Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Эдийн засаг

Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Стив Форбес: “Капитализм бидэнд хэрэгтэй”
Share on FacebookShare on Twitter

Тогтолцоогоо сэргээн засварлаж капитализмыг аврахгүй бол социализмын аль нэг хэлбэрт шилжих нь хэмээн халаглах бизнес, санхүүгийнхэнтэй өдөр бүр таарах боллоо.

Тэд тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт, корпорациудын увайгүй замаар олсон ашиг, үл өөрчлөгдөх цалингийн түвшин, өсөн нэмэгдэх оюутны өр, эрүүл мэндийн салбарын зардал, Уолл-Стритийн хэтийдсэн шунал, дэвшилтэт технологийн “сүйрүүлэгчид” гэх мэт олон хүчин зүйл сэтгэл зүрхгүй, хариуцлагагүй капиталист тогтолцоог бүрдүүлж байна гэж үздэг.

Гэтэл үгүй юм. Эдгээрээс илүүтэй, Засгийн газрын өрөөсгөл бодлого, ялангуяа чөлөөт зах зээлийн үндсэн ухагдахууныг анхнаас нь буруу ойлгосонд асуудлын гол зангилаа оршино. Иймд хэл амны бай болоод буй энэхүү тогтолцоог бодитоор нь шалгах цаг нэгэнт иржээ.

Капитализм, чөлөөт үйлдвэрлэл, чөлөөт зах зээл гэх зэргээр яаж ч нэрлэж болох өнөөгийн тогтолцоонд бусдын эрэлт, хэрэгцээг хангасан хүн л амжилтад хүрэх жамтай. Өөрөөр хэлбэл, туйлын ёс суртахуунтай тогтолцоо юм. Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж, хүмүүсийн өөрсдөө ч мэдээгүй байсан эрэлтийг үүсгэхийг зорьдог. Үүний тод жишээ бол Стив Жобс, түүний iPhone, iPad юм. Тэд бүтээгдэхүүнээ худалдан авагчдад хүргэхийн тулд чадах ядахаараа сурталчилдаг. Энэхүү үйл явцад Засгийн газар хөндлөнгөөс оролцохгүй л бол ямар ч гажуудал үүсэхгүй. Хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгохын төлөө дэндүү олон хүн өөр өөрийн аргаараа үзэж байна. Үүнийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь баяждаг. Гэтэл угтаа бол бид бүгд баяжих учиртай шүү дээ.

RELATED STORIES

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022

Эмх замбараатай, нарийн тодорхой байдаг нийлүүлэлтийн хэлхээ гялалзсан өсөлт үзүүлдэг нь хөндлөнгөөс нөлөөлөх “эзэн”, “төвлөрсөн төлөвлөгөө” байхгүйтэй холбоотой. Орчин үеийн эдийн засгийн бүх хямрал чөлөөт зах зээлийн ан цаваас бус, Засгийн газрын алдаанаас үүдэлтэй. Олон мянган импортын бараанд хэт өндөр татвар ногдуулсан “Смут- Хоулигийн тарифын тухай хууль” Их хямралыг эхлүүлж, улмаар дэлхийн худалдааны дайныг өдөөснөөр эдийн засгийг сүйрүүлсэн. Ийнхүү огцом уналтаас болж зарим улс орон, тэр дундаа хэргийн эзэд болох Герман, Их Британи, АНУ татвараа эрс нэмэгдүүлснээр нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн билээ.

1970-аад оны аймшигт инфляцийн хувьд Холбооны нөөцийн банк болон бусад Төв банкууд хэтэрхий их мөнгөн тэмдэгтийг олон дахин хэвлэж гаргасантай холбоотой. Харин 2008-2009 оны хямрал ам.долларын ханшийг зориудаар сулруулж, амины орон сууц зэрэг биет хөрөнгийн үнийг тэнгэрт хадтал өсгөсөн АНУ-аас эхлэлтэй.

Өндөр татвар бол өсөлтийн дайсан. Татвар бол дарамт. Дарамтыг бага түвшинд барьдаг улс орнууд өндөр дарамттай орнуудаас үргэлж түрүүнд алхдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа өндийн боссон европчууд хөгжлийн хурдаар АНУ тэргүүтэй зарим улс орнуудтай ижил түвшинд, заримдаа бүр түрүүлж байв. Гэтэл 1970-аад онд нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татварын дарамт нэмэгдсээр хөгжлийнх нь хурд саарсан билээ.

АНУ-ыг татвараа жинтэйхэн бууруулах бүрт эдийн засаг нь цэцэглэж байсан. Обамагийн эрин үеэс хойшхи эдийн засгийн сэргэлт 2017 оны татварын бууруулалт, хөнгөлөлтөөс үүдэлтэй.

Хэт их хууль, дүрэм осолтой. Зохицуулалтын мэргэжилтэн Филип Ховард энгийн нэгэн жишээг дурдсан юм. Нью-Йоркийн хойд хэсэгт байрлах алимын аж ахуй 17 төрлийн хөтөлбөрийн 5000 гаруй журамд захирагддаг. Дүрмийн зохицуулалт АНУ-д жилд дунджаар 2 их наяд ам.долларын зардал гаргадаг. Харин үйлдвэрлэгчид ажилтан нэг бүрийнхээ тоогоор жилд дунджаар 2,000-4,000 ам.долларын татвар төлдөг бол зохицуулалтын дарамт тэдэнд жил тутамд 20,000-35,000 ам.долларын зардал үүрүүлдэг аж. Үйлдвэрлэлийн салбар саяхныг хүртэл алдагдалтай байсанд гайхах хэрэг байна уу?

Оюутны өрөнд чөлөөт үйлдвэрлэлийг буруутгах хэрэггүй. Гол хэрэгтэн нь Засгийн газар. Вашингтон дахь эрх баригчид бүх чадлаа дайчлан байж коллежийн төлбөрийн асуудлыг шийдсэн гэх боловч энэ нь үндсэндээ оюутны зээл, “Pell Grants” хоёр юм. Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк болон бусад байгууллагын судалгаанаас харахад коллежууд эдгээр хөтөлбөрөөр дамжуулж хэдий их мөнгө цуглуулна оюутан төдий чинээ дарамтад орж байжээ.

Эрүүл мэндийн зардал өссөнд капитализм буруугүй. Энэхүү асуудлыг Засгийн газрын хяналтыг чангаруулснаар бус, чөлөөт зах зээлээр л шийднэ. Манай эрүүл мэндийн салбар гурван талт системтэй. Үүнд, Засгийн газар (үндсэндээ “Medicare”, “Medicaid”), даатгалын компаниуд ба гуравдагч тал нь үйлчлүүлэгчид бус томоохон ажил олгогчид болно. Эмнэлгүүдийн орлого гуравдагч талтай хэрхэн хэлэлцэхээс шалтгаалдаг бөгөөд өвчтөнүүдэд үр дүнгээ өгөх эсэх нь хамаагүй. Угтаа эмийн үйлдвэрүүд таны эмнэлгийн төлбөр дээр бичсэн эмийн үнээс хамаагүй бага дүнгээр эмээ нийлүүлдэг. Танаас суутгасан төлбөрийн дийлэнх нь эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниудад очдог юм.

Хэвийн зах зээлд бүтээгдэхүүнээ сайжруулж чадвал өрсөлдөгчид нь даган дуурайх хандлагатай байдаг. Харин эрүүл мэнд, дээд боловсролын салбар өөрөөр ажиллаж байна.

Оклахомагийн Мэс заслын төв төлбөрийн мэдээллээ вэбсайт дээрээ дэлгэн харуулдаг. Тэнд хамгийн шилдэг мэс засалчид ажилладаг бөгөөд салбарын дундажтай харьцуулахад нэмэлт зардал бага гардаг. Тус төв нь төлбөрөө урьдчилж бэлнээр авдаг тул бусад эмнэлгүүдэд мэс засал хийлгэх төлбөрийн багахан хэсэгтэй тэнцэх үнээр үйлчлүүлэх боломжтой (Өвчтөн даатгалд хамрагдахыг хүссэн тохиолдолд тус төвийн үнэ өсдөг). Гэсэн ч тус төвийг дуурайгчид тун цөөн байна. Яагаад? Учир нь тэнд хэрэглэгчийн зах зээл байхгүй. Гуравдагч тал төлбөрийн дийлэнхийг төлдөг тул өвчтөн чанар, үнийг харьцуулах шаардлагагүй, харьцуулахыг хүссэн ч түвэгтэй байдалд ордог.

Цахим бүртгэлийг бодоод үз. Хими цэвэрлэгээ, шатахуун түгээх станцууд цахим бүртгэл ашиглаад аль хэдийнэ 20 жил өнгөрчээ. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид үүнийг ашигладаггүй. Учир нь энд өрсөлдөөний давуу чанар байхгүй. Хэдийгээр Вашингтон тэдэнд эрх мэдэл олгохоор шийдсэн ч задран унасан ЗХУ-тай ижил, хөнөөлт аргаар олгосон юм.

Митч Дэниелс 2013 онд Пердью их сургуулийн ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш сургалтын төлбөрөө огт нэмээгүй билээ. Түүний зүтгэлийн үр дүнд өнөөдөр энэхүү өндөр нэр хүндтэй их сургуульд оюутнууд зургаан жилийн өмнөхөөс ч бага зардлаар сурч байна. Дашрамд дурдахад, Дэниелс их сургуулийнхаа урт хугацааны гэрээт профессоруудын тоог идэвхтэй нэмсэн юм.

Гэвч Оклахомагийн Мэс заслын төвтэй адил, Пердьюгийн жишгийг хуйлран дагах коллеж, их сургуулиуд гарч ирсэнгүй.

Чөлөөт зах зээл ядуурлын түвшинг бууруулдаг. Бид эрх чөлөөгөө тунхагласнаас хойш нэг хүнд ногдох бодит орлого 50 дахин нэмэгдээд байна. Капитализмын ачаар өрнөсөн Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө хувь хүний орлого дэлхийн хэмжээнд яст мэлхийн хурдаар өсөж байсан. Өнөөдөр, эдийн засгийн алдаатай бодлогуудыг эс тооцвол ядуурал эрс буураад байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүн ядуу тарчиг байдлаас ангижирч чаджээ.

Чөлөөт зах зээл хомсдолыг илүүдэл болгож, өнөөдрийн тансаг хэрэглээг маргаашийн энгийн хэрэглээ болгож хувиргадаг. Тоо томшгүй олон жишээ байгаагаас хамгийн энгийн жишээ нь гар утасны хэрэглээ юм. 1980-аад оны эхээр гар утас зөвхөн дуудлага хийх зориулалттай, гутлын хайрцаг шиг том, тоосго шиг хүнд, цэнэгээ арайхийн нэг цаг барьдаг байсан бөгөөд үнэ нь 3,995 ам.доллартай тэнцэж байв. Харин өдгөө олон тэрбум гар утас хэрэглээнд нэвтрээд байгаагийн дийлэнх нь 20 жилийн өмнөх супер компьютерийн хүчин чадлыг шингээжээ.

Чөлөөт зах зээлийн шинэчлэлийг тодорхой хэмжээнд хийсэн тохиолдолд л дээрх жишээ шиг илүү чанартай эрүүл мэндийн үйлчилгээг илүү хямд үнээр авах боломжтой. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалд хамрагдахдаа улсын хэмжээнд сонголт хийдэг болох, эмнэлгийн хадгаламжийн дансанд хязгаар тавихгүй байх зэргийг дурдаж болно.

Тэгш бус байдал. 2008 оны санхүүгийн хямралаас хойш саяхныг хүртэл цалингийн түвшин царцмал байдалд байсан бөгөөд хямралын өмнөх 10 жилд ч онцын өсөлт ажиглагдаагүй. Дахин хэлэхэд, энэ асуудал Засгийн газрын алдаанаас үүдэлтэй.

Өсөлт, хөгжилд хөрөнгө оруулалт зайлшгүй бөгөөд ханш тогтвортой байсан цагт хөрөнгө оруулалт нэмэгддэг жамтай. 1970-аад оныг хүртэл ам.долларыг алттай уяж байсан АНУ-ын эдийн засаг дэлхийн аль ч орныг араасаа дагуулахааргүй өссөн билээ. Гэвч үүнээс хойш эдийн засгийн дундаж өсөлт 25 ба түүнээс дээш хувиар саараад байна. Нэмж хэлэхэд, орлогын өсөлт ч мөн адил алтны стандарттай байх үеийнх шиг хүчирхэг байж чадахгүй байна.

Өөр нэг хүчин зүйл бол эмнэлгийн зардлын тогтмол өсөлт. Ажил олгогчоос олгодог даатгалыг ажилтны цалин, урамшууллын нэг хэсэгт тооцдог. Тиймээс цалин нэмэгдсэн хэмжээгээр гарт олгох бэлэн мөнгө нэмэгдэхгүй гэсэн үг. Бага татвар, найдвартай мөнгөн тэмдэгт, өвчтөнд чиглэсэн эрүүл мэндийн системтэй байхад гарт олгох цалингийн хэмжээ өсөх болно.

Ашиг чухал. Ашиг бол ёс суртахуунтай зүйл. Үүнгүйгээр эдийн засаг гацаж, бүр ухрах болно. Нэрт эдийн засагч Йозеф Шумпетер “бүтээлч сүйрэл” хэмээх алдарт хэллэгийг гаргаж ирсэн билээ. Хүчирхэг эдийн засгийг урагшлуулахын тулд үлэмж хэмжээний шинэ капитал шаардлагатай. Аливаа өөрчлөлт хуучин капиталыг устгах нь элбэг. Тухайлбал, интернэт гэгч зүйл домогт сонин, сэтгүүлийн үнэ цэнийг хэрхэн эргүүлснийг санаарай.

Стартапуудыг санхүүжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг тэлэх, бүтээмжийг сайжруулахад капитал зайлшгүй шаардлагатай. Капитал нь ашиг, хуримтлалаас үүсдэг. Үүнээс харахад ашиг бол бизнес эрхэлсний л үнэ цэнэ юм. Залуус үнэ цэнэтэй компанид ажиллахыг илүүд үзэж байна. Хүмүүсийн хүсэл, хүлээлтэд төгс нийцдэг энэ тогтолцоо нь капитализмын үнэт чанаруудын нэг илрэл юм. Ухаалаг компаниуд өөрчлөлтийг хурдан мэдэрч, хариу үйлдэл үзүүлж чаддаг. “Forbes”-ийн зүгээс амжилтаараа ялгардаг эдгээр компани, хувь хүмүүсийг тогтмол танилцуулдаг билээ.

Бизнесийн ертөнцийн зарим хүмүүс ёс зүйгүй, ойворгон үйлдэл гаргадаг. Тэгдэг нь үнэн. Угаас капитализмд ийм зүйл тохиолддог. Адам Смитийг 1776 онд капитализмын сонгодог бүтээл “An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations”-ийг туурвихаас ч өмнө хүн төрөлхтөн ёс зүйгүй, муу муухай үйлдэл гаргадаг л байсан шүү дээ. Социалист, захиргаадалтын дэглэмээс ялгаатай нь нээлттэй, чөлөөт зах зээл, ардчилсан тогтолцооны үеэр муухай хүмүүс олны өмнө ил болдог юм.

Социализм хэзээ ч үр ашгаа өгч байгаагүй. Үүний тод жишээг Венесуэл, Куба, Хойд Солонгос, саяхныг хүртэлх Зөвлөлт Холбоот Улс, Мао Зэдуны үеийн Хятад, коммунист Камбожоос (тус дэглэмийн уршгаар дөрвөн хүрэхгүй жилийн хугацаанд хүн амын тоо нь 25 орчим хувиар буурсан) харж болно.
Тэгвэл Скандинав, Европын “социализм”-ыг юу гэх вэ? Тэдний эдийн засгийг Засгийн газар нь атгаж, удирддаг учир социалист улсуудад тооцохгүй байж болно. Эдгээр улсын ихэнх нь өргөн хүрээний халамжийн хөтөлбөртэй, хөдөлмөрийн хууль нь хязгаарлагдмал, хэт өндөр татвартай. Гэвч энэ бүхэн өөрчлөгдөөд эхэлсэн.

Өөрсдийгөө социалист гэж боддог зарим америкчууд Засгийн газраа “агшаагаад” эхэлсэн Швед зэрэг орнуудыг анзаарахгүй байна. Швед татварынхаа хувь хэмжээг бууруулсаар байна. Тэдэнд өв залгамжлалын татвар гэж байхгүй. Тэрчлэн Берни Сандерс гэх мэт эрхмүүдийн эрс эсэргүүцдэг сургуулиа чөлөөтэй сонгох боломж шведчүүдэд бий. Европын холбооны бусад орны хувьд 2008 оны хямралаас хойш эдийн засгийн өсөлтийн дундаж хурд нь АНУ-ын өсөлтийн тал хувьтай тэнцэхүйц байна.

Хамгийн гол нь капитализм хангалуун амьдралын эх үндэс болсон баялгийг бүтээдэг. Тийм ч учраас европчууд эдийн засгаа сайжруулахын тулд татварын хэмжээг бууруулах зэргээр капитализмыг дэмжсэн шинэчлэлүүдийг эхлүүлээд байна.

Стив Форбес (Forbes сэтгүүлийн ерөнхий эрхлэгч)

Bat-Ochir

Related Posts

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар
Эдийн засаг

Хүйтэн дайны дуурсагдаж амжаагүй баатар

24/06/2022
“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”
Эдийн засаг

“Монгол Улс бүтээлч байдлаар дэлхий дахиныг тэргүүлэхэд цөөн хүчин зүйл дутдаг”

23/06/2022
Хөгжлийг хурдасгах зам
Эдийн засаг

Хөгжлийг хурдасгах зам

16/06/2022
Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо
Эдийн засаг

Ханес Такач: Бодлогын хэрэгжилтэд чухал зүйл бол тэгш оролцоо

06/06/2022
Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?
Эдийн засаг

Вьетнам Азийн дараагийн “бар улс” болох уу?

03/06/2022
Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай
Эдийн засаг

Ураны уурхай цөмийн байгууламжаас ялгаатай

31/05/2022
Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…
Эдийн засаг

Тогтворгүй мөнгөн тэмдэгт хөгжлийн тушаа…

27/05/2022
“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”
Эдийн засаг

“Европын Холбооны зах зээлд Монголын бараа татваргүй нэвтрэх боломж бий”

24/05/2022
Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал
Эдийн засаг

Буурай хөгжилтэй байх нь ирээдүйн давуу тал

20/05/2022
Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв
Эдийн засаг

Өмнөд Солонгосын инфляц сүүлийн 13 жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсөв

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist