Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Энтрепренер

Дэлхийд үнэлэгдсэн эрмэлзэл

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Дэлхийд үнэлэгдсэн эрмэлзэл
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн үед дэлхий дахинаа тогтвортой хөгжилд ихээхэн анхаарал хандуулах болсноор Монголд маш их өөрчлөлт бий болж байгаа тухай “Lhamour” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан ярилаа.

Үйлдвэржилтээс үүдсэн хог хаягдал, байгалийн бохирдол нь дэлхий нийтийн хамгийн хурцадмал асуудлуудын нэг. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэхэд л жил бүр 120 тэрбум хуванцар хог хаягдал бий болгодог бөгөөд эдгээрийн ердөө 70 орчим хувь нь хогийн цэгт хаягддаг гэх судалгаа бий. Үлдсэн хувь нь газрын хөрс болон усны мандалд хаягдан экосистемд сөргөөр нөлөөлдөг. “Lhamour” эл асуудлыг “хаягдалгүй булан”-аар бага ч болов шийдэхийг эрмэлзжээ. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн саванд бүтээгдэхүүнээ хэмнэлттэй үнээр авахаас гадна үйлдвэрлэгч болон хэрэглэгч ямар нэгэн хаягдлыг бий болгохгүй давуу талтай.  Өнгөрсөн жилээс эхлэн “Lhamour” брэнд “Зүгээр битгий хая” аяны хүрээнд бүх бүтээгдэхүүний дууссан савыг буцаан авч, эх дэлхийгээ хайрладаг хэрэглэгчдээ урамшуулдаг болжээ. Энэ тухай тус компанийн үүсгэн байгуулагч Д.Хулан “Бүтээгдэхүүний савыг буцаан авч, хэрэгцээ шаардлагатай үйлдвэрт өгч дахин ашиглах боломж бүрдсэнээр бидний хүсэж байсан зүйл биелсэн. Одоо үеийн залуус тогтвортой хөгжлийн талаарх ойлголт сайтай болж, эерэг өөрчлөлтүүдийг өөрсдөөсөө эхлүүлж байна” хэмээлээ.

Харамсалтай нь, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сав баглаа боодол, хуванцар хог хаягдлаас гадна байгальд бодит хор нөлөө учруулдаг орц найрлагыг үйлдвэрлэлдээ ашигладгаараа хамгийн байгальд ээлгүй салбарын нэг хэмээн тооцогддог. Харин тогтвортой хөгжлийн асуудал дэлхий нийтийн анхааралд орсноор тус салбарт бодит өөрчлөлтүүд бий болж, үйлдвэрүүд шинэ шийдэл, инновацыг нэвтрүүлж эхэлсэн юм. “Lhamour”- ийн орц найрлагад 50 гаруй төрлийн түүхий эд ордгоос 60 орчим хувийг дотоодоосоо хангадаг байна. Дэлхийн зах зээлд ч эдгээр орц нь органик, “зэрлэг” гэдгээрээ онцгой ач холбогдолтой байдаг. Гэхдээ дотоод болон гадаад зах зээлээс түүхий эдээ татахын аль аль нь давуу болон сул талтай. Д.Хулангийн ярьснаар “Стандартын хамгийн өндөр шаардлагыг хангасан түүхий эдийг их хэмжээгээр гадаад зах зээлээс авч болно. Энэ нь мэдээж маш том давуу тал. Гэвч логистик болон валютын ханшаас улбаалах эрсдэл их. Бидний хувьд түүхий эдээ аль болох дотоодын зах зээлээс авах сонирхолтой байдаг. Дотоодын зах зээлээс түүхий эдээ худалдан авснаар мал аж ахуй, газар тариаланг дэмжинэ. Цаашлаад экспортод гарч байгаа “Lhamour”-аар дамжин түүхий эд нийлүүлэгчид гадаад зах зээлд танигдах сайн талтай. Харамсалтай нь, яг нэг стандартыг хангасан түүхий эдийг их хэмжээгээр худалдан авах боломж хараахан бүрдээгүй байна. Бидний хувьд анхдагч түүхий эд ашигладаг учраас чадлаараа бүх нийлүүлэгчтэйгээ хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг тогтвортой болгоход хувь нэмрээ оруулахыг хичээдэг” хэмээн ярив.

Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт “Lhamour”-ийн хувьд зорилгоос урган гардаг. Ямар орц найрлагатай, бүтэцтэй байх, юуг ашиглах, хэрэглэгч юуг хүсэж байна вэ гэх мэт асуултын хариуг эрэн хайх замаар шинэ бүтээгдэхүүнүүд төрөн гардаг байна. Дараагийн үе шатанд мөн л тогтвортой хөгжлийн асуудал чухал. Учир нь гоо сайхны салбарыг байгальд харш болгож буй өөр нэгэн шалтгаан нь туршилт байдаг. Жил бүр 500 мянга орчим амьтан гоо сайхны бүтээгдэхүүний туршилтын золиос болдог гэх судалгаа бий. “Lhamour” бэлэн болсон бараа бүтээгдэхүүнээ олон улсын жишгийн дагуу, сайн дурыг үндэслэн хүн дээр туршдаг.

RELATED STORIES

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022

Одоогийн байдлаар АНУ, Канад, Сингапур, Энэтхэг, Австрали, Япон зэрэг дэлхийн 10 гаруй улсад “Lhamour”- ын бүтээгдэхүүн албан ёсоор худалдаалагдаж байна. Экспортын оргил үе 2019 онд тохиосон ч Covid-19 цар тахал, урт хугацааны хөл хорио нь гадаад зах зээл рүү хийх нийлүүлэлтээ хумихад хүргэсэн аж. Макро түвшинд логистик, тээврийн асуудал хүндэрч, дотоод болон гадаад зах зээлийн түүхий эдийн үнэ өссөний улмаас экспортоос гадна үйлдвэрлэл, дотоодын борлуулалтад ч сөргөөр нөлөөлжээ. Энэ тухай Б.Хулан “Цар тахал бизнест хэдий хүнд туссан ч үндсэн чиглэлээ эргэн харах, алдаанаасаа суралцах боломжийг олгосноороо их ач холбогдолтой үе байсан” хэмээв. Түүний хувьд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан богино хугацаанд маневр хийхийг хичээн ажиллаж байгаа аж. Тухайлбал, хөл хорионы улмаас дэлгүүрийн борлуулалт багассан тул зарим дэлгүүрийг татан буулгаж, цахим худалдаа болон байгууллагын борлуулалтад түлхүү анхаарч байгаа аж. Цар тахлын үед тэд компанийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн ажлыг эхлүүлж АНУ-д өөрсдийн компанийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Ингэснээр тухайн бүс нутагт борлуулалтын шууд сувгийг нэмэгдүүлж, цахим борлуулалтаа идэвхжүүлэх боломжтой болжээ.

“Forbes Asia” сэтгүүлээс шалгаруулсан Ази тивийн өсөх ирээдүйтэй 100 компанийн жагсаалтад Монголоос “Lhamour” багтсан юм.

Өнгөрсөн наймдугаар сард “Forbes Asia” сэтгүүл Ази тивийн өсөх ирээдүйтэй 100 стартап компанийн жагсаалтыг олон нийтэд зарласан бөгөөд тус жагсаалтад Сингапур, Энэтхэг, Япон, БНХАУ-ын компаниудтай зэрэгцэн Монголын үндэсний үйлдвэрлэгч “Lhamour” брэнд багтсан юм. Түүний хувьд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож буй Азийн 100 шинэ компанийн жагсаалтад багтсан нь “Дотоодын түүхий эдийг эргэлтэд оруулж, экспорт хийн эдийн засгийн үр өгөөжийг авчирч байгаагаас гадна байгальд ээлтэй байж нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулж байгааг үнэлсэн хэрэг. Анхнаасаа зөв замаар замнаж, түүндээ үнэнч байсан нь олон улсад үнэлэгдэж байгаад баяртай байна” хэмээсэн юм. Үндэсний жижиг үйлдвэр, залуу компани ч гэсэн өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх дэлхийгээ хайрлах үзлийг дэлхийд түгээх асар том эрмэлзэлтэй тэдэнд буй. Тус брэндийн эерэг нөлөөллийг дэлхий дахинаа үнэлэн “Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулсан бараа бүтээгдэхүүний шагнал”, “Open to Export” олон улсын тэмцээний тусгай байрын шагналыг гардуулж байжээ. Эдгээрээс гадна АНУ, БНХАУ, Англи, Япон зэрэг улсын хэвлэл мэдээлэл “Lhamour” брэндийг нэг бус удаа онцолж байсан юм.

Bat-Ochir

Related Posts

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм
Энтрепренер

Гар цүнхний зах зээлийг хөшигний араас удирддаг эрхэм

30/06/2022
Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй
Энтрепренер

Тэвчээр, зүтгэлээ тэрбум доллараар үнэлүүлсэн бүсгүй

24/06/2022
Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн
Энтрепренер

Шинэ зах зээлийг эзэлсэн Өвөр Монголын бизнесмэн

22/06/2022
“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”
Энтрепренер

“Монгол хүүхдүүдийн амжилтын хязгаарыг тэлнэ”

21/06/2022
Тэрбум долларт хөтөлсөн дампуурал
Энтрепренер

Тэрбум долларт хөтөлсөн дампуурал

17/06/2022
Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх
Энтрепренер

Америкчуудын сул талыг ашиглан эзэнт гүрнээ босгосон Солонгос цагаачийн түүх

16/06/2022
$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин
Энтрепренер

$45000-аар гэрэл зургийн хэрэгсэл аваад $177000-ын жилийн орлоготой болсон охин

10/06/2022
Дүрээр “амилсан” бизнес
Энтрепренер

Дүрээр “амилсан” бизнес

09/06/2022
Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент
Энтрепренер

Зогсолтгүй хөдөлмөрлөх менежмент

08/06/2022
Уналтаас сэргэсэн бизнес
Энтрепренер

Уналтаас сэргэсэн бизнес

07/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist