Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Шуурхай мэдээ

“Airbnb”-ийн хамтран үүсгэн байгуулагч ахлах сургуулийн төгсөгчдөд компанийнхаа хувьцааг бэлэглэжээ

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
“Airbnb”-ийн хамтран үүсгэн байгуулагч ахлах сургуулийн төгсөгчдөд компанийнхаа хувьцааг бэлэглэжээ
Share on FacebookShare on Twitter

“Airbnb” компанийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Жо Геббиа өнгөрөгч лхагва гарагт Жоржиа мужийн Брүүквуд ахлах сургуулийн төгсөлтийн ёслолыг нээж үг хэлэхдээ төгсөгчдөд гэнэтийн бэлэг барьжээ. “Forbes”-ийн тооцоолсноор нийт 7.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр сургуулиа төгсөж буй 890 сурагч тус бүрд “Airbnb”-ийн 22 ширхэг хувьцааг бэлэглэсэн байна. 

“Мөрөөдөл биелдэг гэдгийг харуулж, түүний төлөө тэмцэх урам зориг өгөх үүднээс та бүхэнд өөрийн мөрөөдлийнхөө нэгэн хэсгийг бэлэглэж байна” хэмээн Жо Геббиа өгүүлжээ. Түүнчлэн  22 ширхэг хувьцаа нь 2022 оны төгсөлтийг бэлгэдэж буйн зэрэгцээ энэ нь сурагчдыг зорилгодоо хүрэхэд туслах “бяцхан хөрөнгө оруулалт” болохыг онцолжээ.

Лхагва гарагт арилжаа хаагдахад “Airbnb”-ийн нэгж хувьцааны үнэ 110.40 ам.доллар байсан тул Брүүквуд сургуулийн төгсөгч тус бүр 2400 гаруй ам.доллартай тэнцэх хувьцаатай болсон аж. Нийтдээ уг бэлгийн үнэ цэн 2.2 сая ам.доллар хүрсэн байна.

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Жо Геббиа нь тус сургуулийг 2000 онд төгссөн бөгөөд үүнээс найман жилийн дараа “Airbnb”-ийг байгуулахад хэрэг болсон ур чадварыг өгсөн тул сургуульдаа талархаж явдгаа тэрбээр илэрхийлж байв. Мөн өнгөрсөн жил Геббиа сургуулийнхаа урлагийн тэнхим болон кросс гүйлтийн клубийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд зориулж 700 мянган ам.доллар хандивлаж байв. 

Өдгөө Жо Геббиа “Airbnb” компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирлын албан тушаалыг хашихаас гадна компанийнхаа ашгийн бус салбар болох Airbnb.org-ийг удирдаж байна.

Bat-Ochir

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist