Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Share on FacebookShare on Twitter

Босоо фермийн аж ахуйн “Farm66” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Гордон Тамын хувьд ирээдүйд хүн төрөлхтөн хотын барилгууд дунд, элсэн цөлд, тэр ч байтугай сансрын уудамд хөдөө аж ахуй эрхлэх боломжтойг харуулахыг зорьж байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард эх газрын Хятадад covid19-ийн эсрэг хатуу хөл хорио тогтоосон нь Азийн санхүүгийн төв, 7.4 сая хүн амтай Хонконгийг шинэ бүтээгдэхүүний хомсдолд оруулж, ялангуяа жимс, хүнсний ногооны лангуунуудыг хоосорчээ. 

Хүн амын нягтаршил асар өндөр, хөдөө аж ахуйн талбай үлдээгүй шахам тус арлын хүнсний ханган нийлүүлэлт бараг бүхэлдээ гадаад орнуудаас хамааралтай байдаг. Тэр дундаа хүнсний ногоо тэргүүтэй шинэ бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Хятадаас орж ирдэг ажээ. 

Тэгвэл Гордон Там IoT мэдрэгч, LED гэрлүүд, робот зэрэг орчин үеийн технологийг ашигладаг босоо фермийн компаниараа дамжуулан Хонконгийн хүнсний бүтээгдэхүүний багагүй хувийг дотоодоос хангаж, цаашлаад бусад хотуудад ноу-хаугаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Хот дотор хүнсний ногоо ургуулж болдгоороо босоо фермийн технологи давуу талтай. Үүний ачаар хүнсний бүтээгдэхүүнийхээ ердөө 1.5 хувийг дотоодоосоо хангаж буй Хонконгчууд цаашид зөвхөн импортонд найдах хэрэггүй болно” хэмээн тэрбээр өгүүлжээ.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022

Там өдгөө компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж буй Билли Лэмийн хамт 2013 онд “Farm66” компаниа байгуулснаар босоо фермийн технологийг Хонконгод анхлан нэвтрүүлэгч болжээ. “Манай компани эрчим хүчний хэмнэлттэй LED гэрэл болон долгионы технологийг фермийн аж ахуйд анх удаа ашигласан. Гэрлийн спектрийн өнгө болгон ногооны ургалтанд өөр өөр нөлөө үзүүлдгийг олж мэдсэн нь бидний гол ололт юм.” Жишээлбэл улаан өнгийн LED гэрэл нь ургамлын ишийг уртасгадаг бол хөх өнгийн гэрэл нь навчны хэмжээг томруулдаг аж.

Түүнчлэн “Farm66” нь 2000 гаруй м.кв талбайтай битүү фермийнхээ чанарын хяналт, менежментийн ажлыг цахим сүлжээнд холбогдсон IoT мэдрэгчүүд болон роботуудын тусламжтай хийдэг байна. “Өнөө цагт эцэг эхийнхээ уламжлалт фермийн аж ахуйг хүүхдүүд нь өвлөж авахыг хүсэхгүй байна. Биеийн хүч шаардсан, ачаалалтай, уйтгартай ажил гэж боддог болохоор тэр. Харин технологийн ачаар энэ ажлын талбарыг хөгжүүлснээр шинэ үеийн фермер залуус гарч ирнэ.” хэмээн Гордон Там өгүүлж байна 

Тус компанийн технологийн ашиглалт, ялангуяа гэрлийн эрчим хүч, усны урсгал, агааржуулалтын тал дээрх дата аналитик нь Хонконгийн тэрбумтан Тан Иугийн “ParticleX” венчур капитал фирмийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулалт авч чаджээ. Үүнээс гадна “Alibaba Entrepreneurs Fund”, Хонконгийн засгийн газрын дэмжлэгтэй “Cyberport”, Сингапурын тэрбумтан Роберт Нг-ийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч “Sino Group” зэрэг компаниуд хөрөнгө оруулагчдынх нь тоонд багтаж байна. Үл хөдлөх хөрөнгийн томчуудтай хамтран ажилласнаар бизнесийн болон орон сууцны зориулалттай барилгуудын дээвэрт нар, салхины эрчим хүчээр ажиллах хөрсгүй фермүүд байгуулахаар төлөвлөжээ. 

Өнөөгийн байдлаар “Farm66” нийт 4 сая ам.долларын санхүүжилт аваад байгаа юм. 

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist