Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

“Forbes: 30 under 30” – Ази тивийн 2022 оны шилдэг залуу энтрепренерүүд тодорлоо

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
“Forbes: 30 under 30” – Ази тивийн 2022 оны шилдэг залуу энтрепренерүүд тодорлоо
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын давлагаанд хамгийн түрүүнд цохиулж, хамгийн сүүлд хэвийн байдалдаа шилжиж буй гэхэд хилсдэхгүй Ази-Номхон далайн бүсийн хувьд өнгөрсөн жил эдийн засгийн тун хүнд шалгууртай тулгарлаа. Гэвч Азийн залуу энтрепренерүүдэд шинэ санаа туршиж, шинэ бизнес эхлүүлж, амжилтын буухиаг авч явахад энэ нь төдийлөн саад болсонгүй.

 

Энэ жилийн “30 хүртэлх 30” жагсаалтад 4000 гаруй оролцогч нэр дэвшсэнээс “Forbes”-ийн сэтгүүлчид, тивдээ тэргүүлэх венчур капиталистууд, бизнесийн манлайлагчдаас бүрдсэн шүүгчдийн багийн дүгнэлтээр 10 салбар тус бүр 30 залуу буюу нийт 300 шилдэг залуу тодорсон байна. Жагсаалтад нийт 22 улс, бүс нутгийн төлөөлөл орсноос Энэтхэгийн 61, Сингапурын 34, Японы 33, Австралийн 32, Индонезийн 30, Хятадын 28 залуу багтаж чаджээ.

Сонирхолтой тоо баримтуудаас дурдвал:

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
  • Тэдний авсан хөрөнгө оруулалтын хэмжээ: 3.5 тэрбум ам.доллар
  • Тэдний дундаж нас: 26.8
  • Жагсаалтад багтсан тамирчдын тоо: 15
  • Хамгийн залуу төлөөлөл: 14 настай
  • Зүүн Өмнөд Азийн төлөөлөл: 90

Ингээд “Forbes: 30 under 30 Asia” жагсаалтад багтсан онцлох энтрепренерүүдийг танилцуулж байна.

1. Жон Ху Ён

Нас 27 · Жүжигчин

Салбар: Энтертаймент, Спорт

Улс: Өмнөд Солонгос

“Netflix”-ийн “Squid Game” цувралаар жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр анхны дүрээрээ “Screen Actors Guild Awards” ёслолд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Инстаграм дээр 24 сая дагагчтай Ху Ёны хувьд өнгөрсөн жил “Louis Vuitton” брэндийн албан ёсны элч болсон юм.

2. Рохан Наяк

Нас 29 · “Pocket FM” хамтран үүсгэн байгуулагч

Салбар: Хэвлэл мэдээлэл, маркетинг, зар сурталчилгаа

Улс: Энэтхэг

Өндөр чанартай аудио стриминг үйлчилгээ болох “Pocket FM” нь анх гарснаасаа хойш дөрөвхөн жилийн хугацаанд 15 сая идэвхтэй хэрэглэгчтэй болжээ.

3. Риса Фэн

Нас 27 · BUD, хамтран үүсгэн байгуулагч

Салбар: Хэрэглээний технологи

Улс: Хятад

2019 тэрбээр хэрэглэгчдэд нийгмийн сүлжээний шинэ өнгө төрхийг мэдрүүлэх зорилгоор BUD аппликэйшнийг танилцуулжээ. Уг үнэгүй апп-ын хэрэглэгчид аватар, өхөөрдөм зураг гэх мэт 3D контентыг бүтээж, хоорондоо солилцох боломжтой бөгөөд одоогийн байдлаар “Google Play Store”-оос 12.5 сая удаа татагдаад байгаа аж.

4. Жеффери Лиу

Нас 27 · Xanfool, үүсгэн байгуулагч

Салбар: Санхүү, венчур капитал

Улс: Хонконг

Улс хоорондын гүйлгээний дэд бүтэцээр аж ахуйн нэгжүүдийг хангадаг “Xanfool”-ийг Лиу гурван жилийн өмнө байгуулжээ. Криптовалютын эрэлт нэмэгдэж эхэлснээс хойш түүний компанийн үнэлгээ хоёр дахин нэмэгдэж, 8 тэрбум ам.долларт хүрээд байна.

5. Саманта Лоркинг-Таннер, Эванжелин Титилас

Нас 29 · With Jéan, хамтран үүсгэн байгуулагч

Салбар: Урлаг, загвар, хоол хүнс

Улс: Австрали

Сайн найзуудын 2017 онд хамтран байгуулсан “With Jéan” нь тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, голчлон Z үеийнхнийг чиглэсэн эмэгтэйчүүдийн хувцасны брэнд юм. Зөвхөн цахим дэлгүүрээр зарагддаг, байгальд шингэдэг материалаар хийсэн сав баглаа боодолтой гэдгээрээ тэдний бүтээгдэхүүн онцлог.

6. Дебеасинта Будиман, Гаррет Коэсванди

Нас 28,25 · Aplikasi Super, хамтран үүсгэн байгуулагч

Салбар: Жижиглэн худалдаа

Улс: Индонез

Будиман, Коэсванди нар дөрвөн жилийн өмнө байгуулсан худалдааны фирмийнхээ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, логистикийг тус тус хариуцдаг. “Aplikasi Super” нь эдийн засаг багатай жижиг хотууд, хөдөө орон нутагт өргөн хэрэглээний барааг хямд үнээр хүргэхийг зорьдог байна.

7. Кевин Жан

Нас 28,25 · “Inteluck”, үүсгэн байгуулагч

Салбар: Аж үйлдвэрлэл, эрчим хүч

Улс: Филиппин

Түүний найман жилийн өмнө байгуулсан логистикийн стартап “Inteluck” нь өдгөө Зүүн Өмнөд Азид үйл ажиллагаагаа хурдацтай тэлж байна. Анх логистикийн компаниудад хүргэлтийн тээврийн хэрэгслийнхээ байршлыг хянах шийдлийг гаргаж өгсөн бол өнөөдөр үйлчлүүлэгчид хүссэн үедээ “Inteluck”-ийн дижитал платформоор дамжуулан гуравдагч талын ачааны машиныг дуудах боломжтой болжээ.

8. Косүкэ Митараи

Нас 27 · “Qunasys”, хамтран үүсгэн байгуулагч

Салбар: Үйлдвэрлэлийн технологи

Улс: Япон

Квантын тооцооллын програм хангамж үйлдвэрлэгч “Qunasys”-ийг инженер мэргэжилтэй Митараи дөрвөн жилийн өмнө байгуулжээ. “Fujitsu” зэрэг томчуудаас хөрөнгө оруулалт авсан түүний компани өдгөө 12.4 сая ам.долларын санхүүжилт босгоод байна.

Жагсаалтын бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.

 

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist