Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Эдийн засаг

Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…
Share on FacebookShare on Twitter

Татварын таагүй орчноос гадна тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжиж буй орнуудын хөгжлийг хойш татдаг хамгийн том зангилаа юм. Сул мөнгөн тэмдэгт хөрөнгийн гадагшаа чиглэх урсгалыг нэмэгдүүлж, үр ашигтай хөрөнгө оруулалтыг боогдуулж, дотоодын бизнесийн орчинг доройтуулдаг. Ард түмэн нь урагш тэмүүлэхийн оронд байгаа бүхнээ хав дарж, өдөр хоногийг аргацаахад хүрнэ. 1970-аад оны эхээс 1990-ээд оны эхэн үе хүртэл вонын ханшийг тогтвортой барьж, татварын таатай орчныг бүрдүүлсэн Өмнөд Солонгосын эдийн засаг тухайн үед хөгжин, өндөр өсөлт үзүүлж байв. Харин дараа нь тэд бодлогоо эсрэгээр нь өөрчилж, воныг сулруулж, татвар хураамжийг нэмэгдүүлсэн. Гэвч энэ шийдвэрийн нөлөөгөөр тус улсын эдийн засгийн өсөлт мөлхөх болсон юм.

Маргаангүй үнэнийг хэлье. Хүчирхэг мөнгөн тэмдэгттэй орнууд тогтворгүй мөнгөн тэмдэгттэй орнуудаас хөгжлөөрөө үргэлж түрүүлдэг.
Бразил, Мексик, Индонез, Орос, Турк, Өмнөд Африк, Иран гээд ханш нь улам бүр суларч буй мөнгөн тэмдэгттэй улс орон олон бий. Өндөр инфляцийн өмнө сөхөрсөн Венесуэлийн замаар өдгөө Аргентин алхаж байна.

ОУВС-ийн “суутнууд”, банкир, эдийн засагчдын дэмий хоосон яриаг няцаан өгүүлэхэд, улсын мөнгөн тэмдэгтийг маш энгийн аргаар тогтвортой барьж болдог. Суларч эхэлсэн мөнгөн тэмдэгтийн ханшийг зорилтот түвшинд хүрч чангарах хүртэл мөнгөний нийлүүлэлтийг бууруулах хэрэгтэй. Тэрчлэн холбогдох албаныхан олон улсын валютын зах зээлээс өөрийн мөнгөн тэмдэгтийг худалдаж авах, эсвэл Төв банк бонд худалдах зэргээр зах зээл дэх илүүдэл мөнгийг татаж авах замаар энэ бодлогыг хэрэгжүүлэх боломжтой.

RELATED STORIES

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022

Гэтэл улс орнуудын Засгийн газраас авч буй арга хэмжээ зарим эдийн засагчдын хувьд хошин шогийн жүжиг гэлтэй л байна.

– Тэд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтад “гай таригч” гадныхан, “зальжин” трейдерүүдийг буруутгаж, хөрөнгийн зах зээлийнхэн рүү давшилдаг. Үүнийг Туркийн төмөр нударгат удирдагч Режеп Тайип Эрдоан идэвхтэй хэрэгжүүлж байна.

– Тэд бодлогын хүүг өсгөдөг. Энэ арга хэмжээ нь өндөр өгөөжийг эрэлхийлдэг гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, улмаар үндэсний мөнгөн тэмдэгтийн дарамтыг бууруулна гэж тайлбарладаг. Гэвч “халуун мөнгө” хэмээн шинжээчдийн нэрлэдэг дээрх хөрөнгө оруулалт нь асуудлын үндэс болох бодлогын алдааг залруулж чадахгүй. Харин ч зээлийн хүүг зохиомлоор өсгөснөөр эдийн засаг элгээрээ хэвтэх аюултай.

– Үндэсний мөнгөн тэмдэгтээ худалдаж авахад гадаад валютын нөөцөө ашигладаг. Хэдийгээр энэ нь зөв алхам боловч үр дүн нь буруу зүгт хөтөлдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар татаж авсан мөнгөө дотоодын эдийн засагтаа буцааж нийлүүлдэг бөгөөд эцсийн дүнд мөнгөний нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт гардаггүй. Үүнийг усан сангийн нэг булангаас хувингаар ус хутгаж, нөгөө булан руу нь эргүүлэн цутгаж буйтай адилтгаж болно. Улс орныхоо эдийн засагт хөнөөлтэй ийм үйлдлийг Засгийн газрууд яагаад олон дахин давтдаг нь манай эриний агуу нууцуудын нэг билээ.

Улс орнууд Валютын зөвлөл байгуулж, мөнгөн тэмдэгтээ ам.доллар, евро зэрэг хүчирхэг мөнгөн тэмдэгтээр баталгаажуулах, эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтээ ам.доллар, евро, швейцарь франк (өнгөрсөн 100 жилийн хугацаанд дэлхийн хамгийн хүчирхэг мөнгөн тэмдэгт байсан) зэрэг валютаар солих замаар мөнгөний зах зээлээ тогтвортой байлгаж болох юм.

Стив Форбес

“Forbes” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч

Bat-Ochir

Related Posts

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар
Эдийн засаг

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”
Эдийн засаг

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022
Хөгжлийг хурдасгах зам
Эдийн засаг

Хөгжлийг хурдасгах зам

16/06/2022
Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо
Эдийн засаг

Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо

06/06/2022
Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?
Эдийн засаг

Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?

03/06/2022
Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай
Эдийн засаг

Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай

31/05/2022
“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”
Эдийн засаг

“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”

24/05/2022
Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”
Эдийн засаг

Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”

23/05/2022
Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал
Эдийн засаг

Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал

20/05/2022
Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв
Эдийн засаг

Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist