Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Кино театрын шинэ үеийг эхлүүлсэн эр

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Кино театрын шинэ үеийг эхлүүлсэн эр
Share on FacebookShare on Twitter

Митч Робертсынхоос бусад кино театрын бизнест хүндхэн жил болж өнгөрлөө. Ихэнх газрууд хаалттай байх зуур тэр харин ч үйл ажиллагаагаа өргөжүүлж энгийн нэгэн кино үзэх аяллыг “Evo Entertainment”-д боулинг, аркад тоглоом тоглонгоо тав тухтай хоол, дарсыг шимтэн суух боломжтой болгож өөрчилжээ.

Техасын амбан захирагч Грег Эбботт 2020 оны тавдугаар сарын 1-нд Covid-19-ийн улмаас хаагдсан тус мужийн кино театруудыг 25 хувийн дүүргэлттэй ажиллахыг зөвшөөрсөн ч ихэнх газар үүнээс татгалзсан байдаг. Халдварын голомт болох магадлалтай арга хэмжээ зохионо гэж төсөөлөөд ч хэрэггүй. Шинэ киноны нээлт ч байхгүй, цөөн тооны үйлчлүүлэгчтэй байсан тул эдийн засаг нь бүхэлдээ утгагүй санагдаж байсан биз ээ. Харин Митч Робертс үүнтэй санал нэгдээгүй юм. Дөнгөж 25 настай тэрбээр Техасын зургаан хэсэгт 57 дэлгэц, 38 боулингийн зам, иж бүрэн хоолны үйлчилгээ, 200 аркад тоглоом бүхий “Evo Entertainment”-ийг байгуулчхаад байсан бөгөөд 42 сая ам.долларын өртэй байлаа. Зургаан долоо хоногийн өмнө түүний үйл ажиллагаа зогсох болоход тэр “Эхэндээ айдастай байсан ч шууд л дахин нээхдээ бэлдье дээ л гэж бодсон” хэмээв.

Робертс дотор бөөгнөрлийг багасгах үүднээс “Grease”, “The Goonies” зэрэг классик киног гаргаж эхэлсэн бөгөөд сул танхимуудыг 65 футын дэлгэц дээр “Fortnite” тоглохыг хүссэн тоглоомын хорхойтнуудад түрээсэлж эхлэв. Тэрбээр орлогын шинэ урсгалыг бий болгосон нь кино театрын гадна талыг цагаанаар будаж машин дотроосоо кино үзэх боломжтой болгож, есөн акр хэмжээтэй үхрийн бэлчээрийг пэйнтболын талбай болгон хувиргаж, хэдэн арван галлон бүхий сав дүүрэн маргарита болон гэртээ кино үзэхдээ иддэг зууш, амттанг авч явахаар, хүргэлтээр савлан бэлтгэж байв. Олон өрсөлдөгчид нь хаалгаа барьсан байх зуур тэр машинтай үзэх зуны кино наадам, аймшгийн кино, сүнсний баярт зориулсан алкохолтой, алкохолгүй сүүн коктейлыг санал болгох Хулууны баярыг бүтээснээр багагүй шуугиан тарьсан юм. “Бусад нь хямралын үед бэлтгэж байсан бол бид танд зориулсан газар байгаа шүү гэдгийг сануулах аргыг баримталсан” гэж тэр өгүүлэв.

Гэсэн хэдий ч “Evo”-ийн орлого 2020 онд 60 хувиар буурч ердөө 20 сая ам.доллар болжээ. Банкнаас хэсэг хугацаанд эргэн төлөлтийг хойшлуулах боломж олгож, Холбооны засгийн газраас үйл ажиллагаа нь зогссон зугаа цэнгээний газруудад зориулан олгосон 21 сая ам.долларын тусламжийн ачаар л Робертс тэсэж үлдэж чадсан бөгөөд үүнийгээ “Үнэхээр гайхамшиг л байсан” хэмээн тайлбарласан юм. Робертс идэвхтэй ажиллаж эхлэхийн зэрэгцээ Техас дахь Covid-19-ын хязгаарлалт багассан учраас “Evo” бусад кино театраас хамаагүй хурдан сэргэж байв. 2021 онд борлуулалт 2019 онтой харьцуулахад ердөө 15 хувиар бага байсан бөгөөд II улирал гэхэд үйл ажиллагаа нь дахин ашигтай болж эхэлсэн. Робертс “Evo”-ын 60 хувийг эзэмшдэг бол түүний хоёр эгч үлдсэн хувийг эзэмшдэг юм.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

Цар тахал үргэлжлэхийн хэрээр хэд хэдэн сүлжээ бүр мөсөн хаагдаж буйгаа зарласан бөгөөд “Alamo Drafthouse” (25 жилийн өмнөөс кино үзэгчдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж эхэлсэн анхдагч) зэрэг бусад сүлжээ дампуурлаас гарахын тулд компанийн санхүүгийн бүтцэд өөрчлөлт оруулах замаар шинэчлэл явуулж эхэлсэн. Харин Робертс үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр Даллас дахь “Southlake Town Square” зэрэг Техасын дөрвөн ч царцсан байгууламжийг долоон ресторантай театр, халдаг суудал, лазер төхөөрөмж, мөргөлддөг машин, мини гольф болон дотор талбайн олсон тоглоом зэргийг багтаасан асар том байгууламж болгож буй юм.

Эдгээр дөрвөн үл хөдлөх хөрөнгийн сэргээн засварлах ажилд 30 сая ам.долларын санхүүжилт олж, 40 сая ам.долларын өр дээрээ нэмэлгүйгээр цаашдын өргөтгөлийг санхүүжүүлэхийн тулд Робертс 43 настай зуун саятан болох Брайан Шеффилдийн тусламжийг авчээ. Удам дамжсан газрын тосны магнат Шеффилд энэ талаар ярихдаа “Би эхлээд түүнийг галзуурч л гэж бодсон” хэмээв. Гэвч хэдэн сар ярилцсаны эцэст тэр Робертс ямар нэгэн том зүйл хийх гэж байгааг, “олон нийтэд чиглэсэн бизнес” нь зөвхөн Сovid-19 биш стрийминг болон хямд 65 инчийн телевизийг хүртэл ардаа хаяна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Бид туршлагын эдийн засагт амьдарч байна. Хүмүүс туршлага олж авахыг хүсдэг. Тэд нэгдэхийг хүсэж байгаа” хэмээн энэ жилийн “Forbes”-ийн “30 хүртэлх 30” эрэмбэд багтсан Робертс мэдэгдэв. Тэдний гэрээнд заагдсаны дагуу Шеффилдийн гэр бүлийн оффис үл хөдлөх хөрөнгийг засварлан худалдан авахад 125 сая ам.долларыг зарцуулжээ. “Evo” Шеффилдийн санхүүжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн ашгаас менежментийн зардалд 2.5 хувь хүртэх бөгөөд ашигт ажиллагааны саад тотгорыг арилгаж чадвал тодорхой хэмжээний хувьцааг авах юм.

Шеффилд, Робертс нар гар нийлсэн нь гайхах зүйл биш байх. Тэд хоёул гэр бүлийн бизнесээс гараагаа эхэлж тэндээс салбарласан байдаг. Шеффилд өвөөгийнхөө газрын тосны хуучин цооногуудын 109-ийнх нь удирдлагын өрөмдлөг хийх эрхийг авснаар 2008 онд “Parsley Energy” компанийг байгуулсан. Өнгөрсөн жил “Parsley”-г өрсөлдөгч “Pioneer Natural Resources” (Шеффилдийн аав удирддаг) компани 4.5 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Робертс бол дөрвөн үе дамжсан кино театрын бизнес эрхлэгч юм. Энд онцлон тэмдэглэмээр зүйл нь “Cinemark”-ийг үүсгэн байгуулсан түүний өвөө өдгөө 85 настай Ли Рой Митчелл 524 театр, 5,897 дэлгэцийн сүлжээний есөн хувийн (одоо 150 сая ам.доллартай дүйж байгаа) хувьцааг эзэмшиж буй ТУЗ-ийн дарга хэвээр байна.

Робертс хүүхэд байхдаа эцэг, эхийнхээ ажиллуулдаг байсан кино театрт попкорн шүүрдэж, даршилсан өргөст хэмх тавиур дээр дүүргэх ажил хийдэг байсан тул үүнээс залхаж жинхэнэ ажлын үр шимийг мэдрэхийг хүсжээ. Түүнийг 13 настайд өвөө нь зул сарын баярын бэлэг болгож үнэтэй хоёр буудлагатай аркад тоглоом “Big Buck Hunter Pro”-г бэлэглэхэд тэр үүнийгээ (өвөөгийн зөвшөөрснөөр) эцэг эхийнхээ театр руу шилжүүлэн орлогоо 50/50 хувааж олсон мөнгөөрөө нэмэлтээр тоглоом худалдан авахад зарцуулж байжээ.

17 настайдаа Робертс “Dave & Buster’s” шиг зугаа цэнгэлийн цогцолборуудыг дараагийн түвшинд гаргахыг зорьж байв. Загасанд явахдаа тэр өвөө Ли Ройгоосоо санхүүгийн дэмжлэг хүсжээ. Өвөө нь татгалзсан ч түүний 50 хуудас бизнес төлөвлөгөөг боловсруулахад туслахаар тохиролцов. Танилын холбоо болон өвөөгийнх нь зөвлөгөө Робертст шинэ боломжийн үүд нээхэд тусалсан юм. Гэсэн хэдий ч “Capital One” өсвөр насны хүүд Техасын Кайл хотод 10 акр газар худалдан авч, тэнд анхны цогцолбороо барихад нь зориулж 15 сая ам.долларын зээл олгохоор тохиролцохоос өмнө найман банк, гэр бүлийн оффис түүнд татгалзсан хариу өгсөн юм.

Санхүүгийн эх үүсвэртэй болсноор Робертс 11 дэлгэц, 14 боулингийн талбай, аркад видео тоглоом, бургер, пицца, терияки салмон загасаар үйлчлэх иж бүрэн гал тогоог багтаасан 70 мянган ам метр талбай бүхий байгууламж барихаар 2014 онд Техас мужийн их сургуулиа нэгдүгээр курсээсээ орхижээ. Тэр 15 сая ам.долларынхаа цент бүрийг маш хурдан зарцуулсан бөгөөд удахгүй кино театрынхаа суудлуудыг 600 ам.долларын хөлийн гишгүүр, түшлэгтэй сандлаар солихоор болжээ.

Энэ бүхэн зорилготой тансаглал юм. Уламжлалт кино театрууд үндсэндээ box office- ын киноны хажуугаар попкорн, хийжүүлсэн ундааны борлуулалтаас орлого олдог бол “Evo” киногоо үйлчлүүлэгчдэд өндөр ашиг өгөх өгөөш болгон ашигладаг гэсэн үг. Робертсын кассын орлогын 55 гаруй хувийг студиуд руу шилжүүлдэг ч боулинг, аркад тоглоом, попкорн, шар айраг, маргаритагаас олсон бараг бүх орлого өөрт нь үлддэг бөгөөд энэ нь нийт ашгийн 90 хувь хүртэл байдаг. Робертс туршлага хуримтлуулахын тулд “Evo”-ийн кино театр, рестораны туршлагатай гүйцэтгэх багийг бүрдүүлэн өвөөгийнхөө “Хэрэв та өрөөнд байгаа хамгийн ухаантай хүн бол буруу өрөөндөө байна гэсэн үг” гэж хэлж байсан санамжийг дагасан хэмээв. (2020 онд тэрбээр Alamo Drafthouse-т олон жил ажилласан үйл ажиллагаа хариуцсан захирлыг эгнээндээ нэгтгэсэн юм.)

Робертс ч цагаа зөв олсон. “Jurassic Park”, “Star Wars-The Last Jedi”, “Black Panther” зэрэг кино 2015-2019 оны хооронд Америкийн кино урлагт жилд 11 тэрбум гаруй ам.долларын ашиг оруулсан байдаг. Робертс үйл ажиллагаагаа тэлэхээр “Capital One”-аас дахин 25 сая ам.доллар зээлж Сан Антонио хотоос 22 милийн зайд орших Шерцид 10 дэлгэц шинээр барьсан бөгөөд 2019 онд нээлтээ хийсэн юм. Тухайн жил “The Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон хоёр дахь кино болсноор “Evo”- ийн хувьд хамгийн сайн орлоготой амралтын өдрүүд болж өнгөрсөн байдаг. “Evo” 2019 онд 2.5 сая тасалбар захиалагчдаас 50 сая ам.долларын орлого олсон бөгөөд нэг бүрийн үнэ нь дунджаар 20 ам.доллар байсан. Хамгийн сайн байршилдаа тэр салбарын дунджаас дээгүүр буюу 20 хувийн үйл ажиллагааны ашгийн нормоор тасалбар тутамд 25-аас дээш ам.долларын орлого олсон.

Гэвч Covid-19 цар тахал дэгдэж 2020 онд дотоодын бокс оффисын орлого 2.1 тэрбум ам.доллар болж буурсан бол 2021 онд эргэн 4.5 тэрбум ам.доллар болж сэргэжээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард 2019 онд нээлтээ хийсэн “The Avengers” киног ашиг орлогоороо хол давсан “Spider-Man: No Way Home” киноны нээлтийн үеэр “Evo” 62 мянган тасалбар борлуулсанаар Робертс томоохон арга хэмжээний арга барилаа ахин олж харлаа. Omicron хувилбарын тархалт хүчээ авч байсан ч Техаст вакцины шаардлага, температурын хяналт, олны бөөгнөрлийн хязгаарлалт байгаагүй юм.

Робертсын нагац ахын 2015 оноос эхлэн барьсан хотын захын есөн байршил дахь “Showbiz” сүлжээнд Шеффилд ойролцоогоор 70 сая ам.доллар төлснөөр Робертс, Шеффилд нарын хамтын ажиллагааны анхны томоохон хэлцэл хэрэгжиж дуусав. “Бид дагуул хотуудад шинээр ахлах сургууль баригдаж байгааг харах дуртай” гэж Робертс хэлэв. Тэд эхэндээ цар тахал харьцангуй намдсан Техас, Флорида, Колорадо мужуудад л хэлэлцээр хийхийг зорьж байсан юм. “

Кино, концертын борлуулалт муу байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Хөл хорио дуусах үед зогсонги байгаа эрэлт, хэрэгцээ ихсэх болно” хэмээн Шеффилд өгүүлэв.

Одоо 16 байршил, 148 дэлгэц, 108 боулингийн талбайтай болсон Робертс энэ жил 125 сая гаруй ам.долларын борлуулалт хийнэ гэж төлөвлөж байна. Тэрбээр цар тахлын үеийн загвараа өөрчилсөөр байна. “Под хэмээх шинэ суудал туршиж байгаа” гэж тэр хэлсэн бөгөөд энэ нь Covid-19-ын эсрэг болон кино сонирхогчдоос хол, нууцлалтай гэх мэт бусад төрлийн давуу тал олгох хоёр хүний багтаамж бүхий суудал юм.

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist