“Forbes”-ийн 2022 оны тэрбумтнуудын эрэмбэнд нийт 2668 эрхэм багтсанаас 592 нь Европ тивийг төлөөлжээ. Тэдгээрийн дунд олон жилийн турш тансаг эдлэл, загварын салбарын магнатуудын “өлгий” байсаар ирсэн Францын 43 тэрбумтан багтав. Тэдний нийлүүлсэн хөрөнгө өмнөх жилийнхээс 7 хувиар нэмэгдэж, 550 тэрбум ам.долларт хүрсэн байна. (Хөрөнгийн хэмжээг 2022 оны тавдугаар сарын 17-ны байдлаар тооцов.)