Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
NFT-ийн хөөсрөлийг бий болгосон хоёр
Share on FacebookShare on Twitter

Гарааны бизнесүүд мэргэшсэн нэг чиглэлийг барих ёстой боловч “OpenSea”-ийн үүсгэн байгуулагчид урлаг, хөгжим, тоглоом гэх мэт бүх төрлийн NFT-ийг бий болгох, арилжаалах боломжтой өргөн нээлттэй зах зээлийг бүтээснээр цэцэглэн хөгжиж байна. Тэд хэдийнээ зуун сая ам.доллараар хэмжигдэх саятнууд болчхоод байгаа төдийгүй тэрбумтан болоход тун ойр байгаа тул өрсөлдөгчид, луйварчид, дараагийн криптовалютын сүйрэл гээд тэдний өмнө өөр санаа зовних асуудал олон байна

Цар тахал 2020 оны гуравдугаар сард тархаж эхлэх үед “OpenSea”-г үүсгэн байгуулагчид болох Девин Финзер, Алекс Аталла нар эр зориг шаардсан дуудлага хийжээ. Тэдний таван хүнтэй стартап нь блокчэйн гэгддэг бүртгэл тооцооны дэвтэр дээрх урлаг, хөгжим гэх мэт өвөрмөц дижитал хөрөнгийн эзэмшлийг хянахад ашигладаг компьютерын файлууд болох бүх төрлийн үл орлогдох үнэ цэнийн гэрчлэмж (NFT) үүсгэх, худалдан авах, зарах боломжтой платформыг бүтээжээ. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 26 сарын дараа тэд сард 1.1 сая ам.долларын гүйлгээ хийдэг 4000 идэвхтэй хэрэглэгчтэй болсон нь (OpenSea-ийн 2.5 хувийн шимтгэлийг тооцвол) сарын дөнгөж 28.000 ам.долларын орлоготой байсныг харуулж буй юм. Нью-Йорк хот хөл хорио тогтоосон тул эцэг, эхийнхээ Колорадо дахь гэрийн хонгилд сууж ажлаа хийж байсан нь NFT зах зээл “Зогсонги байдалд орсон мэт” санагдаж байсан гэж Техник хариуцсан захирал Аталлах дурсав. Аймшигтай нь шууд бөгөөд илүү сайн санхүүжилттэй тэдний өрсөлдөгч “Rare Bits” хүртэл бизнесээ зогсоож байгаа гэдгээ зарласан юм. Тэд оны эцэс гэхэд бизнесээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд есдүгээр сард үүндээ хүрч чадсан юм.

Эцэст нь, 2021 оны хоёрдугаар сард NFT зах зээл уналтаас гарч сэргэж эхэлсэн. Долдугаар сард “OpenSea” NFT арилжаагаар 350 сая ам.долларыг эргэлдүүлэв. Тухайн сардаа “Andreessen Horowitz”-ийн тэргүүлсэн санхүүжилтийн тойрогт 1.5 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 100 сая ам.доллар босгожээ.

Наймдугаар сард NFT-ийн шуугиан (мөн хүмүүсийн FOMO буюу юмнаас хоцрох вий гэсэн айдас) гаарах үеэр арилжааны хэмжээ нь арав дахин буюу 3.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэнээр “OpenSea”-ээс таван сая ам.доллар хүрэхгүй хэмжээний зардал гарч сарын дотор 85 сая ам.долларын шимтгэлээс унасан гэнэтийн орлого орж иржээ. Хэдийгээр сар бүрийн гүйлгээ нь ойролцоогоор хоёр тэрбум ам.доллар болж буурсан ч тус платформ одоогоор 1.8 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд зах зээлийн дийлэнх хувийг эзэлж байна. Компанийн ажилчдын тоо дөнгөж 70 хүрэх бөгөөд үйлчлүүлэгчдэд хүрч ажиллах төлөөлөгчид гээд нэмж олон арван хүнийг шинээр авахаар зэхэж байгаа аж.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Саяхнаас 10 тэрбум ам.долларт хүрч магадгүй өөр нэг венчур хөрөнгө оруулалтын талаар яриа гарах болсон. Тус бүр 19 хувийн хувьцаа эзэмшдэг Гүйцэтгэх захирал 31 настай Финзер, 29 настай Аталла нар криптогийн хамгийн сүүлийн үеийн тэрбумтан болоход тун ойрхон байна.

