Хэдэн их наядаар хэмжигдэх зах зээлийн үнэлгээг арчсан хувьцааны уналт үргэлжилж байгаа ч дэлхийн технологийн аваргууд “Уолл Стрит”-ийн шуургыг сөрөн зогсож, тэр ч байтугай зарим нь борлуулалт, орлогын дээд амжилтыг тогтоожээ. “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Global 2000” эрэмбэд өнгөрсөн жил технологийн салбарын 177 компани багтаж байсан бол 2022 онд энэ тоо 164 болж буурсан ч тэдний нийт борлуулалтын хэмжээ эрс өсөхөд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Сүүлийн 12 сарын хугацаанд тус компаниудын орлогын нийлүүлсэн хэмжээ 4 их наяд ам.доллараар хэмжигдсэн нь урьд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
“Apple” компани 378.7 сая ам.долларын борлуулалт хийж, өнгөрсөн жилийнхээс 29 хувийн өсөлт үзүүлснээр энэ жагсаалтад 7 дахь жилдээ дараалан технологийн компаниудыг манлайлсан байна. Харин нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдлаас томоохон хохирол амссан “Samsung Electronics” энэ жил хоёр байраар ухарч, дөрөвдүгээрт бичигджээ. Тэгвэл “Google”-ийн толгой компани “Alphabet Inc” жагсаалтыг тэргүүлсэн “Apple”-ийн нэгэн адил борлуулалтын дээд амжилтаа тогтоож, 257.5 тэрбумын орлоготойгоор хоёрдугаар байрт орсон байна.
10. IBM
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $67.3 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $124.3 тэрбум
9. Cisco Systems Inc.
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $51.5 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $213.4 тэрбум
8. Taiwan Semiconductor Manufacturing Co.
Улс: Тайвань
Жилийн борлуулалт: $61.5 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $494.6 тэрбум
7. Intel Corporation
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $79 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $190.3 тэрбум
6. Meta Platforms
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $117.9 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $499.9 тэрбум
5. Tencent Holdings Ltd.
Улс: БНХАУ
Жилийн борлуулалт: $86.9 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $414.3 тэрбум
4. Samsung Group
Улс: БНСУ
Жилийн борлуулалт: $244.2 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $367.3 тэрбум
3. Microsoft Corporation
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $184.9 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $2.1 их наяд
2. Alphabet Inc.
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $257.5 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $1.6 их наяд
1. Apple Inc.
Улс: АНУ
Жилийн борлуулалт: $378.7 тэрбум
Зах зээлийн үнэлгээ: $2.6 их наяд