“Forbes”-ийн 2022 оны тэрбумтнуудын эрэмбэд Австралиас нийт 43 эрхэм багтсан байна. Тус улсад хамгийн чинээлэг 250 хүний нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 2021 онд 332 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 368 тэрбум болж өсчээ.
Төмрийн хүдрийн олборлолт, экспортын магнатууд болох Жина Райнхарт, Эндрю Форрест нар хөрөнгийн хэмжээгээр улсдаа тэргүүлсэн бол “Atlassian” компанийн үүсгэн байгуулагчид болох Майк Кэннон-Брүүкс, Скотт Фаркуар нар, түүнчлэн “Canva”-ийн Мелани Перкинс, Клифф Обрехт гэсэн ажлын хамтрагчид энэ жагсаалтын эхний 10-т багтаж чаджээ.
(Хөрөнгийн хэмжээг 2022 оны тавдугаар сарын 24-ний байдлаар тооцов)