Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

Нисдэг таксины эрин айсуй…

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Нисдэг таксины эрин айсуй…

HyperFocal: 0

Share on FacebookShare on Twitter

“Toyota”, Лорен Пауэлл Жобс тэргүүтнээс нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт авсан нууцлаг компани “Joby Aviation” 2023 он гэхэд нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлэхээ амлаж байна.

ЖоБен Бевирт хоёрдугаар ангид байхдаа Умард Калифорнийн улаан модон дундах хиппи суурингаас найм орчим километрийн зайд орших гэр рүүгээ явж байхдаа нисдэг тэрэг шиг хөөрч, газарддаг онгоц зохион бүтээх талаар мөрөөддөг байжээ. “Гэртээ харих зам дэндүү урт байсан учраас үргэлж сайн сайхан зүйл мөрөөдсөөр хүрэх газартаа хүрдэг байлаа” гэж тэрбээр инээмсэглэн дурсав.

Түүнээс хойш дөчөөд жилийн дараа Бевирт мөрөөдөлдөө тун ойрхон иржээ. Тэрбээр өөрийн өсөж торнисон Санта-Круз хотын захад нэг нисгэгч, дөрвөн зорчигчийг цагт 240- 320 километрийн хурдтай тээвэрлэж чадах, зургаан сэнстэй цахилгаан онгоц бүтээв. Нэг дээврээс нөгөө дээврийн хооронд зорчих агаарын таксины нүсэр том сүлжээний үндэс суурийг буй бөгөөд үүнийгээ өөрөө бүтээж, өөрөө удирдахыг зорьж байна. Мэргэжилтнүүд уг онгоцыг үйлдвэрлэхэд 400,000-1.5 сая ам.доллар шаардагдана гэж тооцоолж буй. Харин тэрбээр хот суурин газрын иргэдийг түгжирч орооцолдсон замаас чөлөөлж, тэрбум хүнд өдөрт нэг цаг буюу “UberX” үйлчилгээний өнөөгийн ханшаар нэг километр тутамд 3.75 ам.доллар хэмнэж өгөхийг эрмэлзэж байгаа юм.

Үнэмшмээргүй сонсогдож байгаа ч өдгөө 47 настай Бевиртэд итгэж буй хүн цөөнгүй бий. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сард “Toyota” компани “Joby Aviation”-д 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсны дараа “Tesla”-г анх санхүүжүүлж байсан Жефф Сколлын “Capricorn Investment Group”, Лаурен Пауэлл Жобс зэрэг хөрөнгө оруулагч нэгджээ. Одоогоор “Joby” нийт 745 сая ам.доллар босгож, 3.31 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрээд буй. “Toyota”-ийн гүйцэтгэх захирал Акио Тоёода Дэлхийн II дайнаас өмнө нисэх онгоц бүтээж байсан “Toyota Motors”-ийг үүсгэн байгуулагч, өвөг эцэг Кийчирогийнхоо нисдэг машин бүтээх мөрөөдлийг “Joby”-оор дамжуулан биелүүлнэ хэмээн итгэж буйгаа Бевиртэд хэлжээ.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Бевирт “Хэрэв бид нисэж чадвал гудамжаа цэцэрлэгт хүрээлэн болгон хувиргаж, хотуудаа амьдрахад илүү таатай орчин болгож чадна” хэмээн өгүүлэв.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар “Joby”, түүний өрсөлдөгч компаниуд цаг үеэсээ дор хаяж арван жилээр түрүүлж байна. Орчин цагийн хамгийн сайн зай хураагуур гэхэд жингийн хувьд онгоцны түлшнээс 14 дахин бага эрчим хүч нөөцөлдөг. Агаарын хөлгийг шууд хөөргөхөд хэр их хүч шаардагддагийг тооцож үзвэл зай хураагуурын хүчин чадлыг сайжруулах хүртэл цахилгаан таксины туулах зай, тээвэрлэх хүчин чадал бизнесийн үр ашгаа өгөхөд хэтэрхий бага аж. Тэрчлэн “нисдэг такси” аюулгүй гэдгийг эрх баригчдад итгүүлэх хүнд даалгавар байгааг мартаж болохгүй.

Бевирт одоогоор цахилгаан автомашинд ашиглагдаж буй дээд зэрэглэлийн лити ион зай хураагуураар аюулгүй онгоц үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тэрчлэн, 2023 онд агаарын таксины үйлчилгээг эхлүүлэх “Uber”- ийн өндөр амбицтай зорилгыг хэрэгжүүлэх цорын ганц стартап бол “Joby”. Бевирт 2023 он гэхэд АНУ-ын Нисэх хүчний албанаас аюулгүй байдлын гэрчилгээ авах ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн бөгөөд хэрэв ингэж чадвал “Joby” энэ бүх бэрхшээлийг даван туулсан, цахилгаан хөдөлгүүрт агаарын такси үйлдвэрлэгч анхны компани болох юм.

“Joby”-ийн онгоц нь мотор доголдсон ч нислэгийн аюулгүй байдлыг хангах зургаан хөдөлгүүрт системтэй. Сэнсний ир нь босоо чиглэлд хөөрөх, буухад нисдэг тэрэгнээс илүү чимээгүй бөгөөд нислэгийн үед урагш хазайхад ямар ч дуу чимээ гаргахааргүй бүтээгджээ.

Хот суурин газраас хөдөөг чиглэсэн шилжилт хөдөлгөөн ид идэвхэжсэн 1970-аад онд төрж өссөн Бевирт эцэг Рон Бевиртэд фермийн тоног төхөөрөмж засах, байшин барих ажилд нь туслах замаар инженерийн мэдлэг эрт эзэмшжээ. Харин насанд хүрсэн хойноо тэрбээр Номхон далайн зэргэлдээ, ой мод, нуга хөндий хосолсон 180 га эдлэн газарт капиталист бүтээн байгуулалт өрнүүлэв. Уг газрыг худалдан авахын тулд Бевирт өмнөх бизнесүүдээ худалдсан аж. Үүнд, эмийн туршилтад ашигладаг робот бүтээгч “Velocity11”, “GorillaPod”-д камерын суурь нийлүүлдэг компани, Бевиртийн туршилтын нислэг үйлддэг байсан газар зэрэг багтана. Нисэх онгоц бүтээх ажилд орохоосоо өмнө тэрбээр бусад стартапуудыг тэндээ цуглуулж, хамтран ажилладаг байв. Бевирт олон нийтийг хоол хүнсээр хангахын тулд тахиа, зөгийний органик аж ахуй байгуулж, хариуцсан тогооч хүртэл хөлслөн ажиллуулж байжээ.

“ЖоБен бахархам халуун дулаан соёлыг бүрдүүлсэн. Түүний эрч хүч бусдад нөлөөлдөг” гэж 2017 онд хамтран ажиллагсдаа “Joby”-д хөрөнгө оруулахыг ятгасан, “Toyota AI Ventures”-ийн ерөнхий захирал Жим Адлер хэлэв.

Бевиртийн бизнесийн загварт “Joby”- оор дамжуулан “Uber”-ийн агаарын такси үйлчилгээний зах зээлд нэвтрэхээс гадна, такси үйлчилгээний хувийн сүлжээтэй болох зорилго зонхилдог. “Хэрэв энгийн нэг тээврийн хэрэгсэл байсан бол, мөн түүнийг тойрсон үйлчилгээ байгаагүй бол би хөрөнгө оруулах талаар бодохгүй байсан” гэж Адлер хэлэв.

Газардах талбай бүтээх, программ хангамж болон бусад дэд бүтцийг захиалах ажил мэдээж хөрөнгө оруулагчдаас их хэмжээний хөрөнгө, бас тэвчээр шаардана. “Joby” онгоцоо худалдах төлөвлөгөөгүй бөгөөд өөрийн гэсэн онгоцны буудал үйлдвэрлэх зорилготой учраас хөрөнгө оруулагчдад тэрбум ам.долларыг нь эргүүлэн олгох өдөр тэр хэрээр хойшлогдож байгаа юм.

“Joby” -ийн таван хүний суудалтай загвар Германы “Volocopter”, Хятадын “Ehang” компаниудын бүтээж буй жижиг оврын, хоёр суудалтай онгоцтой харьцуулахад илүү орлого олох боломжтой. Харин сул тал нь жин. “Carnegie Mellon”-ийн зай хураагуурын мэргэжилтэн Венкат Вишванатан Бевиртийн “Forbes”-т өгсөн онгоцны үзүүлэлтийг үндэслэн лабораторийн загвар гаргажээ. Түүний тогтоосноор онгоцны томоохон хэсгийг зай хураагуур эзлэх бөгөөд үүнийг шийдэх хүчин чадал “Joby”-д байгаа эсэх нь тодорхойгүй аж.

“Joby” онгоц 240 километрийн зай туулахын тулд, мөн Нисэх хүчний албаны шаардлагыг хангахын тулд 2,170 килограмм жинтэй байх шаардлагатай, харин үүнийг хангах зай хураагуурын жин 1,000 орчим килограмм гэж Вишванатаны баг тооцоолжээ. Улмаар таван зорчигчийн нийт жин 450 килограммыг хасахад онгоцны тавцан, суудал, бүхээгт ердөө 720 килограмм ногдох аж. Энэ нь баталгаат үйлдвэрлэлийн нисэх онгоцоос 35 хувиар доогуур үзүүлэлт юм. Тиймээс Бевиртийн өгүүлснээр “Joby” түүхэн дэх хамгийн хөнгөн, үр ашигтай онгоцны их бие бүтээжээ. Эс тэгвэл онгоцны хэмжээ багасах учиртай. Өөр нэг асуудал бол Нисэх хүчний албанаас зөвшөөрөл авахын тулд аюулгүй байдлыг өөрчилж, улмаар жин нэмэгдэх магадлалтай.

“Бид үнэхээр хэцүү ажил бүтээж байна. Техникийн бэрхшээл төдийгүй хүн төрөлхтний өдөр тутмын хөдөлгөөнийг өөрчлөх шаардлага тулгарч байна” хэмээн Бевирт ярьж байна.

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно
Инновац

Өмнөд Солонгос 2025 онд 12 мянган оршин суугчтай “хөвдөг” хот босгоно

31/05/2022
Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд
Инновац

Бага нягтралт ирээдүйг бүтээгсэд

30/05/2022
Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж
Инновац

Норвегийн “Nomono” стартапын бүтээсэн шинэлэг бөгөөд авсаархан подкастын төхөөрөмж

30/05/2022
Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно
Инновац

Н.Батзориг: Монголын анхны “юникорн” компани болно

27/05/2022
Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч
Инновац

Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

26/05/2022
Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер
Инновац

Хонконгийн өндөр барилгууд дотор хүнсний ногоо тариалж буй фермер

24/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist