Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Шуурхай мэдээ

Крипто тэрбумтнуудын өмнөх долоо хоногуудад алдсан хөрөнгийн хэмжээ 60 тэрбум ам.долларт хүрчээ

by Bat-Ochir
9 months ago
Reading Time: 1 min read
Крипто тэрбумтнуудын өмнөх долоо хоногуудад алдсан хөрөнгийн хэмжээ 60 тэрбум ам.долларт хүрчээ
Share on FacebookShare on Twitter

Гуравдугаар сарын 11-нээс хойш хамгийн түгээмэл криптовалютын токенуудын нийлүүлсэн үнэлгээ 26 гаруй хувиар, “Bitcoin”-ийн ханш 25 хувиар унаад байна. Тухайн үед “Forbes” сэтгүүлийн жагсаалтад 19 крипто тэрбумтан багтаж байсан бол өдгөө энэ тоо 16 болж буурсан аж. 

Ялангуяа нээлттэй арилжаа хийдэг крипто фирмүүдийн хувьцаа, токений ханшинд бүх хөрөнгөө даатгасан магнатуудын хувьд сүүлийн хэдэн долоо хоног тун барцадтай болж өнгөрлөө. Тус салбарын хамгийн чинээлэг 11 эрхмийн алдсан хөрөнгийн хэмжээ 60 тэрбумыг давж, зах зээлийн үнэлгээнээс нь 400 гаруй тэрбум ам.доллар арчигдсаныг “Forbes” тооцоолсон байна.

Жишээлбэл “Binance”-ийн гүйцэтгэх захирал Жао Чанпений нийт хөрөнгийн хэмжээ нь гуравдугаар сард 65 тэрбум ам.доллараар тоологдож байсан бол өнөөдөр 17.4 тэрбум ам.доллар хүрч буурчээ. “Бид энэ зах зээлийн хүндэтгэхийн зэрэгцээ болгоомжтой хандах хэрэгтэй. Дээшилж, доошлох нь цаг хугацааны асуудал. Хамгийн гол нь тэр бүхэн заавал учир шалтгаантай байх албагүй” хэмээн тэрбээр лхагва гарагт жиргэсэн байна. 

RELATED STORIES

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022

Түүнчлэн “Coinbase” хөрөнгийн биржийн үүсгэн байгуулагчид болох Брайан Армстронг, Фред Эрсам нар сүүлийн өдрүүдэд хоёул нийт хөрөнгийнхөө тэн хагасыг алджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Армстронгийн хөрөнгийн хэмжээ 6.6 тэрбумаас 2.8 тэрбум ам.доллар болсон бол Эрсамын хөрөнгө 986 сая ам.долларт хүрч, тэрбумтнуудын эгнээнээс хасагджээ. 

Харин венчур дэмжлэг бүхий компанид орлогынхоо тодорхой хэсгийг хуваарилсан крипто магнатуудын хувьд уналтын шуургыг одоогийн байдлаар харьцангуй хохирол багатай даван туулж байна. Жишээлбэл крипто арилжааны “FTX” платформын үүсгэн байгуулагч Сэм Бэнкман-Фрид гуравдугаар сараас хойш 3 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгийн хэмжээ нь өдгөө 21 тэрбумаар хэмжигдэж байна. Мөн Марк Закербергийн хуучин хамтрагчид болох Кэмерон Уинклвосс, Тайлер Уинклвосс нарын биткойн хөрөнгө эрс багассан ч тэдний байгуулсан “Gemini” крипто биржийн зах зээлийн үнэлгээ 7.1 тэрбум ам.доллар дээр тогтвортой хэвээр байгаа юм.

Bat-Ochir

Related Posts

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ
Шуурхай мэдээ

Исландад нүүрстөрөгчийн давхар ислийг сорж авдаг томоохон үйлдвэр баригдаж эхэлжээ

29/06/2022
iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ
Шуурхай мэдээ

iPhone утасны дэлхийн хамгийн том үйлдвэр шинэ ажилчдын урамшууллыг 1345 ам.доллар болгон нэмжээ

29/06/2022
Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ
Шуурхай мэдээ

Netflix дээр удахгүй сурталчилгаа гарч эхлэхийг баталжээ

28/06/2022
Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна
Шуурхай мэдээ

Калифорни мужийн 23 сая иргэн “инфляцын үеийн дэмжлэг” болгож 1050 хүртэлх ам.долларын тэтгэмж авна

28/06/2022
Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ
Шуурхай мэдээ

Азийн хамгийн чинээлэг эрхэм 7.7 тэрбум ам.долларыг буяны үйлсэд зарцуулахаа амлажээ

28/06/2022
“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ
Шуурхай мэдээ

“Mercedes”-ийн цахилгаан машин нэг цэнэглэлтээр 1200 км зам туулж, дээд амжилт тогтоожээ

27/06/2022
ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо
Шуурхай мэдээ

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрийн дефолтод орлоо

27/06/2022
TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ
Шуурхай мэдээ

TikTok-ийг эзэмшигч Bytedance компани гар утасны тоглоомоос 1 тэрбум ам.долларын орлого олжээ

24/06/2022
Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо
Шуурхай мэдээ

Оросын зах зээлийг орхиж буй ээлжит томоохон компани Nike боллоо

24/06/2022
Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ
Шуурхай мэдээ

Өмнөд Солонгост хөдөө орон нутаг руу шилжсэн өрхийн тоо 2021 онд дээд хэмжээндээ хүрчээ

23/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist