Олон хүний алтан амийг аврахын зэрэгцээ нийгэмдээ, ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийх нэгэн боломж нь цусны донор болох явдал билээ. Тэгвэл Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн оюутнууд төслийн менежментийн хичээлийнхээ хүрээнд Монголын Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвтэй хамтран цусны донорыг нэмэгдүүлэх HERO Z төслийг маргааш буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү сайн үйлсийн өдөрлөгт оролцох хүсэлтэй хүн бүр маргааш 09-13 цагийн хооронд СЭЗИС-ийн А байрны 2-р давхарт ирж цусаа хандивлах боломжтой.
“Forbes Mongolia” сэтгүүл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төслийн ивээн тэтгэгчээр оролцож, цусны доноруудад сэтгүүлийнхээ шинэ дугаарыг бэлэглэх юм. Түүнчлэн “Урад тээвэр”, “Urguu Cinema”, “Jet school of English” гэсэн байгууллагууд “HERO Z” төслийн ивээн тэтгэгчээр оролцож байна.
Монгол улсад цусны донор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд залуу үеийг донор болох алхмыг дэмжих, ач холбогдлыг таниулах нь энэ төслийн зорилго тул шинэ үеийн залуус та бүхэн цусаа хандивлах өдөрлөгт хүрэлцэн ирж, нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг урьж байна.