Өнгөрсөн жил “YouTube” болон “TikTok”-ын хамгийн их орлоготой таван од сурталчилгаа, худалдаанаас олон саяын орлого олсон бөгөөд тэднээс цөөн хэд нь телевизийн шоу болон кинонд тоглох гэрээ байгуулжээ.
1. MrBeast (YouTube)
Орлого: $54 сая
Дагагчдын тоо: 88.8 сая
Канзасын скаут байсан, нарийн, төвөгтэй сорилт, үзүүлбэрийг хийсэн видеогоороо олонд танигдсан “MrBeast”-ээс илүү их орлого олсон “Youtuber” байсангүй. Дөнгөж 23 настай MrBeast 2021 онд 54 сая ам.долларын ашиг олжээ. Түүний “YouTube” видео бичлэгийн нийт хандалт 10 тэрбум хүрсэн бөгөөд энэхүү үзүүлэлт түүний орлого 2020 онд 24 сая ам.доллар байснаас хоёр дахин өссөн шалтгааныг тайлбарлах биз ээ.
2. Jake Paul (YouTube)
Орлого: $45 сая
Дагагчдын тоо: 20.4 сая
Хэн жагсаалтад дахин багтсаныг хараач. Тэр хамгийн сүүлд 2018 онд тус жагсаалтад 21.5 сая ам.долларын орлоготойгоор багтаж байсан бол 2021 онд гурван боксын тулаан хийсэн нь орлогынх нь 90 хувийг бүрдүүлжээ.
3. Markiplier (YouTube)
Орлого: $38 сая
Дагагчдын тоо: 31.7 сая
“Unus Annus”-ээс гаргасан футболка, юүдэнтэй цамц болон бусад зүйлсээрээ сайн борлуулалттай байсан Markiplier бол хувцасны мерчандайзаар орлого олж чаддаг цөөн хэдэн сошиал медиа оддын нэг юм. Мөн тэрбээр “The Edge of Sleep” хэмээх дэлхийн сүйрлийн дараах үеийг өгүүлэх триллер подкастынхаа зураг авалтыг хийсэн бөгөөд түүнийгээ “Netflix” эсвэл өөр бусад стрийминг үйлчилгээнд зарна гэж найдаж байна.
4. Rhett and Link (YouTube)
Орлого: $30 сая
Дагагчдын тоо: 17.4 сая
Өдөр бүр цацагддаг “Good Mythical Morning” хэмээх инээдмийн ток шоуг хөтөлж байгаад илүү том төсөл болж брэнд нь өргөжсөн нь эргээд тэдний “YouTube”-ийн хандалтыг нэмэгдүүлсэн. Тэдний хамгийн амжилттай үйл ажиллагааны нэг бол “Mythical Kitchen” хэмээх хоолны цуврал юм.
5. Unspeakable (YouTube)
Орлого: $28.5 сая
Дагагчдын тоо: 12.9 сая
Тэр “Minecraft” видео тоглоом тоглож, түүнийгээ тайлбарлаж буй бичлэгээ “YouTube”-д байршуулдаг. Өнгөрсөн жил “YouTube” дээрх видео бичлэгийнхээ эрхийг Лос Анжелес дахь гарааны компани “Spotter”-д худалдсан бөгөөд ингэснээр тэр бизнесээ илүү хурдан хөгжүүлэх боломжтой.
1. Чарли Д’Амелио (TikTok)
Орлого: $17.5 сая
Дагагчдын тоо: 134.4 сая
Тэрбээр эгч Дикси (№2) -ийн хамтаар хувцасны компани “Hollister”-тэй хамтран “Social Tourist” хэмээх шинэ брэнд гаргасан бөгөөд “Hulu”-д арваннэгдүгээр сар хүртэл сунгагдаж гарахаар болсон “The D’Amelio Show” хэмээх шоутай, “Dunkin’” болон бусад брэндээс ивээн тэтгэлэг авдаг.
2. Дикси Д’Амелио (TikTok)
Орлого: $10 сая
Дагагчдын тоо: 56.9 сая
Дүү Чарли (№1)-ийн хамтаар байгуулсан гэрээт ажлуудаас гадна Дикси өөрийн поп дуучны карьерыг эхлүүлээд байна. Тэрбээр өнгөрсөн жил хоёр ч сингл цомог гаргасан бөгөөд Ed Sheeran болон The Jonas Brothers хамтлагийн хамтаар “Jingle Ball” концертын аялан тоглолтын багт багтсан юм.
3. Эддисон Рэй (TikTok)
Орлого: $8.5 сая
Дагагчдын тоо: 86.3 сая
Түүний тоглосон “Netflix”- ийн “He’s All That” кино наймдугаар сард нээлтээ хийн багагүй амжилт олсноор тэрбээр тус стрийминг компанитай хамтарч хэд хэдэн кинонд тоглох гэрээг үзэглэсэн. “Hollister”-ын өрсөлдөгч “American Eagle” түүнийг ивээн тэтгэдэг.
4 (тэнцсэн). Белла Поарч (TikTok)
Орлого: $5 сая
Дагагчдын тоо: 87.7 сая
Тэр 2020 оны наймдугаар сард Британийн реппер Millie B-ийн “M to the B” дууг ам барьж буй бичлэгээ оруулснаар “TikTok” дээрх хамгийн их хандалттай видео бичлэгийн эзэн болж байсан түүхтэй. Өнгөрсөн жил “Google”, “Prada”, “Tinder”-ийн ивээн тэтгэлгийг авсан.
4 (тэнцсэн). Жош Ричардс (TikTok)
Орлого: $5 сая
Дагагчдын тоо: 25.6 сая
Тус Канад эр “Netflix”-ийн “Under the Stadium Lights” кинонд тоглосон бөгөөд “Ani” хэмээх энергийн ундааны брэндээ эхлүүлж, “Animal Capital” венчур капиталыг үүсгэн байгуулснаар 15 сая ам.долларын орлого олсон.