Хэрэв метаверс шинжлэх ухааны уран зөгнөлт, гялалзсан алс холын виртуал бодит байдал биш харин “GATHER”-ын бүтээсэн тоглоом доторх хүнийг найман битийн хэмжээтэй болгосон ертөнц байвал яах вэ?
Филлип Ванг үүсгэн байгуулаад зургаан сар болж байсан “Gather” гарааны компаниа 2020 оны сүүлээр венчур капиталуудад санал болгохоор оффисынхоо дээвэр дээр урьдаг байв. Ягаан, улбар шар өнгийн үүлсээр хүрээлэгдсэн том хотын неон ногоон гэрэл гэрэлтээд л энэ орон зай хэлэлцээрийн талаар ярилцахад маш таатай газар байлаа. Тухайн үед 25 ажилтантай “Gather” бүхэл бүтэн барилгыг түрээслэхэд сард ердөө 175 ам.доллар зарцуулж байсан тул үүнийхээ талаар боломжит хөрөнгө оруулагчдад сайрхдаг байв.
Үүний учир нь оффис нь тэдний компанийн үүсгэсэн аппликэйшнд виртуал байдлаар оршдогт байсан юм. Ойрын үед корона вирусын шинэ хувилбар нэмэгдэж гарах болсноор олон ажилтан ажлын байрандаа биеэр ирж ажиллах боломж хомс тул 100 мянган хүн “Gather”-ын вэбсайтаар нэвтрэн ажлаа хийж байна. “Gather”- ыг 15 сая гаруй хүн дор хаяж нэг удаа ашигласан байдгаас тэдний ихэнх нь виртуал хурлаас гадна төрсөн өдрийн үдэшлэг, рок концерт, хуримд оролцсон байдаг аж.
“Олон хүмүүс мета ертөнцийг 5-7 жилийн дараах шинжлэх ухааны уран зөгнөл мэтээр боддог. Тэд эдгээр төсөөлөлт ертөнцийг том технологийн компаниуд л эзэмшдэг мэтээр төсөөлдөг” гэж Ванг ихэд хурдан ярив.
Үсээ босгож засуулсан 23 настай гүйцэтгэх захирлын хувьд мета ертөнц аль хэдийн бий болсон. Бодит мэт гял цял ертөнц бүтээхийн оронд “Gather” виртуал ертөнцөө нарийвчлал багатай дүрсэлж, 20 жилийн настай Покемон тоглож байгаа юм шиг өнгөрснөөр аялсан мэдрэмжийг бий болгохоор шийджээ. Хэрэглэгчид хоёр хэмжээст аватаруудаа сумны товчлуураар хөдөлгөж, өөр хүмүүсийн хажуугаар өнгөрөхдөө видео чат руу нэвтэрч, гарах боломжтой. “Zoom” мэт илүү интерактив эсвэл бидний ирээдүйн суурийн аль нь ч бай, “Gather” ямар ч байсан Цахиурын хөндийн анхаарлыг татаж байгаа. Төгсөөд удаагүй байсан дөрвөн залуу (бүгд 26 болон үүнээс доош насных) цар тахлын эхэн үед үүсгэн байгуулсан энэхүү стартап 75 ажилтантай болж шилдэг венчур капиталистуудаас нийт 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтын дэмжлэг авч, арваннэгдүгээр сарын байдлаар 700 сая ам.доллараар үнэлэгдэж байна. “Gather” орлогоо ил болгохоос татгалзсан ч “Forbes” тэднийг үйл ажиллагааныхаа анхны бүтэн жилдээ буюу өнгөрсөн онд 10 сая гаруй ам.доллар олсон гэж тооцоолж байна.
“Gather”-ын гоо зүйн баримтлал нь Сиэтл хотын захын дүүрэгт тоолж барашгүй олон цагийг “Minecraft” шиг гайхалтай графиктай тоглоомуудыг тоглож өнгөрүүлсэн Вангийн хүүхэд насных нь тусгал. Мөн тэрбээр компьютер, математикт маш их сонирхолтой байв. Ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа Ванг багачуудын Математикийн олимпиадад 70 мянган оролцогчоос топ 100-д багтаж чадсан юм.
Төгсөх жилдээ ойролцоох “Microsoft” компанид нэг жилийн турш машин сургалтын чиглэлээр ажиллаж байсан бөгөөд тэрхүү сонирхолдоо хөтлөгдөн Карнеги Меллоны их сургуульд гурван жил суралцан төгсжээ.
Сургуулиа төгсөөд Ван болон түүний коллежийн найзууд болох Кумайл Жаффер, Сайрус Табризи нар 2019 онд нэр хүндтэй “Y Combinator” инкубаторт тэнцэн оров. Тэр гурав нийгмийн харилцааг хялбаршуулах техник хангамж бүтээх зорилгынхоо төлөө шаргуу ажилласан. Гэвч үе тэнгийнхэн нь олон зуун хөрөнгө оруулагчийг өөрсдөдөө татаж байхад тэд хийсэн зүйлээ бизнес болгохоос татгалзаж, “демо өдөр”-ийг хүртэл алгасаж байв. “Тэр бүгд бидэнд тохирохгүй зүйл байсан гэдгийг ойлгох нь маш чухал байсан” гэж Ванг тайлбарласан юм.
Оффист биеэр ирж ажиллах хоцрогдмол зүйл болоод байгаа өнөө үед “Gather” шиг компаниуд виртуал ажлын ертөнцөд ашигтай байр сууриа олох боломжтой. Харин оффисоос гадна үүд хаалга нь нээлттэй, ногдол ашиг нь ус мэт урсаж буй газар зөндөө бий. “Bloomfield Hills” болон Мичиган хотод төвтэй “Agree Realty” нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэмжлэгдсэн сангууд бөгөөд жижиглэнгийн худалдааны үл хөдлөх хөрөнгийг “24 Hour Fitness”, “7-Eleven”, “Wawa”, “PetSmart” зэрэг үндэсний франчайзад түрээслүүлдэг. Энэ жилийн орлого нь 23 хувиар өсөж, 416 сая ам.доллар болон үйл ажиллагаанаас олсон ашиг нь 7,8 хувиар нэмэгдэж, нэгж хувьцааны ханш 3,85 ам.доллар болох төлөвтэй байна. Нэгж хувьцаанд 0,227 ам.долларын ногдол ашгийг сар бүр төлж, “Agree”-д 4,3 хувийн өгөөж өгдөг.
Жон Добосз
2020 оны тавдугаар сар гэхэд тэд 150 мянган ам.долларын “Y Combinator” чекээ үрж дуусав. Ван, Жаффер нар хэдийн онлайн хувилбарт шилжээд байсан эрдэм шинжилгээний хурал гэх мэт мөнгө олох боломжтой цугларалт руу явахыг санал болгож эхлэв. Табризи санал нийлээгүй учир Ван, Жаффер хоёр өөрсдийн мөрөө хөөхөөр болсон. Ийнхүү Ванг коллежид дадлага хийх үеэрээ танилцсан Массачесутсийн технологийн институтын төгсөгч Алекс Чен, Нэйт Фосс нарын хамт “Gather”-ыг эхлүүлсэн юм. VR-ыг сонирхох болсон дөрвөн залуу биеэ сканнердаж, бодит орчноо онлайнд хуулбарлан өдрийн найман цагийг нүүрэндээ төхөөрөмж зүүн өнгөрөөдөг байв. “Тэр үед л бид үүнийг хийхэд хэтэрхий хол байгааг ойлгосон. Гэхдээ бид нүдээ аниад, виртуал ертөнцийн тухай энэ бүх санаа асар том болохыг харж байлаа” гэж тэр өгүүлэв.
Хэрэглэхэд дөхөм орчныг хурдан хугацаанд бий болгохын тулд “Gather” тогтвортой технологи руу шилжих болсон нь компьютерын гар, хулгана болон вэб хөтөч дээрх бага нарийвчлалтай пикселийн дүрслэл байв. Тэд 2020 оны тавдугаар сард анхны хувилбараа гаргасан бөгөөд коллежуудын дунд хэрэглээ нь хурдан тархав. Чикагогийн их сургуулийн нэгэн профессор болон түүний оюутнууд сургуулиа ахин байгуулж, хүмүүс хамтдаа суралцах эсвэл оюутны хотхоны эргэн тойронд уулзах боломжтой болсон бөгөөд удалгүй физикийн тэнхимийн гишүүд амралтын өрөөнд покер тоглож байгааг харах боломжтой болов. Цахиурын хөндийн лидерүүд үүнийг шууд л анзаарсан. Үүсгэн байгуулагчид нь хүртэл бизнес моделио гаргаж амжаагүй байхад 10 тэрбум ам.долларын үнэлгээтэй дизайны гарааны компани болох “Figma”-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал 29 настай Дилан Филд 2020 оны арваннэгдүгээр сард Вангд ханджээ. Филд энэ талаар дурдахдаа “Тэр надад “Энэ үнэхээр капиталист бизнес байх үгүйг би хэлж мэдэхгүй байна” гэж байсныг тод санаж байна” гэсэн юм.
Тэрбээр шантралгүй Вангийг венчур капиталистуудтай танилцуулж байв. Харамсалтай нь, Ванг тэдний урмыг хугалах үг хэлэхэд хэзээд бэлэн байсан бөгөөд “Wikipedia шиг болоход өөрийгөө бэлдээрэй” гэдэг байсан нь ашгийн бус цахим хуудастай адилтган хэлж буй санаа байв.
“Sequoia Capital”-ын хамтрагч Шон Магуайр Вангийн эргэлзсэн байдлаас илүү том зураглалыг олж харсан. “Gather-ын үүсгэн байгуулагчдын хувьд метаверс бий болно гэсэн хэдийн шийдэгдсэн дүгнэлт тул үүнээс “Хэрхэн хамгийн сайнаар хийж чадах вэ?” гэдэг асуулт урган гарж байгаа юм” хэмээн 2021 оны нэгдүгээр сард тус компанийн 26 сая ам.долларын санхүүжилтийн эхний ээлжийг удирдсан Магуайр хэлэв.
Гарааны бизнес эрхлэгчид ихэвчлэн венчур капиталистуудыг дахин хөрөнгө оруулалт хийх хүртэл нь нэг эсвэл түүнээс олон жилийг зарцуулдаг бол “Sequoia” эхний шатны шалгаруулалт зарлагдахаас өмнө тэдэнд хоёр дахин их бооцоог тавихаар болов. “Компанид нэгээс гуравдугаар сарын хооронд үнэхээр их нөлөөлсөн” гэж Магуайр хэллээ. “Gather” нь видео кодоо оновчтой болгохын зэрэгцээ “Coca-Cola” болон “The Wheel of Time” шоуны уран зөгнөлт ертөнцийн хуулбарыг бүтээсэн “Amazon” зэрэг хэрэглэгчийнхээ ачаар сарын орлогоо дөрөв дахин нэмэгдүүлж, 400,000 ам.доллар хүртэл өсгөсөн юм. “Sequoia” болон “Index Ventures” компани 50 сая ам.долларын хоёр дахь шатыг эхлүүлсэн бөгөөд “Y Combinator” болон “Figma”-ын Филд мөн хөрөнгө оруулагчдынх нь эгнээнд багтаж байна.
Цахиурын хөндийн Хурдан хөдөлж, бүхнийг эвдэнэ гэсэн яриа байдаг ч маш цөөхөн компани үнэхээр хурдан хөдөлж чаддаг. Багаа бүрдүүлэх, соёлыг төлөвшүүлэх тал дээр бид таван жилийн хугацаанд хийсэн ажлыг тэд зургаан сарын дотор л хийсэн” гэж Филд хэлэв.
Өмнөд Калифорни дахь одоогийн түр байрлаж буй гэрээсээ Ванг энэ жилийг нүүдэлчний маягаар аялж Питтсбург, Бостон, Лондон, Швейцарьт хэдэн сарыг өнгөрөөн “Gather”-ын төв оффисоос виртуал байдлаар ажиллахаар төлөвлөж байна. Нэг л өдөр хүмүүс түүний аппликэйшн дээрх дижитал худалдааны төвүүдээс дэлгүүр хэсэх эсвэл өөр улсад байгаа найзуудтайгаа кино үзэж магадгүй гэж тэр хэлэв. “Gather” дэд бүтцийн компани болж бусдад эдгээр туршлагыг бий болгоход нь туслах болно гэж тэр бодож байна. Түүний байгуулагдаад 21 сар болж буй гарааны бизнес аль зүг рүү чиглэхээс үл хамааран энэ бүхэн хурдан биелэх нь дамжиггүй. Метаверсийг үүсгэн бий болгосон бүтээгчдийн хувьд Филдийн зарцуулсан таван жил бол оршихуйн дохио мэт билээ.