Гэсэн ч арваннэгдүгээр сард Нью-Йоркийн шинэ “Margaritaville Times Square” амралтын газрын ресторанд галт бамбарын оронд коктейль өргөсөн 32 фут өндөр, дуураймал Эрх чөлөөний хөшөөний хажууд сууж ярилцага өгч суухдаа Аталла тун даруухан аашилж байсан юм. Тэрбээр гурав дахь жилдээ зохиогдож буй “NFT.NYC” конвенцид оролцохоор ирсэн бөгөөд 5,500 бүртгүүлэгч байснаас 3,000 нь хүлээлгийн жагсаалтад багтсан байжээ. Зочид буудлын ойролцоо “Bored Ape Yacht Club”-ийн “10,000 сармагчин” NFT коллекцод хүндэтгэл үзүүлж цамцыг нь өмссөн хүсэл тэмүүлэлттэй залуус цугларсан байсан бөгөөд тэд үүнийгээ цуглуулга эсвэл хөрөнгө оруулалтаас гадна тодорхой нэгэн нийгмийн клуб гэж авч үздэг байна.

Энгийн даруу байдал Финцер, Аталла хоёрын амжилттай стратегийн гол цөм гэлтэй.

Зарим зөвлөх тэднийг урлаг, тоглоом эсвэл хөгжим гэх мэт NFT чиглэлээр мэргэшиж ажиллахыг зөвлөсөн ч тэд аль NFT төрлийг барьж авахыг урьдчилан таамаглах хангалттай ухаантай гэж бодоогүй тул категори-агностик платформыг барьж авахаар шийджээ.

“OpenSea” өргөн сүлжээг бий болгохоос гадна зөв цагтаа, зөв газартаа байж, хэрэглэгчдийн юу хүсэж байгааг сонссоноор л хөгжиж ирсэн” гэж Финзер хэлэв. Энэхүү платформ “Еthereum” болон бусад блокчэйн дээрх NFT-г хянадаг бөгөөд бүх худалдан авалт криптогоор хийгддэг. Борлуулагчид тогтсон үнэ эсвэл дуудлага худалдааны форматын аль нэгийг сонгох боломжтой. Уран бүтээлчид дахин борлуулах үнэ тухай бүрийн тодорхой хувийг захиалж болно. Финзер NFT-ийн өмчлөлийн баталгаажуулалтын загвар нь концертын тасалбараас эхлээд үл хөдлөх хөрөнгө хүртэлх бүх зүйлд ажиллаж болохыг олж харсан. Гол нь тэр яг юу хэзээ амжилтад хүрэхийг л мэдэхгүй байгаа бөгөөд “Би ирээдүйг үргэлж саарал өнгөтэйгээр төсөөлдөг” гэж хэлсэн юм.

Гэнэтийн амжилтад хүрсэн хэдий ч “OpenSea” залилан мэхлэлт, NFT зах зээлийн дахин уналт, шинэ өрсөлдөөн гээд том бөгөөд олон төрлийн эрсдэлтэй тулгарч байна. Аравдугаар сард тус улсын хамгийн том крипто бирж “OpenSea”- ийн анхны хөрөнгө оруулагч болох “Coinbase” өөрийн NFT peer-to-peer зах зээлээ нээхээ зарлав. Хэдхэн долоо хоногийн дотор “Coinbase”-ийн хүлээлгийн жагсаалтад 2.5 сая хүн бүртгүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирал Брайан Армстронг энэхүү шинэ бизнесээ крипто арилжааны үндсэн бизнестэй нь адилхан том эсвэл бүр ч том байх магадлалтай гэж таамаглаж байсан аж.

“OpenSea”-ийн нээлттэй зах зээлийн арга нь хуурамч, залилан мэхлэлтийн шинжтэй зүйлсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг – “Amazon” эсвэл “eBay”-ээс л жишээд аваад үз. Жишээлбэл, луйварчин хэн нэгний уран зургийг хуулж, “OpenSea” дээр NFT хэлбэрээр зарж болно шүү дээ. Харин энэ тал дээр вэбсайт нь хуурамч зүйлийг илрүүлэх автомат арга дээр ажиллаж байгаа бөгөөд сэжигтэй саналуудыг шалгадаг модераторуудтай гэж Финзер хэлсэн юм. Гэсэн хэдий ч хүмүүс асуудал үүсгэсээр л байв. Есдүгээр сард “Twitter” хэрэглэгчид “OpenSea”- ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал нь NFT-г “OpenSea”-ийн нүүр хуудсан дээр гарч ирэхээс нь өмнө худалдаж авч байгаа увайгүй үйлдлийг нь олж тогтоосон тул Финзер тухайн ажилтныг ажлаа хүлээлгэж өгөхийг шаарджээ.

“OpenSea”-ийн үүсгэн байгуулагчдад амбиц гэж зүйл бараг л байхгүй. Бэй Ариад эмч ээж, программ хангамжийн инженер аавын гар дээр өссөн Финзер Харвард, Стэнфорд, Принстон, Йел зэрэг сургуулиас татгалзсан хариу аваад “үнэхээр сүйрсэн юм шиг санагдаж байсан” хэмээсэн юм. (Тэр Брауны их сургуулийг сонгосон) “Pinterest”- ийн программ хангамжийн инженерээр богино хугацаанд ажилласныхаа дараа тэр 2015 онд анхны гарааны бизнес болох “Claimdog”-оо үүсгэн байгуулж, жилийн дараа “Credit Karma”-д худалджээ.

Колумбаас ирсэн цагаач аав, Америк гаралтай ээжээс Колорадо мужид мэндэлсэн хүү Аталла хүүхэд байхдаа шувуудаас эхлээд интернэт хөтөч хүртэлх бүх зүйлийн шинж чанарыг харьцуулах хүснэгт гаргажээ. Финзертэй хамтран ажиллахаасаа өмнө буюу Стэнфорд сургуулиа төгсөөд программистаар хэсэг хугацаанд ажилласан. 2018 оны нэгдүгээр сард тэд Wi-Fi хотспотоо цацахын тулд хэрэглэгчид крипто мөнгөн тэмдэгтээр төлж болох тухай санаагаар “Y Combinator” аккселераторт орж байсан. Гэвч тухайн үед “CryptoKitties” буюу өмчлөлийн бүртгэл нь “Еthereum” блокчэйн дээр дижитал хэлбэрээр бичигддэг хүүхэлдэйн киноны виртуал муурнууд олон нийтийн анхаарлыг татаж эхлэв. “Анх удаа л криптог огт сонирхдоггүй хүмүүс зоос эргүүлэхээс өөр шалтгаанаар үүнийг сонирхож эхэлсэн явдал байлаа. Би хувьдаа үүнийг үнэхээр хүчтэй байна л гэж бодсон” гэж Аталла хэлсэн юм. Тэд даруй “OpenSea” руу орж, үйл ажиллагаагаа Нью-Йорк хот руу шилжүүлсэн юм.

Тэдний өвөг эцэг гэвэл “Beanie Babies”- ийн нэгэн адил “CryptoKitties” нь хөрөнгө оруулалтын үнэ цэнтэй цуглуулга болж хувирсан ч нийлүүлэлт нь тэдний ихэнхийг үнэ цэнтэй болгоход хэтэрхий их байсан. 2018 оны эхээр огцом өссөн ч хүмүүсийн крипто болон NFT-ийн сонирхол огцом багассан.

2021 оны эхээр тус зах зээлийг дахин сэрээсэн зүйл бол “OpenSea”-ийн хийсэн зүйл биш бөгөөд харин Винклвосс тэрбумтан ихрүүдийн “Nifty Gateway” гэх мэт платформууд сонгомол, өндөр чанартай урлагийн бүтээлүүд олны анхаарлыг татсан юм. Өнгөрсөн гуравдугаар сард “Christie’s” дуудлага худалдаагаар дижитал зураач Биплийн “Өдөр бүр: Эхний 5000 өдөр”-ийг 69 сая ам.доллараар үнэлж, NFT-ийг дуудлага худалдаанд оруулсан нь амьд сэрүүн байгаа зураачийн бүтээлийг үнэлсэн хамгийн өндөр дүнгээс гуравдугаарт бичигдэж байгаа юм. NFT-ууд гайхалтай үнээр зарагдаж эхлэхийн хэрээр улам олон жирийн хүмүүс мөн адил өөрсдөө бүтээгч, цуглуулагч эсвэл дамын наймаачин болохоор шийдэж, хэн ч зураач байж болно гэсэн сэтгэлгээтэй, хоёрдогч зах зээлтэй, ашиглахад хялбар “OpenSea” руу хандах болсон. Жишээлбэл, тус сайт дэвшилтэт шүүлтүүрийн системтэй тул хэрэглэгчид хамгийн ховор, онолын хувьд хамгийн үнэ цэнтэй шинж чанарууд бүхий NFT-г олох боломжтой (Зөвхөн 46 Bored Apes сармагчингууд л цул алтлаг үстэй бөгөөд тэд маш өндөр үнэлгээтэй байдаг аж). Шинэ NFT үүсэж, ethereum дээр бичигдэх үед сайт автоматаар үүнийг харуулсан вэб хуудсыг гаргадаг бөгөөд NFT нэгэн төрлийн байр суурь илэрхийлэх бэлэг тэмдэг болсонтой холбоотой хүмүүс “OpenSea” хуудсаа хуваалцаж, “Twitter” дэх нүүр зургаа өөрсдийн NFT болгон өөрчилдөг болсон. “Энэ нь атаархал, хүсэл тэмүүллээр өдөөгдсөн эргэх холбоо болчихсон. OpenSea энэ зах зээлийг үнэхээр эзэмдэж чадсан” гэж венчур капитал фирм “1Confirmation”-ийн түнш, “OpenSea”-ийн анхны хөрөнгө оруулагч Ричард Чен онцлон тэмдэглэв. Жоржиа мужид амьдардаг, загвар зохион бүтээгчээр ажиллаж байсан 27 настай Дани “Эмэгтэйчүүдийн ертөнц” нэртэй NFT-д 17,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар 715,000 ам.долларын үнэ хүрэх багц болгож чаджээ. Хойд Каролина дахь нэгэн тоглоомын компанийн гүйцэтгэх захирал асан 37 настай ЭйЖэй NFT-д 10,000 ам.доллар хүрэхгүй хэмжээний мөнгийг оруулж байсан бол өдгөө түүний дижитал хөрөнгийн хэмжээ 1.3 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Тэрбээр саяхан гастроэнтерологич ахыгаа NFT худалдаж авахыг ятгасан бөгөөд ах нь эргээд найз нөхдөө орохыг ятгажээ. “Тэд нар бараг л бүдүүн гэдэсний шинжилгээ хийснийхээ дараа шууд гар утсан дээрээ шинэ NFT орж эрсэн эсэхийг шалгаж байгаа” гэж тэр хэлэв. Бөмбөлгөн хөөс шиг байгаа биз. “OpenSea” хагарвал ямар байх бол гэсэн асуулт гарч ирж байна. Харин үүнд Финзер “Бид өвлийг давах шаардлагатай бол их хэмжээний дэвсгэр бэлдчихсэн байгаа” хэмээн хариулт өгсөн юм.

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist