Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Дэлхийн боловсролын салбарт хувьсгал хийж буй “эдтек” компаниуд

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Дэлхийн боловсролын салбарт хувьсгал хийж буй “эдтек” компаниуд
Share on FacebookShare on Twitter

Тахлын үед эрчимжсэн цахим шилжилтэд хамгийн түрүүнд үр дүнтэй дасан зохицож буй салбаруудын нэг нь боловсролын салбар. Цахим сургалтын талаарх эргэлзээ буурч, дэлхийн боловсролын системийн үндсэн чиг хандлага боловсролын технологи руу шилжиж байна.

2025 он гэхэд боловсролын технологийн зах зээлийн үнэлгээ одоогийнхоос хоёр дахин өсөж 325 тэрбум ам.долларт хүрэх урьдчилсан тооцоолол байна. Цар тахал дэгдсэн сүүлийн 12 сарын хугацаанд онлайн боловсролын систем нь хэрэглэгчдийн өсөлт, хөрөнгө оруулалтаараа тэргүүлээд зогсохгүй твиттерийн чиг хандлага, Google хайлтаар ч тэргүүлсээр байна. Google Trends компанийн мэдээлснээр 2020 оны 4-12 сарын хооронд зөвхөн Энэтхэгийн интернэтэд ‘edtech’ хайлт 60 хувиар өсчээ. Мөн хэрэглэгчдийн боловсролын аппликейшнд зарцуулах дундаж хугацаа 30 хувиар нэмэгдсэн байна.

1. Duolingo

Байгуулагдсан он: 2011

Байршил: Питтсбург, АНУ

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Гүйцэтгэх захирал: Луис Фон Ан

Зах зээлийн үнэлгээ: 3.30 тэрбум ам.доллар

Duolingo нь гар утасны үнэгүй аппликэйшнээр дамжуулан хэрэглэгчдэд чөлөөт цагаараа 30 гаруй хэлийг зугаатай аргаар сурах боломж олгодог.  Хэрэглэгчид үг цээжлэн оноо цуглуулж, цагтай уралдан тоглоом тоглох зэргээр түвшингээ ахиулж болно.

2. Chegg

Байгуулагдсан он: 2005

Байршил: Санта Клара, АНУ

Гүйцэтгэх захирал: Дэн Розенсвейг

Зах зээлийн үнэлгээ: 2.35 тэрбум ам.доллар

Оюутнуудад учирдаг санхүүгийн дарамтыг бууруулах, ялангуяа сурах бичиг худалдан авахад тулгардаг асуудлыг бууруулах нь Chegg-ийн зорилго юм. Тус компанийн цахим худалдааны платформ нь оюутнуудад хэрэглэсэн сурах бичгээ худалдах, түрээслэх боломжийг олгохын сацуу үнэгүй цахим сургалтыг санал болгодог.

3. Coursera

Байгуулагдсан он: 2012

Байршил: Маунтен Вью, АНУ

Гүйцэтгэх захирал: Жефф Мажионкалда

Зах зээлийн үнэлгээ: 2.37 тэрбум ам.доллар

“Coursera” нь Стэнфорд, Дюк зэрэг дэлхийн топ 150 их сургуулийн хичээлийн хөтөлбөрийг нээлттэй форматаар хэрэглэгчдэд хүргэдэг. 20 сая гаруй оюутан тус платформыг ашиглан видео лекцүүдэд хамрагдаж, автомат үнэлгээтэй гэрийн даалгавар авч, бусадтайгаа мэтгэлцээн өрнүүлж байна.

4. Kahoot!

Байгуулагдсан он: 2013

Байршил: Осло, Норвеги

Гүйцэтгэх захирал: Айлерт Гиртсен Ханоа

Зах зээлийн үнэлгээ: 1.2 тэрбум ам.доллар

Хяналтын ажил, гэрийн даалгаврыг “kahoot” хэмээх зугаатай асуулт хариултын тэмцээн болгосноороо тус платформ хэрэглэгчдийг татжээ. Сурагчид нэгдсэн дэлгэц дээрх асуултуудад хариулах бөгөөд хамгийн түрүүнд зөв хариулсан нь оноо авах зарчмаар хоорондоо өрсөлдөнө.

5. Udemy

Байгуулагдсан он: 2010

Байршил: Сан-Франциско, АНУ

Гүйцэтгэх захирал: Грег Кокари

Зах зээлийн үнэлгээ:  2.16 тэрбум ам.доллар

Udemy нь академик мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим хичээлийн асар том сан юм. 2022 оны тавдугаар сарын байдлаар уг платформд 52 сая хүн 75 хэл дээрх 196 мянган хичээлээс судалж, 68 мянган багш хичээл зааж байна.

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist