гаруй клип, 700 гаруй видео сурталчилгаа үйлдвэрлэгдэн гарсан. Өнөө цагт “On’n Off” продакшны үйл ажиллагаа цор ганц клип, рекламны ажлаар хязгаарлагдахаа больж урлагаар дамжуулан хувь хүнийг хөгжүүлэх бусад боломжийг ч эрэлхийлэн үйл ажиллагаагаа тэлж буй. Тэдгээрийн нэг нь “On’n Off Production House”-д байрлах “4Goodness Art and Music” урлагийн сургууль юм. Т.Нансалмаа хатагтайгаас урлагийн сургууль үүсгэн байгуулах болсон шалтгааныг лавлаваас “Бид энэ сургуульд дэлхийн алдартай хөгжимчин, дуучин бэлтгэхээсээ илүүтэйгээр боловсролтой үзэгч бэлтгэхийг зорьдог” хэмээв.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

“4Goodness Art and Music” урлагийн сургууль таван жилийн тэртээ үүд хаалгаа анх нээж байсан бөгөөд монгол хүүхдүүдийн зан төлөв, сурах хэв маягт тулгуурлан заах арга барил, сургалтын хөтөлбөрөө боловсруулжээ. Түүнчлэн уг сургуульд урлагийн боловсрол олгохын сацуу “Art therapy” буюу урлагаар эмчлэхүйн хөтөлбөр ч давхар явуулж байгаа аж.

Урлагийн салбарт гуч орчим жил ажилласан Т.Нансалмаа хувь хүний төлөвшилд урлагийн боловсролын орон зай дутагдаж байгааг эртнээс анзаарсан ба үүнийг нөхөх зайлшгүй шаардлага бий хэмээн дүгнэдэг. Иймээс продакшны үйл ажиллагааны нэг хэсгийг энэ чигт залж, “On’n off Production House” мини театрыг барьж ашиглалтад оруулсан аж. Монгол Улсын хэмжээнд театрын зориулалтаар барьж ашиглалтад оруулсан гарын таван хуруунаас ч цөөн барилга байгууламж байдаг ч насжилт нь аль хэдийн хэтэрч, чангахан шиг дуугарахад л хана цуурах нь холгүй болсон. Гэтэл хүний мөн чанарыг харуулдаг, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдыг ойлгох арга ухаанд сургах чухал ач холбогдолтой уг газарт бодлогоор ч, төсөв мөнгөөр ч дутагдаж байгаа хэмээн Т.Нансалмаа үзэж байна. Тэрбээр “Хэрэв бид дэлхийн жишгээс харвал, хөгжиж буй манайх шиг олон оронд өндөр зардалтай энэ салбарын хөрөнгө оруулалтыг шийдэхдээ меценатуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлдэг” хэмээн өгүүлээд театрын урлагийг хөгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон юм. Гэхдээ Т.Нансалмаа өөрчлөлтийг хүлээж суулгүйгээр энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж театр барих мөрөөдлөөр жигүүрлэсээр одоогийн “On’n Off Production house”-ыг ашиглалтад оруулсан гэнэ. Сургалтын төв, артистын амрах өрөө, дуу болон видео бичлэгийн студи, уран бүтээлчдэд зориулсан бэлтгэлийн танхим, зоогийн газрыг багтаасан энэхүү барилгын дотор заслын загварын Т.Нансалмаа өөрөө гаргажээ.

Ашиглалтаас хамааран зохион байгуулалтыг өөрчлөх бүрэн боломжтой байхаар төлөвлөж хийсэн энэ барилгын хана уран зураг, хөгжмийн зэмсэг, нотны хуудсаар дүүрэн бол Т. Нансалмаа хатагтайн өрөөнд Монголын түүхийн ном, монголч эрдэмтдийн судалгааны бүтээл эгнээстэй байх аж. Тэрбээр энэ бүхэн “On’n Off” продакшны эхлүүлж буй киноны шинэ төсөлтэй холбоотой хэмээн тайлбарласан бөгөөд зөвхөн баримтад тулгуурлах уг бүтээлийн судалгааны ажил ид өрнөж байгаа гэв. Эхний ээлжид “Бага хаад”-ын үеийг харуулахаар зорьж буй Т. Нансалмаа дотоодын судлаач, түүхчдийн ном, товхимол, судалгааны материалуудаас гадна дэлхий даяар тархсан Монголын түүхтэй холбоотой олдворуудыг судлах, тэдгээрийн зураг авалтыг хийх асар их ажлыг төлөвлөөд буй. Монголчуудын бахархлыг сэргээх, залуучуудад түүхийн мэдлэг олгох зорилготой эхлүүлсэн уг төсөл ганц продакшны үйл ажиллагааны цар хүрээнээс давсан ба контентоор дамжуулан соён гэгээрүүлэх онцгой ач холбогдолтой уг төслийг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг шаардагдаж байгаа гэнэ. Тэрбээр “Гаднын музейд хадгалагдаж буй Монголын түүхт хамаарах олдворуудыг судлах, зураг авалт хийхийн тулд тухайн музейн алтан сан хөмрөгт нэвтрэх наад захын шаардлага бий. Гэвч продакшн төдий нэр томьёотой бидний хувьд энэ асуудлыг шийдвэрлэхэд хүнд байдаг. Зөвхөн баримтат тулгуурлан бүтээхээр зорьж буй энэ төсөлд хөрөнгө мөнгө гэхээс илүүтэйгээр үйл явцыг ойлгож дэмжих хэрэгтэй байна” гэв.

А.САНАА

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist