Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Share on FacebookShare on Twitter

Олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэн худалдаануудаараа дамжуулан бизнесийн байгууллагуудад худалдаа маркетингийн хамгийн үр ашигтай экосистемийг бүрдүүлж өгч буй тухай “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга өгүүлж байна.

Уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн ханган нийлүүлэлтийн маркетинг, худалдааны орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсаар ирсэн “Mongolian Mining” үзэсгэлэнг зохион байгуулагч гэдгээр нь Т.Баттулгыг олонх мэднэ. “Майнекс Монголиа” компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа “Mongolia Mining” үзэсгэлэнг жил бүр тасралтгүй зохион байгуулж буй.

Тэрбээр “Уул уурхайн тоног тоног төхөөрөмж нийлүүлэгч, хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд шинэ техник, технологио манай үзэсгэлэнгээр дамжуулан зах зээлд танилцуулахаар жилийн жилд хүлээдэг болсон. Тиймээс бид тэдний хувьд уул уурхайн салбарт техник, технологи нийлүүлэх гол суваг, нөгөө талаас санхүүгийн хөрөнгө оруулалтын мэдээлэл авах орчин нь болдог. Энэ утгаараа бид дэлхий дахинд гарсан шинэ, дэвшилтэт технологийг Монголын уул уурхайн салбарт танилцуулж нэвтрүүлдгээрээ салбарын хөгжил, бүтээмжийг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа гэж боддог” хэмээв.

“Бид экспо зохион байгуулахдаа танхимын заслаас эхлээд мэдээллийг зах зээлд хүргэх, үзэсгэлэнд оролцогчдоо сурталчлах, үзэсгэлэнгийн үеэр төрөл бүрийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах зэрэг бүхий л талаас нь олон улсын жишигт нийцүүлэн ажиллахыг зорьж байна. Ингэж зохион байгуулалт, маркетингийн хувьд маш их анхаардаг учраас манай экспо жилээс жилд үнэ цэн нь өсөж, хүлээн зөвшөөрөгдөж, хамрах хүрээ нь тэлсээр ирсэн. Бизнесийн үзэсгэлэн гэдэг зүгээр нэг бүтээгдэхүүн борлуулах биш, хамтын ажиллагаа, зах зээлийн мэдээлэл авах салбарын мэдлэг мэдээллийн цогц орчин болдгоороо ач холбогдолтой байдаг” хэмээн өгүүлэх Т.Баттулга сүүлийн жилүүдэд үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулах цар хүрээгээ тэлэх зорилгоор “Экспо Монгол” компанийг байгуулсан. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын бизнесийн хамтын ажиллагааг худалдааны экспогоор дамжуулан сайжруулж, хөрөнгө оруулалтын экосистемийг хөгжүүлэх нь тус компанийн үндсэн чиглэл аж. Тухайлбал, саяхан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч, хэрэглэгчдэд зориулсан “Beauty Expo”-г амжилттай зохион байгуулсан бол удахгүй барилга, эрчим хүч, бүтээн байгуулалтын салбарыг хамарсан “Build Mongolia” техник технологийн үзэсгэлэнг мөн зохион байгуулахаар ажиллаж байгаагаа Т.Баттулга захирал хэллээ. Үүний дараа бүх төрлийн автомашин үйлдвэрлэгч, импортлогч, автомашинтай холбоотой бизнес эрхлэгч, худалдан авагчид, авто аялал сонирхогчдод зориулсан “Auto Expo”-г мөн зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Илүү хөгжье гэвэл бусдыгаа анзаарч, юу хийж байгааг нь харж, илүү менежмент, илүү шинэлэг технологийг нэвтрүүлж, бүтээж бий болгох шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Экспод оролцсоноор компаниуд бизнесийн түншээ олох, харилцагчидтайгаа биечлэн уулзаж он удаан жил үргэлжлэх хамтын ажиллагааг бий болгож чаддаг. Бизнесийн эргэлт бол хамтын ажиллагаанд суурилдаг” гэж тэрбээр өгүүлж байна.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Харин Монголд одоо хүртэл олон улсын шаардлага хангасан экспо зохион байгуулах зориулалтын танхим байдаггүй нь энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад хамгийн их саад болдог аж. “Бизнесийн экспо зохион байгуулах бүхий л хугацаанд бидэнд тулгарсаар ирсэн хамгийн том бэрхшээл нь энэ. Зориулалтын бус газар үзэсгэлэн зохион байгуулахад биднээс илүү их ажил, илүү их хөрөнгө оруулалт шаарддаг. Ялангуяа том техник, тоног төхөөрөмж байрлуулах шаардлагатай уул уурхай, барилгын салбарын үзэсгэлэнгүүдийг зохион байгуулахад энэ асуудал илүү мэдрэгддэг. Бусад орны жишгээс харахад улс нь, эсвэл хотын захиргаа нь олон улсын стандартад нийцсэн томоохон экспо танхимд хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулах нь салбар салбарын бизнесийг тэгш дэмжих хамгийн оновчтой арга болдог. Түүнээс биш зарим салбарт, эсвэл тухайлсан цөөн бизнесийг ялгаж хөрөнгө оруулах, дэмжих гэж оролддог арга нь хөгжилд тус биш ус болдгийг олон улсын жишиг бидэнд нотолно. Тиймээс хот нь өөрөө олон улсын жишигт нийцсэн үзэсгэлэнгийн танхимтай байж, байгууллагуудад түрээсээр ашиглуулж, салбар салбарын олон улсын арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй. Ингэснээр бизнесүүд нь өргөжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засаг тэлдэг” хэмээн Т.Баттулга учирлав.

Их Британид бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр оюутан байхаасаа аялал жуулчлалын салбарт ажилласан туршлагатай. Харин 2005 оноос бие даан өөрийн бизнесээ эхэлж, аялал жуулчлалын салбарт ажиллах хугацаандаа 50 орчим орны бизнесийн байгууллагуудтай хамтран ажилласан байна. Үүний дараа бизнес аяллын нэг хэлбэр болох MICE (Meeting, Incentive, Expo, Conference)-ийг Монголдоо хөгжүүлэх шаардлага байгааг анзаарч, олон улсын зах зээлд 20 гаруй орны агенттай хамтран ажиллаж, Монголд жинхэнэ олон улсын бизнесийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, тэдний хамгийн олон удаа зохион байгуулсан “Mongolian Mining” үзэсгэлэнгийн дугааруудад давхардсан тоогоор 30 орчим орны 500 гаруй гаднын компани оролцжээ. Зарим орноос оролцох оролцогчийн тоо ихсэхэд өөр улсад орон зай гаргахын тулд нэг улсаас оролцох компаниудын тоог хязгаарлах байдлаар зохицуулалт хийх шаардлага хүртэл тулгардаг тухай тэрбээр өгүүлж байна.

Mongolia Mining үзэсгэлэн нь 10 жилийн хугацаанд уул уурхайн салбарын маркетинг, худалдааны хамгийн чухал орчин болсон гэдгийг баттай хэлж чадна гэж тэрбээр өгүүлэв. “Уул уурхайн салбарт ажилласан олон жилийн туршлагатай, зах зээлд өөрийн байр сууриа хэдийнэ эзэлсэн томоохон брэндүүд ч манай үзэсгэлэнд жил бүр тасралтгүй оролцож, тухайн жилийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж, гэрээ хэлцлүүдээ хийдэг. Салбарын шинэ тоглогчид ч манай экспогоор л зах зээлд танигдаж байна. Манай экспод орж буй компаниуд зах зээл дээр гарч, бизнесээ тэлж, богино хугацаанд өсөж хөгжиж байгаа нь жилийн жилд ажиглагддаг. Тухайн нэг жилийн үзэсгэлэнгийн үеэр хэдий хэмжээний бизнесийн хэлцэл өрнөж байгааг бид хянах боломжгүй ч өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн тухайд л гэхэд таван компани үзэсгэлэнгийн тайзан дээр нийт дүнгээрээ 10 гаруй сая ам.долларын бизнесийн гэрээг албан ёсоор байгуулж, гарын үсгээ зурсан байдаг. Энэ бол арга хэмжээний үеэр хийгдэж байгаа хэдэн зуун хэлцлийн нэгээхэн хэсэг нь” хэмээн тэр нэмж тодотгов. Тус компани 2022 онд Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Mongolia Mining 2022” үзэсгэлэнг ирэх намар илүү өргөн хүрээтэйгээр төлөвлөж, олон улсын хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.

Хоорондоо харилцан уялдаатай ажилладаг компани, нийлүүлэгчдийг нэг дор цуглуулж, салбар бүрд нэвтэрч байгаа шинэ технологи, шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг үзэсгэлэнгүүддээ түлхүү оруулж, дэмжихийг илүүд үздэг гэх түүний бизнесээ удирдаж, үзэсгэлэнгүүдээ амжилттай зохион байгуулах арга нь тун энгийн. Тэр нь ердөө маш сайн бэлтгэл байдаг аж. “Бид бүх үзэсгэлэнгийнхээ хугацааг багадаа жилийн өмнөөс товлож, бүх бэлтгэл ажлаа эхлүүлдэг. Энэ ч утгаараа амжилттай болдог болов уу” гэлээ.

Б.АНГАРАГ

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр
Инновац

NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр

20/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist